Сургууль даяараа л шинэхэн ховыг уралдаж ярьцгаах бөгөөд хүн бүр өөр өөрийн таамгыг үнэн зөв гэж мэтгэлцэж байв. Хэдхэн цагийн өмнө болсон И Хисын болон Ян Жонвон нарын зодоон одоо багш нарын зөвлөлийн хурлаар ороод байгаа аж." И Хисын чиний юу юм? Яагаад асран хамгаалагчаар нь чамайг дуудаад байгаа юм? "
Жэй багш нарын өрөөнд дуудагдсан ч бөгс өндийхгүй гүрийж суух шаргал үстээс асуухад нөгөөх нь хөмсгөө зангидаж суухаас өөр хариу үйлдэл үзүүлсэнгүй. Удаа дараа утас нь дуугарч хүүхдүүд ээлжлэн ирж түүнийг дуудах ч Жэюүнд Хисыний төлөө очиж загнуулах ямар ч хүсэл байхгүй байлаа.
Сонхүн: И Хисын чиний үеэл юм уу?
Жэюүн: Үгүй ээ. Ээжийн найзын хүүхэд. Надаас ах болохоор миний асран хамгаалагчаар ирсэн юм.
Сонхүн: Тэгэхээр энд та хоёр л хоёр биендээ анхаарал тавих ёстой байх нь ээ
Жэюүн: Үгүй. Бид хоёр харин ч хол байх ёстой.
Жэюүн улам л уцаартай царайлан суухад Жэй толгой сэгсрэн " Хэнд нь хариулаад хэнд нь хариулдаггүй юм" хэмээн үгэлнэ.
" Юуг нь гайхаад байгаа юм бэ. Иймд нь хариулаад, тиймд нь хариулдаггүй юм! "
Сонү гартаа барьсан жижигхэн толиндоо тэдний дүрсийг ойлгон хэлэх бөгөөд хоолны зааланд болсон зодооныг зохицуулах гэж ороод Хисыний нударгад чангахан гусуулсан шанаагаа илэн ярвайна. Сонү заримдаа Чэвоныг хэн ч биш байсан ч болоосой гэж хүсдэг зуршлаараа битүүхэн гомдоллох мөртлөө өөрийгөө ийм царайлаг байхад эгч нь ч мөн алдартай байх нь аргагүй гэж нэг бодож тайтгарна.
" Ким Чэвон гэж яадаг эмэгтэй болохоороо ийм алдартай юм? "
Жэюүн гэнэт л нухацтай асуухад Сонү хоёр гараа эрүүн доороо байрлуулан " Миний эгч болохоор! " гэвэл Жэй " Халуухан болохоор " хэмээн уруулаа долоосоор нэмэрлэв. Гэвч Жэюүнд Сонхүны хэлсэн шалтгаан л гойд туссан юм.
Сонхүн: Эрчүүдийн хүсдэг охин.
Жэюүн: Эрчүүд ямар охин хүсдэг юм?
Сонхүн: Түүн шиг охиныг.
Жэюүн: Тэр ямар охин юм?
Сонхүн: Эрчүүдийн хүсдэг охин.
Жэюүн: Новш гэж!
Жэюүн өөрөөр нь даажигнаад байсанд уурлан ширээ цохиод босоход тэд түүний түргэн занг шоолон инээнэ.
YOU ARE READING
Good little boy
Romance" Сайн залуу байх чинь уйтгартай. Охид хэзээ ч дуулгавартай залууг хүсдэггүй юм! " тэр уцаарлан нямбай өмссөн цамцныхаа эхний товчийг тайлахад нөгөөх нь түүнийг болиулав. "Сайн хөвгүүн охин биш харин залууг хүсдэг юм, өөрөөр бол намайг! " ...