TRUE LOVE

290 16 0
                                    

Шөнийн клуб руу очихгүй удсан ч Юнугийн найз залуугаар дамжуулан , түүнийг ам нээлгэх зорилгоор клуб руу жолоо залав.

Минги гэх залууг олоод түүнтэй танилцаж , яриа нийлэв. Тун дажгүй нэгэн байх бөгөөд Юну яаж ийм альфа олж авсан юм бол гэж хэлмээр альфа байлаа. Мингигээс Юнугийн найзын талаар асуутал ам нээв.

Минги:
Үён гээд омега найзтай гэхээс өөр зүйл мэдэхгүй байх бөгөөд уусандаа согтоод улам л хүүхэд шиг болж байлаа.

Сан түүнийг ирэхийг хүлээн виски шимэн нилээн хэдэн цаг суусаны эцэст Юну хаалгаар орж ирэв.

Юну Мингиг олсоноо босгох гэтэл Сан бугуйнаас нь зуурч аваад Мингигээс холдуулав.

Сан: Удаан уулзсангүй шүү. Ярилцах зүйл байна.

Юну: Чамтай юм ярих сонирхол ч алга.

Сан: Үёнтой уулзуулаад өг.

Юну: Юу хийж бүтээсэн гээд Үёнтой уулзах гээд байгаа юм. Дураа хүрэхээр хаяж явдаг байж , ичих нүүр чамд байна уу?

Сан: Энд байгаа альфа нараар чамайг ашиглуулж чадах л хүн шүү. Эсвэл Минги...

Юну: Ямар адгийн новш вэ?

Сан: Омега минь Үёны хаягийг өгчих тэгээд л болоо. Би уучлалт гуйх гэсэн юм аа.

Юну уурлан гараа тавиулах гэж хичээсэн ч чадсангүй. Сан маш их шалгааж асууж байсан болохоор Үёны хаягийг хэлж өгөөд Минги рүү яарна.

"Wooyoung's boy"

Үён хүүтэйгээ гадуур мөхөөлдөс идээд алхаж байгаад байшингийн  зүг харвал хэн нэгэн хаалга налан сууж байв. Жүнсог аавынхаа гараас тавин гэрийнхээ зүг "Аав" ирчихсэн байна гэж баярлан гүйв.

Үён холоос тэр хүний царайг сайн харахгүй байсан ч нэг л их танил донтуулах фермон ойртох тусам үнэртэнэ.

Жүнсог хар хурдаараа гүйн "Ааваа" гэж дуудан баярлан очтол хаалганы өмнө өөр хүн сууж байв. Хүү доош харан суух нэгний өмнө очоод хацарт нь хүрээд "Аав биш байна" гэж хэлээд уруул нь цорвойгоод нүдэнд нь нулимс хурав.

Тэр хүн босож ирээд Жүнсогийг толгойноос нь доош хөл хүртэл ажиад "Хүү чинь үү?" гэж асуув.

Үён Жүнсогийг хойноо оруулаад Саныг явахыг хүслээ.

Сан Үёны хойно нуугдан өөрийг нь харан зогсох хүүг хараад "Чамайг хэн гэдэг юм вэ? Хүү минь гэж асуув.

LO$ER LOVERWhere stories live. Discover now