Сэрүүвтэр орой байв. Үе үе салхи салхилж хөлсөнд чийгтсэн үсийг нь сэрүү даатал үлээнэ. Тэр нь тун ч таатай. Хүйт наашилж байгаа ч гэсэн малгайтай цамц, бэлтгэлийн сул өмд, хөнгөн пүүзтэй алхахад халууцахгүй бас даарахгүй. Агаар сайхан, алхаад явахад сэтгэл ч сайхан." Хүлээ! "
Сонхүн Жэюүний гутлын үдээс тайлагдсан байхыг анзааран ийн хэллээ. Тэгээд өмнө нь бөхийн суугаад үдэж өгөхөд Жэюүн түүнд талархсанаа илэрхийлэн үсийг нь сэгсийлгэв. Тэдний өндөр ойролцоо тул ойрхон зогсож харц тулгарах бүрт бүх зүйл нь яг таг эн тэнцүү ширтэлцэж таарах бөгөөд тэдний дундаас уруулууд нь эгцлэн шүргэлцэх нь бүр ч таатай. Гэвч энэ бүхнийг ажин зогссон Хисынд тэр бүгд тэвчимгүй байв.
Жэюүн түүнд хэзээ ч билээ хэлж байсан үг бий.
" Би том бамбарууш авмаар байна. Тэврэхэд тэвэр дүүргээд гоё байдаг юм. Том залуу ч бас гоё. Тэр тусмаа чи. "
Саяхан юм шиг сонсогдоход Хисын халааснаасаа гараа гарган дэлгэв. Алган дээр нь арай жижиг шаргал үстийн гар торойн хурууных нь салаа бүрээр ороон атгадаг байсан нь бодогдоход одоо ч дулаан нь мэдрэгдэнэ. Тэгээд бас тэр үеийг ч мөн санасан юм. Жэюүн түүний цээжээр тэврээд хөлөөрөө гуяыг нь ороон " Чамайг баавгай гэснээ буцаалаа. Би панда болоод чи миний хулс мод болвол ямар вэ? " гэсээр хэлээ гарган инээдэг байсан сан. Харин одоо тэр мөр тэнцүү шахуу нэгэнтэй зэрэгцэн алхаж бүх зүйл нь шүргэлцэн өнгөрдөгт дуртай байх шиг харагдана.
" Том юм гээч "
Нэг л мэдэхэд дэлгэсэн алган дээр нь Сонүгийн цагаан гар бууж түүний турьхан нарийхан хуруунууд өөрийнх дээр нь давхралдан хэвтэх шиг болоход Хисын даруй гараа авч халааслав. Яг л урд нь алхах шаргал үстийн гар шиг хүйтэн мэдрэгдэж тэр хэдий бүлээн амьсгалаараа бүлээцүүлмээр байсан ч энэ түүний хүссэн хүнийх биш учир бишүүрхэж байгаадаа гэмшсэн ч үгүй.
Сонү: Уучлаарай, сая тоглоод халтар болчхож
Хисын: Хамаагүй ээ. Би зүгээр л хэнтэй ч хамаагүй хүрэлцээд байдаггүй хүн.
Сонү: Тэгвэл яагаад дотночирхоод байсан юм?
Хисын: Чи л тэгж бодсон биз!
Кино театраас гарч хөлсөө урстал бөмбөг шидэлцсэн тэдний хэн хэн нь халтар бас хөлөрсөн гартай байсан ч Сонү санаа зовон гараа өмдөндөө үрнэ. Тэгэхдээ Хисыний түүнд үүргэвчээ бариулсан нь, усаа хуваалцсан нь, хөлсийг нь арчиж өгсөн нь, бүдэрхэд нь түшсэн нь бодогдож яагаад ч юм тэд илүү дотносож болох юм шиг санагдсан ч Хисынд тийм байсангүй нь сэтгэлийг нь гонсойлгожээ. Бодох нь ээ Жэй ч бас эдгээр үйлдлийг хийдэг. Тэгэхээр Хисын түүнийг үнэхээр л сонирхоогүй бололтой. Бас түүнийг ажихад тэр хөөрхөн охидод дуртай нь тодорхой байсан. Кино театрт байсан богино юбкатай охид, сагсны талбайд хашхиралдаж байсан хөгжилтэй охид бас тэднийг хооллоход сэм ширтэж зураг дарж байсан охид гээд Хисын бүгдэд нь дуртай байсан. Тэр тэдний анхааралд байх нь түүний бардам зан юм шиг л ажиглагдсанаар зогсохгүй Хисын түүний эгч Чэвонтой ч нэр холбогдоод амжсан нэгэн шүү дээ.
YOU ARE READING
Good little boy
Romance" Сайн залуу байх чинь уйтгартай. Охид хэзээ ч дуулгавартай залууг хүсдэггүй юм! " тэр уцаарлан нямбай өмссөн цамцныхаа эхний товчийг тайлахад нөгөөх нь түүнийг болиулав. "Сайн хөвгүүн охин биш харин залууг хүсдэг юм, өөрөөр бол намайг! " ...