Хуримын дараа Сонхва болон Үён нар өөр хот руу нүүн явсан бөгөөд тэднийг цугтаа алга болсон нь Чүэ Санд огт таалагдахгүй байв.
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч Сан Ёсан хоёр 5 жилийг аль хэдийн хамтдаа өнгөрүүлсэн байв.
Хэн хэнтэйгээ юу ч ярилцахгүй. Нэгнийхээ асуудалд хошуу дүрдэггүй. Хэн хэнийхээ хүссэн зүйлсийг хийгээд өгчихдөг. Гэр бүл гэсэн нэр дор хамт амьдардаг хөөрхийлөлтэй хувь заяатай хүмүүс.
Цагтаа омега нарын хүслэн болж байсан альфа эр одоо бол шөнийн клубт хоног төөрүүлж явдаг жирийн нэг шалиг альфа эр болон хувирсан.
Нөхөртэйгээ хамт байвал хэрүүл тасрахгүй байдаг тул аль болох түүнтэй харц тулгарахгүйг хичээнэ. Гаднаа бол хаана ч байхгүй өөгүй өндөг шиг гэр бүл гэвч дотроо бол хэзээ мөдхөн тасрах гэж байгаа элэгдсэн олс шиг гэр бүл.
Гэр бүл ямар байдгийг хэзээ ч мэдэрч чадаагүй хос хоёр
Тэднийг холбож буй ганц зүйл нь хуучирсан хэдэн цаас
Хэрвээ энэ цаас байгаагүй бол альфа эр хэзээ ч нэг муу бэтатай дэр нийлэхгүй байсан байхНэг нь жаргалтай байхад нөгөө нь үргэлж шаналаастай.
Тэр түүнтэй гэрлэж аз жаргалтай байхыг хүссэн ч альфа түүнтэй байхаас аль хэдийн залхчихсан байсан нь харамсалтай.
Альфагийн бодлоос хэзээ ч устаж үгүй болоогүй харилцаа.
Учралт омегагийнхаа нүдэн дээр өөр нэгнийг сонгосон ухаан муут.
Түр зуурын бухимдлаас болж амьдралаа үгүй хийсэн альфа эр.
Сонголтондоо харамсаж түүнийг хайсан ч тэр аль хэдийн яваад өгчихсөн байсан.
Хэзээ ч ахиж ирэхгүйгээр...Ёсан гэрээ цэвэрлэж яваад Саны ажлын ширээн дээрээс эзэнгүй мөртүүдийг олж уншив.
Эргэж очих зай үлдээхгүйгээр зугтааж алга болсон
Зай үлдсэн бид цугтаа байх л байсан
Даанч тийм байгаагүй
Шувуу шиг дүүлэн нисэж болно
Тэгэхдээ зөв үүрээ олоорой Үён
Зүрхээ над шиг бүү болгоорой
Магадгүй миний буруу байх
Санаж байна чиний нүд , чиний уруулыг
Би үхэж байна сэтгэл дотроо
Сэтгэл санаа минь нурсан балгас мэт л байна
Хангалттай мөнгөтэй болсон ч чамаас бусад нь л надад байна
Новш болтолоо уугаад чангахан орилмоор байна "Санаж байна Жон Үён" гэжЁсан нулимс дуслуулан мөртүүдийг уншиж дуусчихаад арай гэж тайвшран нулимсаа арчаад , тэр цаасыг эргүүлэн тавиад юу ч болоогүй хүн мэт өрөөнөөс гаран гал тогооны өрөөнд гоймон идэн суух нөхрийнхөө өмнө очоод ёжтой инээмсэглэн "Хоёулаа салцгаая" гэж хэлэв.
Саны хацарт ямар ч хариу урвал илрэхгүй гоймонгоо савхдаж амандаа хийв. Ёсан хариу үйлдэл хүссэн ч Саны хүйтэн төөнөх харц уншихад үнэхээр хэцүү байлаа.
Ёсан: Хоёулаа салъя гэж хэлээд байна.
Сан: Салах байсан бол энэ бүхнийг юунд эхлүүлсэн юм.
Ёсан: Чамаас залхаж байна.
Сан: Над шиг гадуур хонож болно шүү Ёсан ши. Би хонодог юм чинь чи яагаад хонож болохгүй гэж....хаха
Ёсан: Одоо хүртэл Ёсан ши гэж хэлдэг нөхөр байдаг юм уу?
Сан: Салъя гэсэн үү? Тэгье салъя
Ёсан Саны нүүрэн дундуур тас алгадаад нэг зүйл хэлэв "Би үхэн үхтэлээ чамаас салахгүй, Тэнгэр нуран газар хагарсан ч би чамаас салахгүй Чүэ Сан" үүнийг сайн мэдэж ав.
YOU ARE READING
LO$ER LOVER
RomanceДурлал , анхны хайр , секс , хардалт , гэрлэлт , үзэн ядалт , ганцаардал , жирэмслэлт , хүүхэд