Сан Хвад хуримын бөгж сонгохоор явах гэж байгаагаа хэлэн оффисоос гарч явав.
Нилээн том үнэт эдлэлийн дэлгүүрт очин ямар сонголт хийхээ мэдэхгүй өөртөө эргэлзэн хоёр бөгж урдаа тавиад бодолд дарагдан зогсож байхад худалдааны зөвлөх ирж туслалцаа үзүүлэв.
Сан яг ижил хоёр бөгж худалдан аваад нэгийг нь оффис руугаа хүргүүлж , нөгөөг нь өөрийн биеээр аван дэлгүүрээс гарав.
•YEOSANG'S POV•Саныг бөгж худалдан авахаар явсан талаар аль хэдийн Ёсаны чихэнд хүрсэн байв.
Ёсан тэр мэдээг сонсчихоод маш их баярлан аз жаргалдаа мансуурах шахам догдлон өөрийгөө чамин эдлэлээр гоёж байлаа.
Учир нь хайртай залуугаасаа гэрлэх санал авах гэж байгаа хүн догдлохгүй гээд яах билээ.
Ёсан альфа найз залуугийнхаа талаар өдөржингөө бодож өөрийгөө зовоож байлаа
•Хэрхэн өөрийг нь гуйх болоо?
•Хэрхэн гэрлэх саналаа тавих болоо?
•Асуултанд юу гэж хариулах вэ?
•Би хөөрхөн харагдаж байгаа болов уу?
•Саны нүдэнд хамгийн үзэсгэлэнтэй харагдах ёстой юм сан.
•Сан намайг юу гэж боддог бол?Бодохоос хацар нь улайж , Ёсан яг л хэн нэгэнд галзууртлаа дурласан хүн шиг үйлдэл үзүүлэв.
•SEONGHWA'S POV•
Сонхва захирлын өрөөнд дуудагдан очоод загнуулав. Захирал ихэд ууртай Сонхваг зад загнаж гар хүрэх шахав.
Захирал: Яагаад Саны хийж байгаа үйлдэлд анхаарал хандуулж болдоггүй юм. Чи найз нь биз дээ.
Сонхва: Өршөөгөөрэй захиралаа би сайн анхаарах болно.
Захирал: Чамайг анхаархаас чинь өмнө хэрэг тарьчихсан байна.
Сонхва: Миний анхаарал сулаас ийм зүйл болжээ. Ахиж ийм зүйл гаргахгүй захиралаа.
Захирал: Манай хүргэн болох хүү удахгүй компанийг ирж сонирхох байх. Олигтойхон тайлбарлаарай даа.
Сонхва: Ойлголоо захиралаа.
Захирал гарсаны дараа Сонхва уурласандаа ширээн дээр байгаа зүйлсээ аваад шидчихэв. Хэн нэгэн рүү утас цохиод "Чүэ Саны үйлдэл бүрийг ажигла, ямар нэгэн хэрэг төвөгт орооцолдвол шууд надад мэдэгд" гэж хэлээд утсаа таслав.
YOU ARE READING
LO$ER LOVER
RomanceДурлал , анхны хайр , секс , хардалт , гэрлэлт , үзэн ядалт , ганцаардал , жирэмслэлт , хүүхэд