2

495 80 9
                                    

Тэртээх заагт нар шингэхээр доошилж тэнгэрийн хаяа улбартан ягаарчээ. Ганц хоёр хүн зөрөх чимээгүй гудамд бөмбөг залах чимээ л тог хийн дуугарна.

" Дараа дахиад явах уу, хамт? "

Сонхүны дуу чимээгүйг эвдэн сонсогдоход Жэюүн доод уруулаа чийглэн учиргүй халууцах нүүрээ нууж ядан толгойгоо гудайлгана. Тэгээд аядуухан тогшиж байсан бөмбөгний чимээ илүү чанга бас илүү өндөрт ойх нь түүний хэр сандарч байгааг илтгэх ажээ.

" Яахав, болох л юм. "

Жэюүн шивнэх шахам хэлсэнээ алхаагаа зогсоон гүнзгий амьсгал авав. Тэгээд Сонхүны зүг биеэ эргүүлэн зогсоход тэрээр түүн рүү анхаарлаа төвлөрүүллээ.

Жэюүн: Баярлалаа

Сонхүн: Юунд? Догбугги авч өгсөнд үү эсвэл хүргэж өгч байгаад уу?

Жэюүн: Бүгдэд нь л.

Сонхүн: Тэгвэл дугаараа өгчих

Сонхүн утсаа сарвайн инээмсэглэхэд Жэюүн түүний түрэмгий бөгөөд нүүрэмгий занг гайхна. Бас энэ түүнд маш их таалагдаж байсан юм. Түүний өдийг хүртэл үзсэн олон драманы залуус шиг дотносох гэж тэр тийм ч удаагүй. Хэдий тэр гоал оруулж тэдний баг ялсан ч Сонхүн түүнийг өдрийн турш догдлуулсан юм.

Сонхүн: Чи одоо юу хийх вэ?

Жэюүн: Хичээлээ л хийх байх

Сонхүн: Орой?

Жэюүн: Төлөвлөгөө алга аа

Жэюүн мөрөө хавчин хэлэхэд Сонхүн толгой дохин " Тэгвэл орой залгана аа " гэсээр гараа даллан цааш алхав.

" Шударга юм аа "

Жэюүн түүнийг булан эргэх хүртэл нь инээмсэглэн харж зогссон ч түүнтэй зөрөн ирэх нэгнийг хармагцаа харц нь догширч тэрээр нүдээ эргэлдүүлэн цээжээ тэвэрч зогслоо.

" Яасан, намайг хүлээсэн юм уу? "

Хисын жуумалзан асуусаар хүрч ирэхэд Жэюүн түүнтэй үг дуугарахаас хүртэл залхан үл тоов. Тэгээд эргэж харан кодоо хийх зуур Хисын хэдийнээ түүний ард иржээ.

Хисын: Сайн хүү байхгүй гэж хэлэхэд чинь л итгэх ёстой байж. Чи намайг үргэлж гайхашруулах юм аа

Жэюүн: Тус тусынхаа замаар хал балгүй амьдарцгаая гэсэн биз дээ?

Хисын: Би чиний асран хамгаалагчаар ирсэн цагт лав биш!

Good little boyWhere stories live. Discover now