un

374 25 1
                                    


- POEM -

"Чи хэн юм?"

 "Чи хэн юм?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-

Шүлэг.

Шүлгэд минь амилдаг байв. Бичсэн мөр болгон нь гагцхүү тэр нэгэнд л зориулдаг байв.

Түүний дайтай хэдхэн мөрийг зохион суухдаа алс тэртээд орших түүнийхээ царайг төсөөлөлдөө сийлэн өдрийг өнжив.

Танихгүй хэмээн нэрийдсэн залууг гарч ирэхээс өмнө. Шүлгэд минь амилдаг байсан сан.

-

  "Раён, чи их тэнхимд болж байгаа зүйлийн талаар сураг дуулаад ир."

Утга зохиолын Пак ноён хэмээх нэгэн профессор залхуутай лекцээс минь салган ийнхүү ажил даалгав.

Амлъя. Жан багшийн лекц хамгийн залхуутай бас уйтгартай хичээл юм шүү.

Раён багшийнхаа хэлсэнд багахан толгой дохин лекцийнхээ багшаас уучлалт хүсэн, багахан инээмсэглэл тодруулсаар гарч одов.

Өнөөдөр хэдийн баасан гариг ч гэлээ тэр танихгүй хэмээн нэрийдсээ залуутай үг солилцсноос хойш тэр газар луу ахин зүглээгүй юм. Санаандгүй хэрнээ тэд хэд хэдэн удаа тааралдаж байсан нь Раёныг эмзэглүүлсэн ажээ.

Гэвч 'шүлгийн кафе' бол яруу найраглал. Чимээгүй хэр нь нууцхан жаргалыг агуулдаг газар.

Раён удаан явсаар хонгилын үзүүрт ирэн их тэнхимийн хаалгыг татахад нүсэр чимээ угтан авлаа. Охид, хөвгүүдийн шуугилдах дуу.

Гэтэл Раён хэдхэн хүүхдээс юу болж байгааг асуучхаад ирэх төдий зүйлийг бодсон шүү дээ. Гэхдээ түүнийг орж ирсэн атугай тоож сонсох хүүхэд нэгээхэн ч алга.

Удалгүй микрофоны тасалдсан чимээ тэнхимийг нөмрөхөд, Раён хөмсөг зангидан нүдээ анив.
Хүүхдүүдийн дуу аиргүйд автахад Раён нүдээ нээхдээ, энэ тэнхимд ганцаар суулгүй зогсож байгаагаа анзаарсандаа багахан ичих шиг.

Гэвч суух суудал түүнд үлдээгүй бололтой.

   "Энэ улирал хичээлийн төв байрыг удаа хугацаанд хаах болсноо зарлаж байна. Нийгэмлгийн хорооноос сургуулийн төв байрыг хаах шийдвэр гаргасан бөгөөд төв байранд байрлах утга зохиол, математик, физикийн тэнхимийг хаахаар болов. Энэ сургуулийг нурааж өөр боловсролын хүчин байгуулна."

Раён хэсэгхэн хугацаанд гацав.

Хаах гэв үү?

Түүний хичээл зүтгэл яах болж байна? Энэ элит их сургуульд тэтгэлэг авч, утга зохиолын ангид элсэх гэж яаж хичээсэн билээ дээ...

Гэвч хэн хүнээс илүүтэй энэ мэдээ нь Раёнд л хүндээр тусаж байгаа бололтой. Тайзнаас үгээ хэлсээр бууж буй залуу танил. Түүний 'танихгүй' хэмээн нэрийдсэн залуу.

Тэр мөн байна шүү дээ. Цалгисан хоолойтой дулаахан инээмсэглэл тодруулдаг нэгэн. Гэсэн атал Раён түүнийг зөвхөн шүлэг зохион өдрийг өнгөрөөдөг 'номын нэгэн' гэж бодсон шүү дээ.

Бодол нь эсрэгээрээ эргэчихлээ. Энэ залуу сургуулийг нураан өөр барилга барьж чадах хэмжээний нэгэн гэж төсөөлөөгүй билээ. Тэр анхны удаагаараа л түүнийг дүгнэсэн. Анх  харахад тэр энгийн нэгэн харааны шил зүүж, бяцхан номын хамт кафед орж ирж байсан. Харин одоо түүний харж байгаа нэгэн ширүүн хар хөмсгөө атиралдуулж, хааяахан буйлаа түлхэн инээмсэглэн, улаан хүрэн хослолын хамт үсээ сайхан янзлажээ.

Энэ бүхнийг Раён харахдаа ухаан санаагаа тэртээд гээж орхив.

Нэрийг нь ч мэдэхгүй, хэдхэн удаа зүс харсан нэгэндээ сэтгэл алдраж, тэрхэн бодолдоо хэдэн жилийн турш хайртай хэмээн нэрийдсэн нэгнээ мартаж орхив.

   Тэр донтуулагч бололтой.

Энэ залуу номонд дурлаж явдаг ноомой нэгэн биш, харин нас бие гүйцсэн эр байсан байна шүү дээ.

-

Их тэнхимд болсон үйлийн дараа Раён залуугийн араас хурдтай алхаж явлаа.

Харамсалтай нь сургууль дотор алга.

Хэдхэн минутын дотор ийм хурдхан явчихаж боломгүй юм. Раён бодолдоо түйртэгдсээр толгой сэгсрэн явахдаа нүднийхээ буланд хар хослолтой залуусаар хүрээлүүлэн алхах нэгнийг харахдаа, хөлнийхөө хэрээр гүйсээр хар хослолтой залуусыг түлхэх гэсэн ч ер дийлсэнгүй. Арга ч үгүй биз. Раён тэдний хувьд шоргоолж шиг л жижигхэн харагдхаар байна.

   "Яагаад сургуулийг хаах гэж байгаагаа товчхон тайлбарлахгүй юу?"

Танихгүй залуу уянгалаг хэр нь намуухан хоолой ард талд нь гарахад залуу гараа халаасандаа хийсээр эргэж харав.

  Мөн байна. Хайсан нэгний минь нүд.

Үзэн ядаж байна, энэ харцыг нь.

-

Vote and Comment

(complete) 𝐏𝐎𝐄𝐌 | 𝐤𝐭𝐡 |Where stories live. Discover now