Ахлах сургуулийн уулзалтад Чүэ Сан нөхөрөө дагуулан очихдоо төсөөлж ч байгаагүй хүнтэй таарав.
Түүн рүү ширтэн зогссон ч хажууд нь халамж тавин зогсох нэгнийг хараад юу ч хэлж чадалгүй доош харав.
Сонхва Саныг ирсэнийг хараад Үёныг улам өөртөө наан тэврэх бөгөөд Санд тэднийг харах тун эвгүй санагдана.
Дурсамжын зураг даруулах гэтэл Саны харц Үёноос салалгүй зурагчинд нилээн загнуулж байж зураг авхуулав. Хэсэг бүлгээрээ нилээн хэдэн зураг татуулав.
Сан зурагчинд хандан "Эхний алдаа гаргасан зураг... бишээ бүх зургуудыг угаагаад өгөөрэй" гэж хэлэв.
Сонхва Үёныг зүгээр эсэхийг асуухдаа бие рүү нь ойрттол Саны царай барайгаад тэдэн рүү ширтэнэ.
Ёсан ирсэнээсээ хойш Саныг мартан уулзалтад ирсэн альфа залуусын араас хөл алдан гүйв.
Тэр завшааныг ашиглан Сан Үёны байгаа зүгт очин зогсоод "Цаг хугацаа ямар ч хурдан юм бэ? Уулзалгүй нилээн хэдэн жил болчихсон байна шүү"
Үён Санаас зай барин зогсоод "Амьдралын амтыг мэдэрч чадаагүй л яваа шиг харагдах юм , Уучлаарай Сание , Би аль эрт гэр бүлтэй болчихсон"
Сан Хва руу гараа чичилж "Тэр новштой юу? Үгүй гэж хэлээч!"
Үён: Тэр чам шиг худалч биш. Түүнд худал хуурмаг гэдэг зүйл огтхон ч байдаггүй. ЧАМАЙГ МАРТАХАД ТЭР САЙН ТҮЛХЭЦ БОЛЖ ӨГСӨН.
Мартах аа? Хөх инээд хүргээд байгаарай Үён!!!
Сан аймшигтай их хилэгнэн ойрхон байх хогийн савыг өшиглөн гарч яваад дурсамж шингэсэн сургуулын өмнөхөн байдаг будаг нь халзарсан модон сандал дээр суухдаа өөрийнхөө хийсэн бүх зүйлсийг эргүүлж бодон , өөрийгөө дотроосоо хэмхэлж байхдаа сургууль руу харахдаа өөрийн нөхрийг өөрийнхөө найзтай нь нөхцөж байхыг олж харав.
Үён сургуулиас их л сандарсан аястай гарч ирэхийг харахдаа харц буруулав.
Үён хэн нэгэн рүү залгаж машинаа холдуулж өгөхийг хүсэж байгаа мэт харагдав. Нилээн удсаны эцэст Үён төв зам тийш гүйгээд яваад өгөв.
Сан машинаа асаан холоос түүнийг ажиглан зогсохдоо яагаад түүнийг хүргэж өгж болохгүй гэж бодоод урагшлах гэтэл Үёны өмнө нэгэн машин зогсож тэр дотор нь суулаа.
Хэн юм бол ? гэж сонирхон харвал машины эзэн нь Жон Юну болж таарав.
Сан: Энэ омега л биш шүү!!!
•••
Юну: Үён яаа. Яагаад намайг ийм орой дуудаж байгаа юм бэ? Би их айлаа шүү.
Үён: Машин хаагаад зогсчихсон болохоор хөдөлж чадсангүй ээ найз минь. Үнэхээр уучлаарай.
Юну: Ахиж битгий дуудаарай яг найз залуутайгаа уулзаж байхад хүн дуудаад чи хммм...
Үён: Уучлаарай.
Юну: Чиний царай авах юм алгаа. Ямар чөтгөрийн илчтэйгээ таарчихаа вэ? Нөхөр чинь хаана байгаа юм? Би тэр их зантын үсийг нь зулгаагаад хаячихъя л даа.
Үён: Би зүгээр байна гэж хэлээд хүчээр инээв.
Юну: Хвасон чинь хаана байна. Ичихгүй омегагаа төгсөлтийн уулзалтандаа авч ирдэг альфа байдаг юм уу?. Бүр яг мэдрэл муутай.
Үён: Чи гишгээд өгөөч , миний санаа зовоод байна.
Юну: Багштай нь ярьсан юм уу?
Үён: Ярьсан гэхдээ санаа зовоод байна.
Юну: Бүсээ зүүчих хэр хурдан гэдгээ үзүүлье.
Үён Юну хоёр нэгэн барилгын үүдэнд очиход "Ааваа" гэж дуудсан бяцхан хүү Үёныг ирж тэврээд авав.
"Ааваа их айсан...Хва аав та хоёр муухай" гэж хэлээд гомдоллон уйлав.
Юну хараагүй царайлж "Муу нусгай бацаан аавынхаа санааг зовоогоод бас миний болзоог үгүй хийчихлээ" гэж хуруугаараа чичилхэд бяцхан хүү Юнугийн гарыг улайтал тас хазаад хэлээ гаргаад Үёны хойно орж нуугдав.
YOU ARE READING
LO$ER LOVER
RomanceДурлал , анхны хайр , секс , хардалт , гэрлэлт , үзэн ядалт , ганцаардал , жирэмслэлт , хүүхэд