Баглаа цэцгээ хойноо нууж болзоот залуугийнхаа хаалгыг тогштол удалгүй хаалга нээгдэв.
Хаалганы өмнө гоо үзэсгэлэн төгс бүрдсэн залуухан омега ичимгүйрэн зогсох бөгөөд түүнийг ажсан альфа түүнийг цоо ширтсэн харцаараа гартаа байгаа цэцгийн баглаагаа өгөх үед омега инээмсэглэн Саны өгсөн цэцгийг аваад талархал илэрхийлээд харцаа үл ялиг доошлуулан бөхийв.
Сан гадаа удаан зогсохыг хүссэнгүй тул "Даарч байна , Халуун зүйлээр дайлахгүй биз" гэж жуумалзан асуухад Үён түүний башир аргыг мэдсэн аятай "Хүлээж бай!, Би халуун зүйл аваад гараад ирье гэж хэлээд хаалгаа хаав"
Хаалганы өмнө Сан тэнгэр ширтэнгээ түүнийг томоотой хүлээн суув. Үён удаан хүлээлгэсэнгүй гартаа хоёр кофе барин дулаан хувцаслан гарч ирэв.
Сан гайхширсан харцаар омега руу хараад "Шөнийн болзоо хийх гэж байгаа юм уу? , Би зөвшөөрөөгүй байхад уу? , Чамайг байвал би зөвшөөрнө л дөө" гэж хэлэх бол омега гартаа байгаа кофегоо Санд өгөөд "Манай найз ирээд авчих гээд намайг шалаад салахгүй нь , Чи надтай цуг явахгүй биз , Харанхуйд хэнтэй таарах ч юм билээ?" гэж хэлэх бол Сан зөвшөөрөөд тэд хамтдаа Үёны найзыг авахаар хөдлөв.
Зам зуураа Сан Үёноос янз бүрийн асуулт асуух бол Үён богино хариултаар хариулсаар л байлаа.
Үёны найзыг авахаар очиход маш олон альфа найзыг нь хүрээлэн зогсож байх бөгөөд тэр хавиар хачин жигтэй үнэр үнэртэж хамар сэнгэнүүлнэ.
Үён машинаас буухыг завдтал Сан машиныхаа хаалгыг түгжив.
Үён: Чи юугаа хийгээд байгаа юм бэ?
Сан: Байз. Тэднийг хараач. Тэр хавиар галзуу альфа нар байхад чамайг явуулна гэж бодоо юу?
Үён: Тэнд миний найз байна. Алив хаалгаа онгойлго.
Сан: Чи хэцүү байдалд орвол би аврахгүй шүү.
Үён: Зүгээр нээгээд өг Чүэ Сан!
Сан амандаа хараал урсгасаар хаалгаа нээн түүний хойноос алхах бол залуухан омегагийн фермоныг үнэртсэн альфа нар галзуурах шахам соёо нь гарч ирэн омегаг хазах гэж дайрч эхлэв.
Саны уур бухимдал дээд цэгтээ хүрч дайрч буй альфа нарын толгойг нь хуга мушгиж орхих бол түүний үйлдлийг харсан зарим альфа нар зугтаж алга болцгоов.
Үён найз руугаа очтол нэг эрхэмсэг альфа инээд алдан найз руу нь харан "Чамаас ч сайхан амьтан байдаг юм байна хонгор минь" гэж хэлээд хүзүүнээс нь хазах гэж байсанаа болин цааш түлхээд газарт унагаав.
Үён руу альфа гараа сарвайх бол Сан түүнийг хана руу түлхээд багалзуурдан аваад үзэлцэж эхлэв.
Тэр хооронд нь Үён найзыгаа тулан машинд суулгаж амжилаа. Хоёр альфагийн тулаан ширүүхэн өрнөж нэг нэгнийгээ алах шахам үзэлцэж эцсийн мөчид Сан түүний хүзүүг хуга мушгиад газарт унагав.
Үён болон найз нь тулааныг цонхоор ажин сууж байгаад Саныг ирэх үед санаа зовсон аятай асуухад Сан зүгээр инээмсэглэсэн ч хувцас нь цусанд будагдсан байх бөгөөд зовиуртай жолооныхоо хойн суув.
Үёны найз нь Санд талархсанаа илэрхийлэх боловч нөгөө талаараа түүнээс айж байлаа. Үён харин санаа нь зовсон аятай машины толь руу харан найзыгаа чанга тэвэрнэ.
Үёныг гэрт нь хүргэж өгөх үед үүр цайж эхлэж байв. Сан залуусыг буулгачихаад машин дотроо нүдээ анин суух бөгөөд Үён түүний цонхыг тогших үед цонхоо буулгаад түүн рүү харвал "Орохгүй юм уу?" гэж асуув.
Сан татгалзсан хариу өгөөд толгойгоо сэгсрээд "Сайхан дээрээ тавьчихаад ирье , Одоо тиймхэн байгаа дээрээ орвол найзаас чинь өндөр оноо авахгүй" гэж хэлээд Үёны гарнаас үнсчихээд хөдлөн явах үед Үён гэртээ оров.
Юну: Чи солиорчихсон юм уу? Яаж наад юмандаа итгэж оруулна гэж чаддаг байна аа.
Үён: Тэр биднийг аварсан.
Юну: Наадах чинь альфа.
Үён: Тэр чамд таалагдаагүй байх нь ээ.
Юну: Хэзээ ч альфа нарт 100% итгэ. Тэд чинь зүгээр л шөнийг өнгөрүүлэхийн тулд ашиглаад л хаядаг новшнууд.
Үён: Би түүнийг тэгж бодохгүй байна.
Юну: Цэцэг мэцэг өгчихжээ. Тэр чамайг зүгээр ашиглаад л хаяна. Битгий дурлачихсан л гэж хэлээрэй найз минь.
YOU ARE READING
LO$ER LOVER
RomansaДурлал , анхны хайр , секс , хардалт , гэрлэлт , үзэн ядалт , ганцаардал , жирэмслэлт , хүүхэд