"Хожим нь би андуурчихсан түүний хайрыг..."
-"Би чамайг хайрламаар байна, Раён."
Төгсгөл хүртлээ түүний хэлсэн үгс зүрхийг минь ингэж өвтгөнө гэж мэдсэнгүй сэн.
Төөрөлдөх шахам түүний харцнаас арай ядан зугтааж, доош харсан ч гэлээ тэр эрүүнээс минь дээш өргөсөөр ахин асуултаа давтсан юм.
Гэвч ойлгомжтой байгаагүй юм байх даа?
Би толгой дохисон юм сан, эсвэл тэр ойлгоогүй юм болов уу..?
Мэдэх юм алга.
Хэтэрхий хурдан эхэлчихсэн энэ харьцаа надад хурдан дуусах мэт мэдрэгдээд эхлэв. Эхлээгүй байж төгсгөлийг бодох гэнэ шүү...
Тэхёны талаар би бүгдийг мэдэхгүй, түүнийг хэнтэй амьдардаг, яажшуухан амьдарсаар ирсэн гээд бүгдийг ч мэдэхгүй. Бид нэгнээ танин мэдээд ердөө нэг сар болж байна.
Гэвч энэ бүхэн, энэ бүх мэдрэмж яаж гучхан хоногийн дотор зүрх рүү минь аймшигтайгаар түрэмгийлж буйг мэдэх юм алга. Нэг л мэдэхэд Тэхёны харцыг харах үед баймгүй их догдлол, үгээр хэлж барашгүй мэдрэмж мэдрэгдэх болсон.
Тэгээд л...
Тэгээд л шүү...
Би мэдрэмжтэйгээ эвлэрсэн. Зүрх, тархи хоёр минь тэрсэлдэвч зүрх минь дийлсэн юм билээ. Гайхамшигтай мэдрэмжийг зүрх минь дийлж бараагүй мэт л...
Би түүний гайхалтай харцанд бууж өгсөн гэдэг.
Хариу минь түүнийг эргэлзүүлэхэд хүргэснийг би одоо л ойлгов бололтой түүнийг зөөлхөн тэврэв. Гэвч тэр миний тэвэрт хэтэрхий том. Түүний бүсэлхийгээр гараа оруулан тэврэх үед Тэхёноос цацрах дулаан элч хүйтнийг мартуулав. Ингэх ч ёстой юм шиг. Хувь тавилан Тэминийг бус Тэхёныг надад өгөх шиг санагдана.
Хэтэрхий их баярласан ч гэмээр юм уу, хоолой минь аргаж, сэтгэлийг минь гижигдэх мэт...
YOU ARE READING
(complete) 𝐏𝐎𝐄𝐌 | 𝐤𝐭𝐡 |
Фанфик"Шүлгэнд нь амилах юмсан" - "Нартад ч ганц олдохгүй нандин нэгэн намайг л гээд гүйгээд ирэхэд нь би оддын тэртээ огторгуйд шунаж, хайрлах юмсан гээд ирсэн тэр охины анисганд худал төрхөө сийлэн цөхөрч, алгасалгүй хайрласан түүний хайрыг оддын тэрт...