- POEM -"Өвдөлтөндөө гансран эхлэх энэ дурлалын төгсгөл ямар байх юм..?"
-
"Чи харсан зүйлдээ итгэв үү?"
Итгэсэн гэвэл тэр яах бол?
Өвдөж буй сэтгэлийн минь өвдөлтийг тэр хуваалцах юм уу?
Томоос том бул чулуу дотор минь дарчхаад хэзээ ч гарахгүй мэт шингэчихсэн байхад, тэр 'итгэв үү' гэлээ гэж үү?
Таарсан минь, түүнийг танисан өдөр минь... бүгд худал байгаасай.
"Итгэсэн."
Раён ширээн дээр тависан түүний сургуулиудын талаарх мэдээллийг уншсаар ийн хариулав.
Гэвч энэ түүнд хамааралгүй зүйлс гэдгийг мэднэ. Тэд танилцаад, дотно болоод долоо ч хоноогүй байгаа шүү дээ. Түүний зугаацдаг, цэнгэдэг асуудал Раёнд хамаагүй. Тэр түүнийг ажлын хэргээр л танина. Амраг сэтгэлийн харилцаагаар бус ажлын хэрэгцээ.
Энэ хэдхэн бодол Раёныг тэтгэв.
"Чиний харсан шиг би ийм нэгэн-"
"Надад хамаагүй шүү дээ."
Тэхёны яриаг таслан Раён түүн рүү удтал ширтсээр хэнэг ч үгүй ийн хариулаад орхив.
Түүнд зөвхөн сургууль л хэрэгтэй байна шүү дээ. Өөр юу ч биш.
Тэхён толгой дохисоор түүний урд байрлах буйдан руу очсоор хөлөө ачин суусаар Раён руу харахад тэр ширээн дээр хөглөрөх олон арван цаасны учрыг олох гэж ядаж буй аятай үзэгдэв.
Раён багаасаа хахир хатуу нэгний гарт өсөж түүгээр ч зогсолтгүй хүчирхийлэл гээч аймшигтай зүйлтэй тулгарч байсан билээ. Одоо түүнд гэр бүл гэж байхгүй учраас түүнийг хамгаалж, хайрлах нэгэн огтоос ч байхгүй.
Эх минь гэр бүл шиг байж чаддаг ч болоосой. Чадсан бол гэр бүд хэмээхсэн...
Тэхён түүний хошуугаа унжуулан цаасыг анхааралтай гэгч нь ажиглаж байгааг нь хараад инээд алдсаар "Энэ анкетыг л бөглөөд өгөхөд болно. Ямар ажил эрхэлж байгаа, гэр бүл гээд тодорхой бөглөөд угтагч эмэгтэйд өгөөрэй."
YOU ARE READING
(complete) 𝐏𝐎𝐄𝐌 | 𝐤𝐭𝐡 |
Fanfiction"Шүлгэнд нь амилах юмсан" - "Нартад ч ганц олдохгүй нандин нэгэн намайг л гээд гүйгээд ирэхэд нь би оддын тэртээ огторгуйд шунаж, хайрлах юмсан гээд ирсэн тэр охины анисганд худал төрхөө сийлэн цөхөрч, алгасалгүй хайрласан түүний хайрыг оддын тэрт...