Салхивчийг нь нээсэн цонхны цаанаас борооны үнэр сэнхийж том томоор дуслах чимээ халбаганы дуутай хоршиж эхлэв. Сонхүнд таагүй уур амьсгалыг эвдэх хүсэл байвч хэрхэхээ мэдэхгүй байх ба үе үе цээжээ тэврэн суух Хисынийг ажиглана. Тэрээр хоолны хачир бүрээс Чэвонд авч өгөх бөгөөд тэр бүрт нь Жэюүн хөмсгөө улам нумруулж аягатай будаанаасаа амаа дүүртэл том томоор халбагдаж байлаа." Тайван ид л дээ, хахах нь байна "
Сонхүн Жэюүний нурууг хөнгөхөн товшин хэлээд ус аягалж өгөхөөр өндийх гэхэд нь нэг том гар барьсан аягыг нь булааж орхив. Хисын түүн рүү гэмгүй харан " Энэ миний гэр, би үйлчилье " гэх ба түүнд дургүй байгаагаа илт тодоор илэрхийлэн мөрлөсөөр зөрвөл Жэюүн халбагаа чанга гэгч нь ширээн дээр буулгалаа. Тэгээд Хисыний араас очин тэд муудалцаж байгаа бололтой маргалдах дуу бүдэг бадаг дуулдана.
Сонхүн: Таныг энд ирнэ гэж бодсонгүй. Шинэ сурагчтай их дотно юм аа
Чэвон: Тэр надад таалагдаж байгаа. Зарим талаараа хэтрүүлчихдэг ч гэсэн. Харин чи?
Сонхүн: Жэюүн манай шигшээд орохоор бэлтгэгдэж байгаа.
Чэвон: Тийм байх нь ээ, Сонүгаас шинэ хүн авах гэж байгаа талаар сонсох нь сонссон юм байна. Гэхдээ тэр хүүг гэж мэдсэнгүй. Хисынээс сайн тоглодог юм уу?
Чэвон Хисыний өөрт нь тавьж өгсөн бүх нарийн ногоог идэж дуусган амаа арчихдаа асуув. Тэд хэдий гэрийн эздийн маргааныг сонсож байсан ч тэдэнд анхаарал хандуулахгүй байхыг илүүд үзэн ойр зуурын яриа өрнүүлнэ. Ихэнхдээ мэндлээд л өнгөрдөг тэд анх удаа ямар ч хамаагүй, өөрөөр бол хэрэгцээгүй зүйлсийн талаар ярилцаж байгаа аж.
Сонхүн: Би түүний тоглохыг харж байгаагүй болохоор хэн нь илүү сайныг хэлж мэдэхгүй л юм. Жэюүний хувьд суурь сайн болохоор жоохон бэлтгэл хийчхэд л болно. Тэр Сонүгаас сайн тоглодог
Чэвон: Албаар дүүг минь голж байна уу?
Сонхүн: Үгүй ээ үнэнийг л хэлж байна. Тэр хэрвээ бэлтгэлээ таслаад энд тэндхийн буланд очиж нүүрээ тольдоод байвал удахгүй багын гишүүддээ шахагдах байх.
Чэвон: Чамаас л болж байхгүй юу. Яах гэж түүнийг багын нүүр царай гэж худлаа хөөргөсөн юм. Тэрнээс чинь болоод надад хүртэл төвөгтэй байгаа. Өрөөндөө орохоор л ямар нэг юм алга болчихсон байна. Сүүлдээ үсээ хавчих ч хавчааргүй болсон. Ямар сайндаа Хисын намайг өрөвдөж энийг өгөх вэ дээ!
YOU ARE READING
Good little boy
Romance" Сайн залуу байх чинь уйтгартай. Охид хэзээ ч дуулгавартай залууг хүсдэггүй юм! " тэр уцаарлан нямбай өмссөн цамцныхаа эхний товчийг тайлахад нөгөөх нь түүнийг болиулав. "Сайн хөвгүүн охин биш харин залууг хүсдэг юм, өөрөөр бол намайг! " ...