deux

253 20 1
                                    


- POEM -

"Шүлэг минь ахин амилах цагт цэцэгс гандаж билээ."

-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


-

Тааварлашгүй төрх.

Хувирашгүй гоо үзэсгэлэнтэй тэр хааяахан урт хар долгионтой үсээ чихнийхээ араар хийн, инээмсэглэн байв. Урт нарийнхан хөл, төгс биеийн галбир. Тэр хар, улаан хоёр өнгийг хослон хувцаслажээ. Хаврын зэврүүн салхитай энэ үед тэр ингэж нимгэхэн хувцаслаж явж болохгүй юм сан.

Гэвч тэр урд минь олон таамаг дундаа төөрөлдөн нисэх хоргон доторх эрвээхэй шиг л харагдаж байна. Хөмсгөө багахан зангидаж, жижигхэн биендээ багтамгүй уцаарыг тээх шиг.

Тэхён хажуудаа зогсох хамгаалагчаа явахыг хүсвэл, тэрээр хөмсөг зангидан үгүйсгэх нь тэр. "Алив ээ, залуу минь тэр намайг яах ч үгүй."

Харин залуус зогссон хэвээр байсанд Тэхён доог тохуу хийх мэт толгой сэгсрэн инээмсэглэв.

"Тэгэхээр... чамд юун тухай тайлбар хэрэгтэй гэж?"

Тэхён хөмсөг зангидсаар Раён руу дөхөх бол Раён тэрхэн агшинд ахин цалгисан хоолойг сонсоход түүний бодол нь тэртээд оршчих шиг л болов.

Раёнд сэтгэлдээ тээж явдаг нэгэн байдаг шүү дээ. Байсаар ч ирсэн... хэдэн жилийн тэртээх 'анхны хайр' хэмээн нэрийдсэн залуугаасаа 'хүлээх' гэсэн ойлголтыг авсан тэр одоог хүртэл түүнийг хүлээдэг нэгэн.

Гэвч ийм хурдан сэтгэл өөрчлөгддөг хэрэг үү?

Раён багахан инээмсэглэл нүүрэндээ тодруулав. Тэр инээмсэглэл тодруулахад хорвоо ертөнцийн хамаг муу муухай арилах мэт санагддаг аж.

  "Мэдээж, сургуулийг хаах талаар."

Тэхён түүний үгийг сонсоод гайхсангүй. Чухам энэ охин түүний 'шүлгийн кафе'-д таарсан нэгэн мөн эсэхэд эргэлзэн зогслоо. Тэр үед тэр охин үсээ дээш шууж, нүдний шил зүүж мөн тааран бор даашинзыг хослуулан өөртөө шингээсэн байсан шүү дээ.

(complete) 𝐏𝐎𝐄𝐌 | 𝐤𝐭𝐡 |Where stories live. Discover now