"I knew you""Tried to change the ending"
"Peter losing Wendy"
"I knew you"
-TAEHYUNG
"Чи тэр үед долоон хоног алга болоогүй бол, цаг ингэж давчуу байхгүй байх байсан юм, Тэхён."
Согжины хоолой том харшийг дүүргэхэд, зочны өрөөнд байсан зургаан залуус түүн рүү эргэж харав.
Тэр үед долоон хоног Тэхён, Раён хоёр хамтдаа байхдаа тэдний хэнд ч хэлэлгүй, нуухаар шийдсэн байжээ. Харин өнөөдөр л Тэхён харшид орох төдийд тэд нэг нэгээрээ түүн рүү дайрж давшилж эхэлсэн юм.
Согжины уурлан хэлсэн үгэнд нь
Тэхён багахан шиг толгой сэгсрэн, мөрөө хавчив. Тэхён түүнд хэлэхийг хүсээгүй бололтой хөмсөг зангидаж хааяа нэг толгой сэгсрэнэ."Би ажилаар явсан гэж хэлсэн шүү дээ, хён."
Тэхён ардаа байрлах буйдан дээр суун гадуурх хүрмээ тайлан шидэх гэсэн ч, энэ хүрэмнээс Раёны зөөлхөн хэр нь анхилам үнэр үнэртэнэ. Тэхён хүрмээ тайлах гэснээ болин хойш налахад Намжүн түүний хажууд ирэн суун "Чамд ганцаараа зохицуулах их ажил байдаг бололтой, тийм үү..?" ёжилон байн хэлсэн үгийг нь Тэхён тоолгүй орхих нь тэр.
Долоон хоногийн өмнөөс тэд Кан ноёнтны том охинтой Тэхёныг сүй тавиулах болсон талаар Тэхёнд хэдснээр түүний бүх зүйл түүний өмнө нурсан юмсанж.
Тэхён Раёнд үүнийг хэлэвч яаж зүрхлэх билээ дээ... хайртай нэгнээ тэвэрт нь байгааг харахад л Тэхён тэнгэр дээр дүүлэх мэт санагддаг байтал.
"Одоо ингэх цаг биш, хослолоо сонгоцгооё, Тэхён. Оройтох нь... бас ах, эгч хоёр ч ирж байгаа."
Жимины хэлсэн үгэнд таван залуус толгой дохин хувцасны өрөө рүү зүглэх бол ганцхан Тэхён хөмёөг зангидан үлдэв. Тэр юу болж байгааг ойлгосонгүй, яагаад хослол сонгож, Кан ноёны том охинтой сүй тавих болсноо ч ойлгож өгсөнгүй, ганцаар буйдан дээр үлдэв.
YOU ARE READING
(complete) 𝐏𝐎𝐄𝐌 | 𝐤𝐭𝐡 |
Fiksi Penggemar"Шүлгэнд нь амилах юмсан" - "Нартад ч ганц олдохгүй нандин нэгэн намайг л гээд гүйгээд ирэхэд нь би оддын тэртээ огторгуйд шунаж, хайрлах юмсан гээд ирсэн тэр охины анисганд худал төрхөө сийлэн цөхөрч, алгасалгүй хайрласан түүний хайрыг оддын тэрт...