6

184 30 9
                                    


Бөмбөгний тог хийх чимээ хөлийн дуутай хоршин хүн бүрийн анхаарал хар үстийн хөдөлгөөнд төвлөрчээ. Хэзээ ч юм биеийн тамирын багш болон сургуулийн шигшээгийн дасгалжуулагчтай уулзаад анхны сорилоо өгсөн тэрээр одоо багынхандаа чадвараа шалгуулж буй нь энэ юм.

" Тэр ч сайн юм аа "

Сонү алмайрсан аятай нүдээ үл цавчин бувтнахад Жэй түүн рүү сэтэлсэн өтгөн хөмсгөө өргөн ёжилсон байртай хараад " Чи л зайгаа тавьж өгөх нь дээ " гэвэл Сонү сонссонгүй бололтой үзэсгэлэнтэй үнэгэн нүдээ гялалзуулан хурдтай бөгөөд хүчирхэг харагдах залууг бишрэн ширтэнэ.

Хисыний залалт маш сайн байв. Бүгдийн нүд түүнийг цоо ширтэж байх нь өөртөө бардамнах сэдлийг нь өдөөж тэрээр бүхий л техникээр залж үзүүлнэ. Тэгэх бүртээ Жэюүнийг харж жуумалзах нь тун ч зэвүүн бөгөөд Сонхүныг ажиглахаа ч мартсангүй.

" Rhythm dribble нь Сонхүныхаас ч хавь илүү юм байна. Дахиад нэг гай нэмэгдэх шив "

Сэлгээний тоглогчийн үүрэгтэй залуу элгээ тэврэн зогсох хоёр хүүд хандан хэлэхэд тэд хариу үзүүлсэнгүй. Гагцхүү өөрөөрөө дэндүү бахархах австрали хүүг өс хонзонгийн улаан нүдээрээ алхам бүрийг нь алдалгүй харж аль эртнээс араандаа зуучихсан хилэнгээрээ шүдээ хурцална. Жонвон түүнийг өөрийнх нь хуучин найз охиныг эргүүлсэн хог шаараар харж одоо ч Чэвонд сэтгэлтэйн хувьд түүнээс битүүхэн айж байв. Харин Ники хэзээний л Сонхүнтай төвийн тоглогчийн байр суурийг булаацалддаг тул дахин нэг өрсөлдөгч гарч ирсэнд багагүй бухимджээ.

Cross, Push cross, over top hand, floats dribble гээд байдаг бүхий л залалтыг харуулж lay up хийсний дараа шүгэл дуугарч дасгалжуулагч эр Хисынд өөрийн багын өмсгөлийг сэтгэл хангалуун өгөв. Тэгээд тоглогчид руугаа харан мушилзаад " Нэг үзэх үү дээ " хэмээн алга хавсарган нүд нь гялалзсаар " Сонхүн, Жонвон, Ники, Жэй бас чи гараад ир " гэж Жэюүнийг заав. Тэгээд гурав, гурваар нь хоёр багт хуваан тоглуулахаар болж шинэ гишүүдийг нэг баг болгоод Жэйд өгч үлдсэн гурав нь нэг баг болжээ.

" Чи довтол, бид хамгаалъя "

Жэй Хисынд боломж олгон хэлээд Жэюүнийг мөрөөр нь тэврэн зөрсөнд Хисын тэдний араас харсан чигтээ алхсаар Сонүгийн урд ирж зогслоо. Тэгээд нэрээ ч мэдэлцээгүй хэр нь өмсөж ирсэн цамцаа тайлж Сонүд өгөөд өмсгөлөө углан талбайд гарахад Сонү гарт нь байх цамцыг харан чанга атгав. Хацар нь ягаарч үнэгэн нүд нь улам нарийсах нь түүнийг ичингүйрэн инээмсэглэж буйг илтгэх аж.

Good little boyWhere stories live. Discover now