ᴛʀᴇɪᴢᴇ: ᴘᴇᴛʀɪᴄʜᴏʀ

184 22 2
                                    


-

 "Түүртэж ядсан харцтай чиний сувдандТүүвэрлэж амжаагүй шүлгээ би сийлэвТэнэглэж чамд өгсөн сэтгэлийнхээ анирыг Туурвин би шүлэг болголоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Түүртэж ядсан харцтай чиний сувданд
Түүвэрлэж амжаагүй шүлгээ би сийлэв
Тэнэглэж чамд өгсөн сэтгэлийнхээ анирыг
Туурвин би шүлэг болголоо."

-

   "Чамайг хараал идээсэй, Ким Тэхён! Намайг гэрт минь хүргэ, гуйя!"

Цаг хэдийн оройн арван хоёр цагийг зааж хөл хөдөлгөөн зогсох дөхсөн энэ
үед хотын А зэрэглэлд хурдаа аван давхих үнэтэй машин дотроос эмэгтэй хүний орилох дуу хадсаар байх нь тэр.

Энэ үед эмэгтэй машины цонхыг онгойогох гэж хичээсэн ч жолоо барин явах залуу хүссэгүй аятай чамархайгаа нийлүүлсээр хөмсөг зангидав.

Раён зорчигчийн талд суун түүнээс гэртээ харихыг хүсэхэд жолоо барин явах Тэхён түүнийг 'жинхэнэ' өөрийгөө харуулна гэсээр дагуулан яьж буй нь энэ.

Гэвч ер ойлгохгүй юм. Түүний хажууд Раён удаан хугацаанд цуг байсан байтал 'жинхэнэ' өөрийг нь олоогүй, ойлгоогүй байсан хэрэг үү?

Улаан гэрэл асан Тэхёныг хурдаа сааруулан зогсох байх хэмээн итгэсэн ч тэр улаан гэрэл, гарцаар гарах хүмүүсийг анхааралгүй хөмсөг зангидан давхих ажээ. Тэхёныг бухимдсан үедээ хааяа нэг мотоцикл, машинаар уралддаг гэдгийг мэдэх ч ийм үед тэр юунд бухимдах юм?

Тэд удалгүй хотоос зайдуухан байрлах дөрвөн давхар орд харш аятай талбай газар ирэхэд, түүгээр орох гарцуудад машины түгжрэл үүссэн байлаа.

Тэхён амандаа хараал урсган Раён руу дохиогоор буу хэмээн албадаж, тэрээр машинаасаа буун хамгаалагчид түлхүүрээ шидэх нь тэр. Тэгээд саяхнаас хойш өөрийг нь тавгүйрхүүлж байсан хар зангиагаа газар тайлан шидэв.

Таних нэгэн яав ч биш.

Нүд, хөдлөл, гаргаж буй араншин. Яагаад ч Раёны таних нэгэн биш.

(complete) 𝐏𝐎𝐄𝐌 | 𝐤𝐭𝐡 |Where stories live. Discover now