Qᴜᴀᴛᴏʀᴢᴇ: ꜱᴇʀᴇɴᴅɪᴘɪᴛʏ

182 24 5
                                    


-

  - "Санадаг уу?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



- "Санадаг уу?"

- "Хааяа л... үүлс аниргүйтэж, тэнгэр хашгирах тэрхэн агшинд түүний инээмсэглэл, үүрээр туяарах ягаан тэнгэрийн дор зөвхөн түүнийг л санадаг. 

Тэнгэр дуугаа хурааж, үүлс биенээ агаарт зөөж эхлэх тэр үед цаг хугацаа байгаа цагтаа урсаж би түүнийг мартах гэж дөнгөдөг. Гэвч санаснаар минь ер болохгүй. Угаас яаж бүтэх билээ... хоолойг нь мартаж ч чадахгүй байхад, бүхэл бүтэн хүнийг яаж мартах билээ. Газарт буух борооны дусал бүрийд зөвхөн түүнийг л санаж,
түүний л төрхөөр мартах гэж хичээх одоогийн би амьд явж чаддаг болохоор..."

- "Хааяа л..."

- Би түүнийг санадаг.

-

RAYEON
  
"Хайрласан л гэж хэлэхийг хүссэн.

Наран ургах тэрхэн зүгт тэнгэр аниргүйтэж, үүлс хөвөрч түүний төрхийг үзэсгэлэнтэй хэр нь гунигтайгаар бүтээх үед би түүнийг санадаг. Хайрласан хэр нь хэлж үзээгүй учраас гаслам цагаан дэвтэр дээрээ бэх асган бичиж сууна."

Дэвтрээ хаав. Тэрхэн хугацаанд бодол дотор орж ирсэн бүхнээ дэвтэр дээрээ бичих гэж үзэвч харамсалтай нь ер болсонгүй. Асуулт эрээд ч олсонгүй.

Тэгээд нүдээ анив. Ахин нэг удаа. Түүний дүрс нүдэнд минь яаж туссан, түүгээр нь би дүрслэн бичих гэж үзлээ.

Бүтэхгүй юм байна.

Ноороглон бичсэн дэвтэрийн минь хуудсан дээр тогтсон нулимсны дусал бүр дэвтэрийн цаасанд нэвчин орж байхыг олж харав.

   Тэгэхэд би анх удаа харамсаж үзэв.

Шүлэг ахин бичиж чадахгүй болсноо мэдсэндээ би өөрийгөө анх удаа харааж үзсэн.

(complete) 𝐏𝐎𝐄𝐌 | 𝐤𝐭𝐡 |Where stories live. Discover now