1961 он
Амабел Лестрэнж нөхрийнхөө ажлын өрөөний үүдэнд ирж зогсоод "Чи аль хэдийн тэдэнтэй тохиролцчихоо юу?". Тэр гартаа барьсан гэрээгээ дахин нэг харснаа "Тийм ээ, Тэр Регулус Блэктэй насанд хүрсэн хойноо гэрлэх болно."
Амабел хөмсгөө зангидан "Тэр түүний өв залгамжлагч ч биш байхад заавал ийм зүйл хийх шаардлагатай гэж үү?"
"Ууган хүүгээ аль хэдийнээ Лукретиа Роулд сүй тавина гэж амласан" гэж Родерик Лестренж санаа алдаад, "Блэкийн гэр бүлтэй байгуулсан гэрээгээ хэвээр хадгалахыг хүсвэл энэ л цорын ганц арга зам байсан."
"Бид гэрээгээ биелүүлсэн биз дээ? Родольф, Рабастан хоёр Блэкийн эгч дүүстэй сүй тавьсан байхад яагаад бидний бяцхан Пандора тэдний гэр бүлтэй гэрлэх ёстой гэж? Ядаж түүнд ирээдүйгээ өөрөө шийдэх боломж өгөх хэрэгтэй гэж бодохгүй байна уу?"
"Амабел, Бид түүний бага охин Нарцисса Блэктэй сүй тавих хүү төрүүлэх хэрэгтэй байсан" гэж Родерик огцом хэлэв.
"Хоёулаа өөр хүү төрүүлж чадна. Надад дөрөв дэхээ төрөх хэцүү ч би чадна. Чи намайг ямар их хүчтэй гэдгийг мэднэ шүү дээ"
"Нарцисса Блэк чи бид хоёрыг хүү төрүүлэх гэсээр байтал аль хэдийн зургаан нас хүрнэ биз. Одоо дахиж хүүтэй болох нь бидэнд ямар ч ашиггүй."
"Гэхдээ.."
"Хангалттай. Дахиж энэ талаар ярихгүй, аль хэдийн асуудал шийдэгдсэн. Бидний охин Орион, Вальбурга хоёрын хүүтэй гэрлэнэ. Одоо намайг тавин орхи, би ажилтай байна."
Тэр чимээгүйхэн өрөөнөөс гарч, хүүхдийн өрөө рүү зүглэлээ.
Түүнийг өрөөнд орж ирэхэд Зинки дөнгөж төрсөн нярайг бүүвэйлэн унтуулж харагдана. Амабелыг хараад, гэрийн элф түүн рүү бөхийж "Родольфын хогвартс явах ачааг багласан, Рабастан, Родольф хоёр одоо гэрийн багштайгаа номын санд хичээлээ давтаж байгаа. Танд өөр зүйл хэрэгтэй юу, хатагтай Лестрэнж"
"Үгүй ээ. Явж болно."
Тэр түүнийг явсны дараа орон дээр хэвтэж буй бяцхан охиноо харан санаа алдана.
Пандора Офелия Лестрэнж
Бяцхан охин үнэхээр төгс ажээ. Том алаг цэнхэр нүд, цас шиг цагаан мэт гялалзсан арьс, бага зэрэг ягаарсан хацар, шаргал үс.
Тэр хоёр ахаасаа тун ч ялгаатай аж. Түүний үзэсгэлэнтэй төрх нь гэнэт л Амабелыг маш ихээр бухимдуулав. Төрсөн охин нь түүнээс үзэсгэлэнтэй болж өсөж торинох вий гэсэн айдаст автлаа. Сүүлийн жилүүдэд Блэкийн гэр бүлтэй үүсгэсэн асуудлаас болж тэр ихэд стрессдэж духан дээрх зураас нь үрчийж, бараан хар үсэнд нь цагаан үснүүд сор мэт л тодорч харагдаж байв.
YOU ARE READING
Selenophile - Селенофил
Hayran KurguSelenophile - A person who is fond of or interested in the Moon.