1

1.2K 118 12
                                    


Нарлаг өдрийн хурц элчинд нозоорон суух сурагчид хаалга нээгдэх чимээнээр анхаарлаа тийш хандууллаа. Аль долоо хоногийн өмнөөс л шинэ сурагч ирнэ гэх шуум тархсан байсан тул танихгүй хөвгүүн тэдэнд тийм ч сонин санагдсангүй. Гагцхүү охидын шивнээ л нам гүмийг эвдэнэ.

" Шим Жэюүн "

Шинэ сурагчийн өтгөн гүн хоолой болоод уртавтар шар үснийхээ цаана нуугдсан тунгалаг бор нүдний ихэмсэг харц зарим сурагчийн зүрхэнд хэдийн асуудал үүсгэжээ. Түүний алхаа болон үнэр, цэгцгүй өмссөн дүрэмт дээрээ хослуулж үүрсэн улбар үүргэвч бас өмднийх нь халааснаас цухуйх электрон тамхи зэргээс харахад тэр тийм ч боловсон нэгэн биш. Магадгүй барууны соёлд хүмүүжсэн түүний эл байдал бусдад буруу ойлголт үлдээсэн ч байж болох юм.

" Чи австралиас ирсэн байх аа? Халуун орноос ирсэн гэхэд хэтэрхий цагаан юм аа "

Түүнийг дөнгөж суув уу үгүй юу ширээ тохойлдож хэвтэх залуу аман дахь иштэй чихрээ хүлхэх явцдаа хайхрамжгүй хэлэхэд Жэюүн түүн рүү хялам хийн харав. Өтгөн хар үсээ хойш самнаад баруун талаараа сэтэлгээ хийн засуулсан догь үстэй эршүүд хүүгийн бүдүүн дуу түүнд таалагдсан ч түүний хурц хэлбэртэй хөмсөг, өндөр шовх хамар болоод хэлбэр сайтай уруулныхаа завсар иштэй чихэр хүлхсэн тоомжиргүй харц нь харин хачин хүйтэн санагдав.

" Чиний хэлсэн шиг би австралиас ирсэн, африкаас биш! "

Жэюүн дэвтрээ дэлгэн хэлэхэд цэг тавигдах байтугаа нугалаа ч гараагүй шинэ дэвтрийг нь хараад өнөөх хөвгүүний инээд хүрэв бололтой жуумалзав. Тэгээд түүнийг дээрээс нь доош нь гүйлгэн харсанаа бодсон зүйлтэйгээ санал нийлэх мэт толгой дохин шогширно.

" Чи ч ёстой гавал байх аа. Нэгэнт ширээний хамтрагчид болсоных хуулуулна биз дээ? "

Тэрээр нүдээ ирмэн инээснээ өөр рүүгээ заан " Би бол Жэй. Энэ сургуулийн спорт од. Тодруулбал сагсных " хэмээн мушилзав.

Жэюүн: Тэгвэл би Жэйк. Яаж ч уншсан энгэр дээрээ Пак Жунсон гэж биччихээд Жэй гэнэ шүү!

Жэй: Жэй бол миний гадаад нэр. Бас чамд ч зохиж байна, эрхэм Жэйк. Магадгүй бид GG ship гэсэн фэн клубтай болж болох л юм

Жэюүн: G биш J! Чи ер нь амаа тат. Би хичээлээ хиймээр байна.

Жэюүн сурах бичгээ дэлгэн чухал царайлахад Жэй дүрсгүй инээмсэглэл тодруулсаар түүний үйлдэл бүрийг нягтлан харна. Учир нь түүнд Жэюүний байр байдал ихээхэн хөгжилтэй санагдсан юм.







Good little boyWhere stories live. Discover now