11

225 39 6
                                    


" Намайг өрөвдсөндөө өвтгөх гээд байгаа юм уу? "

Сонү Хисыний шийдэмгий харцанд догдолж буй өөрийгөө хүчлэн инээмсэглэсээр асуув. Худал шүү, хуурамч шүү гэж өөртөө сануулан ухаантай байхыг хичээх ч сэтгэлийг нь гэгэлзүүлээд байгаа дурлалын өмнө зовсон ч яадаг юм гэх өчүүхэн догдлол дотроос нь оргилох гээд болохгүй бүр шархлаад үлдсэн ч хамаагүй түүнийг хөтөлж үзвэл үлдсэн амьдралдаа хэзээ ч харамсахгүй мэт санана. Гэвч Сонү гэнэн итгэмтгий зангаа хайр дурлалд арай хатуугаар илэрхийлдэг нэгэн байсан нь түүний хувьд аз гэлтэй.

Хисын: Өрөвдсөндөө өвтгөх өө? Юу гэсэн үг юм, тодорхой хэл дээ

Сонү: Намайг гэх сэтгэлгүй биз дээ? Тийм байж Жонвонд дээрэлхүүлэх вий гэсэндээ хамгаалах гээд байгаа чинь үнэндээ хувиа хичээсэн үйлдэл биш гэж үү? Намайг хамгаалвал надаас илүү чиний сэтгэл амарна. Би чамд ямар их дасаж, хэчнээн гүнзгий хайрлах нь хамаагүй чамд өөрт чинь л амар байвал болно биз дээ

Хисын: Сонирхолтой л онол юм

Хисын хамраа шөргөөн хэсэг бодолхийлэн зогссоноо Сонүгийн асуудал түүнд ямар ч хамаагүй талаар тунгаав. Угаас түүний найз ч биш нэгэн шүү дээ. Гэвч тэр орой Сонүгийн гэр бүл ямар гүн цочролд орсоныг Хисын тод харсан. Бас энэ бүхэн Чэвонд ямар их дарамт болохыг гадарлаж буйн хувьд тэр ядаж Сонүг сургууль дээрээ асуудалгүй байвал Чэвонд амар байх болно гэдгийг мэдэж байв.

Хисын: Сургуулийн дээрэлхэлт тэсээд тэвчээд байхаар тийм ч хялбар эд биш. Ян Жонвон мэдэж байна гэдэг дүүрэг даяараа мэднэ гэсэн үг. Эгчид чинь ямар байхыг чи бодож үзсэн үү?

Сонү: Чэвонаас болсон гэж мэдсэн юм аа, өөр юу л байв гэж

Сонү инээмхийлэн аргаад ирсэн нүдээ нэг шувтарч аваад " Чи хүн бүхнийг хамгаалж чадахгүй шүү дээ. Санаа тавьсанд баярлалаа " гэсээр эргэж харан алхав. Тэр Жэйг олж харсан ч хараагүй мэт хажуугаар нь зөрөөд ангидаа орж ирвэл түүний суудалд Сонхүн суужээ.

Сонхүн: Чи зүгээр үү?

Сонү: Зүгээр биш байгааг харсаар байж асуух чинь утгагүй юм биш үү

Сонхүн: Асуухгүйгээр яаж мэдэх юм?

Сонү: Хэлээгүй байхад л мэддэг, хэчнээн хичээсэн ч харчихдаг тийм хүн байдаг юм. Чи мэдэхгүй юу?

Сонхүн: Удган уу?

Сонү түүнийг үнэнээсээ юу гэсэн харцаар гайхан харсан ч Сонхүны хувьд үнэхээр л үнэнээсээ асуусан байв. Сонү хэсэг түүнийг харж зогсоод тоглоогүй гэдгийг нь ойлгон " Бөмбөгтэй гэрлэхгүйгээс хойш хүнд дурла, болз, хайрла Сонхүн. Бөмбөг цохисоор байгаад бөндгөр чинь ажиллахаа больчхож " гэв. Тэгээд Жэюүнд хандан " Та хоёр хоёр биенээ сонирхож байгаа бол эртхэн учраа олцгоо. Удах тусам учрах ёстой хүмүүс холдчихдог юм " гэх нь тэр. Жэюүн түүнийг гайхан харсан хэвээр Сонхүн руу харцаа шилжүүлвэл Сонхүн ч мөн түүнийг харж таарах бөгөөд тэр инээмсэглэн босоод явчхав.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 18 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Good little boyWhere stories live. Discover now