10

218 42 14
                                    


Хаа нэг тохиолддог хачин сайхан орой байв. Үргэлж л хөнжилдөө шигдчихээд утсаа ухаж нэг бол нөүтбүүк дээрээ кино үзэж хэвтдэг Сонүгийн хувьд энэ үдэш зөөлөн сэвэлзэх салхи, дээрээс анивчих одод, хавиргалан тусах сар хийгээд гудамжны шаргал гэрэл хүртэл сайхан санагдаж хараад л суумаар болно. Гэвч энэ бүхэн гэнэт л өнөөдөр бий болсон зүйлс биш хэр нь тийм сайхан санагдах нь гагцхүү хажууд нь суух ганцхан хүнээс болсон гэхэд хайр хэчнээн гайхам бэ.

Сонү: Ганцыг л идчих, энэ үнэхээр гоё амттай, амлаж байна!

Хисын: Наадахаа аманд хийдэг л юм бол алчихна шүү!

Сонү: Алив л дээ, энэ чинь жинхэнэ сонгодог амт шдээ

Хисын: Сонгодог амт гэж ямар юм байдаг юм, шүдний оо юу?

Сонү: Муу мэдрэмжгүй тэнэгүүд! Яахараа нэг нь ч таашаал амталж чаддаггүй байна аа!

Сонү аль түрүүнээс хойш идүүлэх гэж оролдоод чадаагүй гаатай шоколадаа том хазан цээжээ тэврэхэд түүнээс бусад нь ярвайн сууна. Никигийн хамар хугараад цус нь тогтохгүй байсан учраас Чэвоний аав түүнийг авч эмнэлэг явсан бөгөөд Чэвон ээжтэйгээ хамт оройн хоол хийж үлдсэн хөвгүүд байшингийн гадна байх сандал дээр зэрэгцэн сууцгааж Никиг хүлээж буй нь энэ юм.

Жонвон: Жинхэнэ эр хүн таашаалыг арай өөрөөр мэдэрдэг юм, чам шиг feminine shark ч ойлгохгүй л дээ.

Сонү: Би ойлгохгүйдээ биш чи хэтэрхий sexual harassment-тай болохоор юм биш үү

Жонвон: Эрүүл чийрэг 18 настанд байх л зүйл шд. Харин чи юугаар дутаад ингэж өссөн юм?

Жонвон хоёр гараараа хойш тулан сууж байснаа огцом өндийн Сонүгийн нүүрэнд тулж ирээд дооглонгуй инээмсэглэн асуухад Сонү амандаа хүлхсэн шоколадандаа хахах шахан ханиалгасаар түүний мөр рүү цохин " Ч-Чи юу гэх гээд байгаа юм, би ямар гэж " гэхдээ нүүр нь ялимгүй улайна. Тэрээр эрэгтэй хүн сонирхдог гэдгээ мэдсэнээс хойш багагүй хугацааг өнгөрүүлж байгаа бөгөөд үүндээ эмзэглэдэггүй ч бусдад анзаарагдахаас эмээдэг нь бүрэн хүлээн зөвшөөрч чаддаггүйнх нь илрэл гэлтэй.

Жонвон: Чи хэтэрхий энхрийхэн шд, эгчээсээ ч илүү. Бодсон чинь Чэвон төрөхдөө чиний тестостероныг хулгайлчихсан юм биш үү?

Сонү: Эгч эр даавартай юм бол тийм хүнд дурласан чи юу болох уу? Үхэж хатлаа, амьдрал сүйрлээ гэж уйлан хайлан энэ сандал дээр хэд хоносон билээ, бүр согтуу ирээд өм-

Good little boyWhere stories live. Discover now