ꜱᴇᴘᴛ

183 19 4
                                    

Author note:

Энэ хэсэгт бичигдэх үйл явдал бүгд Ким Тэхёны талаас бичигдэж байгаа гэдгийг дурьдах нь зүйтэй.

--

  "And i'll tell you
A million little reasons
I'm falling for your eyes..."

Christmas tree - V

Christmas tree - V

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


--

TAEHYUNG POV

Төсөөлж байна уу?

Хажууд минь суугаа энэ бүсгүй хэдийн сэтгэлд минь асар их орон зай эзэлсэн гэдгийг... төсөөлж
байна уу?

-

Хаанаас ч эрээд оломгүй түүнийг 'шүлгийн кафед' харсан тэр өдөр.

Тийм ээ, тэр өдөр... амьдрал минь орвонгоороо эргэж, сэтгэл минь хэдий үнс болж орхисон ч, түүний дулаахан инээмсэгллийг харсан тэр өдөр.

Зэврүүн салхи, хүйтэн бороон дусал.

Амьдрах зориггүй сэтгэлийг минь ахин бадрааж, зүрхэнд минь итгэлийн очтой гэрлийг бадрааж чадсан энэ эмэгтэй.

Шинэхэн зүйлсийг туршиж нэгээхэн үзвэл амьдрах зориг үүснэ хэмээн итгэж очсон газруудын минь нэг шүлгийн кафе болох түүний бяцхан оршихуйн цамхаг байсан юм.

Гэхдээ инээдтэй зүйл.

Би тэр өдөр 'би' байгаагүй.

Шил зүүж, гартаа ном атгаж, хүрэн өнгийн хувцас, гадуур хүрэм өмссөн би.

Үгүй ээ... энэ жинхэнэ 'би' биш байсан.

Амьдрах зоригыг хайхын тулд би өөрийгөө өөрчилсөн.

Гэтэл тэр дулаахан инээмсэглэл, хүрэн шар өнгийн дэвтрийн хамтаар хуучирж муудсан модон ширээн дээр тухлан сууж хааяа нэг санаа алдан үзгээ барих нь даамай үзэсгэлэнтэй.

(complete) 𝐏𝐎𝐄𝐌 | 𝐤𝐭𝐡 |Where stories live. Discover now