Саны хөмсөг зангирч , гараа чанга атгаад уух зүйлээ нэг амьсгаагаар залгин ууртай фермон түүнээс ялгарч эхлэв.
Ёсан түүний харж буй зүг рүү харвал
Экс нь хэн нэгнийг тэврэн зогсож байлаа.Ёсан хоолойгоо засан "Тэдний зүг юунд ширүүн хардаг юм бэ? Зүгээр сайхан хосууд байна."
Сан Ёсан руу хандан "Чи бид хоёр нийлэх хувь тавилангүй юм шиг байна" гэж хэлээд шууд Үёны зүг хурдтай гүйн очоод Сонхваг хана руу хүчтэй саван Үён руу харлаа.
Их уйлсан болохоор нүд нь хавдсан байх бөгөөд Саныг алгадаад "Худалч новш" гэж хэлэн Сонхваг тулж босгоод түүнд санаа тавив.
Сан гараа атган шүдээ зуун нүдэнд нь нулимс цийлэгнэн амьсгал нь хурдасч харсан зүйлдээ итгэж өгөхгүй зогсоход Ёсан тэдний зүг алхан очоод Саныг сугадан аваад "Хайраа хөөрхөн хосууд байна шүү , явъя эцэг эх маань хүлээж байгаа" гэж хэлээд Саныг өөр тийшээ татав.
Сан ууртайгаар гараа татан аваад "Үёноо энд юу болоод байгаа юм бэ?"
Үён тэдний зүг заналтай хараад "Найз залуу руу минь битгий хамаагүй дайрч давшлаад бай Чүэ Сан!"
Сан хажуу тийш харан хүзүүгээ дуугарган "Найз залуу гэсэн үү?" гэж хэлээд чангаар инээд алдав.
Ёсан байдал нэг л биш байхыг ойлгоод чимээгүй зогссоор л...
Саны харц улам ширүүсэн тэдний зүг аймшгийн харцаар хараад "Ёсанаа хоёулаа гэрлэлтээ хурдасгасан нь дээр бололтой" гэж хэлээд Ёсаны гарнаас атган Үёныг орхин эргэж харалгүй цааш явлаа.
Сонхвагийн нүд орой дээрээ гаран "Сан гэрлэхгүй гэж байсан юм сан , Үёноо чи яах гэж түүнд худал хэлж байгаа юм бэ?"
"Тэр намайг хуурч байсан, Тэр надтай надгүй хажуудаа байгаа залуутай гэр бүл болох байсан. Би зөв зүйл хийсэн"
Сонхва : Би чамд нэг зүйл хэлье Үён.
Үён: Би юу ч сонсмооргүй байна. Намайг тайван орхи. Би чиний нэрийг ч мэдэхгүй.
Сонхва: Пак Сонхва гэдэг гээд нэрийн хуудсаа өгөөд хэрэгтэй зүйл гарвал намайг дуудаарай. Би чамд туслах болно. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай.
Үёны ухаан санаа нь орж гараад хэсэг доош харан, хана налан суугаад нулимс дусгуулан бөгжөө гараасаа тайлан шидлээ.
Жинхэнэ хайр байгаагүй гэдэг нь үнэн байж
Тэр зүгээр л намайг хуурсан
Тэр миний сэтгэлээр тоглоод намайг хаясанХайртай гэдэг үг нь хүртэл хуурамч байсан юм гэж үү?
Ингэх байсан бол надтай учрахгүй байх чинь яав даа Сание.
Энэ өвдөлт намайг үнэхээр их зовоож байна.
Чамд итгэсэн нь миний хамгийн том алдаа байж...
•••
Сонхва өрөөндөө ортол хамаг зүйлийг нь баглаад тавьчихсан байв.
Сонхва: Энэ чинь юу болж байгаа юм бэ?
Сан: Чи халагдсан.
Сонхва: Сан чи ингэж болохгүй.
Сан бугуйн цагаа оролдон Сонхва руу хараад инээмсэглэн "Чи намайг юу ч чадахгүй гэж бодоо юу? , Одооноос миний нүдэнд битгий үзэгд , Миний амьдралаас зайлаад өг , Чиний хуурамч царайг ахин харахыг хүсэхгүй байна."
Сонхва: Чи энэ үгэндээ харамсах болно доо Чүэ Сан.
Сан: Харж л байя анд минь.
•••
Сан Ёсан хоёрын хурим товлосон өдрөөсөө 14 хоногийн өмнө болохоор болсон бөгөөд хуриманд Үён болон Сонхваг урьсан байлаа.
Ёсан хуримын хоёр урилгыг Сонхвад өгөөд явсан бол Сонхва түүнийг ичихчгүй Үёнд өгөх нь "Үёныг маш их шаналхад хүргэв"
Хуримын өдөр Сан хар хослол өмсчихсөн зогсож байх бөгөөд сүйт бета руугаа огтхон ч инээмсэглэхгүй байгаа нь түүнийг гунигт автсаныг илтгэнэ.
Тэд хуримын бөгжөө солилцох үед Үён нууцаар тэднийг харан зогсоод "сэтгэл нь нуран одох шиг болж тэндээс гараад өөрийгөө зүхэв"
Үён: Миний хурим байсан бол тун сайхан сан...
YOU ARE READING
LO$ER LOVER
Любовные романыДурлал , анхны хайр , секс , хардалт , гэрлэлт , үзэн ядалт , ганцаардал , жирэмслэлт , хүүхэд