- POEM -"Энэ амьдрал чиний төсөөллийн ертөнц шиг биш гэдгийг сана, Раён!"
-
Раён нэгэн өндөр барилганы зуун хорин давхарт ирээд байв.
Тэхён түүнийг ажил дээрээ дуудсан аж. Түүнд сургуулиудын талаарх мэдээллийг өгөх гэж шүү дээ. Хэдхэн хоногийн өмнө тэр амласан юм.
Гэвч Раён цагаасаа эртлэн ирсэн учраас 'сайн зүйл' хэмээн бодсоор угтагч эмэгтэйгээс яаж асуухаа бодон алхав.
"Уучлаарай, Ким Тэхён гэх хүнтэй уулзах гэсэн юм."
Угтагч эмэгтэй хөмсгөө өргөсөн ч гэлээ толгой дохин "Цаг авах юм уу, уулзалт товлосон зүйл байгаа юу?" түүнийг ийн асуухад Раён багахан сандарч орхих нь тэр. Тэр хэзээд нийгмийн харилцаанд орхоосоо эмээдэг нэгэн байсан. Ийм үед нь сул тал болох гэж.
"Кан Раён гээд хэлчихвэл таних байх..."
Угтагч эмэгтэй толгой дохин хамт явахыг дохиход тэр араас нь даган алхав. Тэд явсаар цахилгаан шатанд суух бол угтагч эмэгтэй B1 давхрыг дарсаар инээмсэглэх ажээ.
"Тэр ямар ажил хийдэг хүн бэ?"
Раён бодохдоо түүнийг том компанид хүчин зүтгэдэг нэгэн гэж бодсон. Боловсрол тал руугаа чиглэсэн компани.
Раёны шингэхэн хоолой цахилгаан шатыг цуурайтуулсанд эмэгтэй инээмсэглэн "Та түүний бүсгүй биш хэрэг үү?" гэсэнд Раён сандарсаар гараараа үгүй гэсэн шиг болов.
"Тэд бол казиногын эзэд. Солонгосын нэгт орох дээд зэргэлэл болох казино тоглоомын эзэд. Тэдний болон Тэхёны ард якуза, триада болон улсын их түшмэдүүд байдаг юм."
"Тэд?"
Раён гайхсаар асуусанд эмэгтэй зөөлнбөр толгой дохив.
Тэд... гэдэг чинь Тэхён ганцаараа биш байх нь. Хэний ч дийлэшгүй оргил нь Тэхён байсан байна шүү дээ. Казино гэв үү? Хууль бус тоглоомыг эзэгнэдэг нэгэн байх нь.
Раён бодолдоо дарагдан зогсохдоо өөртөө 'Зүгээр л... ажил ярих гэсэн шүү дээ.' ийн сануулав.
Тэрний хэн болох, хаана ажиллаж, яаж бохир мөнгө олох талаар аль нь ч түүнд хамааралгүй. Тэд зүгээр л танилууд.
-
Утаа савсах өрөөнд долоон залуус инээлдэн, хөгжилдөх нь юутай сайхан.
Тэхён баймгүй инээмсэглэл тодруулсаар Жонгүгийг цохих бол тэд жаахан хүүхэд аятай гомдоллох нь тэр.
Тэхён амандаа зуух тамхиа унтраан ахин цаасанд ороосон тамхийн авахаар зэхэх бол түүнийг Жимин боль гэсэн шиг толгой сэгсрэв.
Тэд дээр дурьдсанчилан 'хууль бус тоглоомын хаад' билээ. Хэдэн жилийн тэртээгээс үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж ирсэн тэдний урдуур хөндөлсөх нэгэн үгүй.
Япон мөн Хятадын том мафи болох якуза, триадаг гартаа оруулж чадна тэднийг хүмүүс 'бурхад' гэх нь ч олон.
"Ахин нэг тойрог."
"Ахин нэг шот."
"Ахин нэг цаасан боодол."
"Ахин нэг хундага."
"Зугаа байвал яаж байна..?"
Тэд бүгд саналаа хэлэх бол Тэхён ганцаар шөнийн зугааг санал болгов. Тэдний хувьд шөнийн зугаа нь дээд зэрэглэлийн хүүхнүүд байдгаараа алдартай билээ.
Үүнийг нь Жонгүг сайшааж хойноо зогсох нэгэндээ долоог хэмээн дохивол залуу толгой дохисоор гарч одов.
Улаан өрөөнд таазан дээрээс зэрэглэл өндөр гэдгийг илтгэх том гэрэл өлгөжээ. Бүгд брендээр биеэ гоёж, зарим нэг нь үнэд хүрэх цаг бөгжөөр төрхөө далдласан байх ажээ.
Удалгүй хаалга тогших чимээнээр тэд хаалганы зүг харах бол Тэхён түүний дуртай бүсгүй түүнд ирээсэй хэмээн хүсэн суух нь юутай галсантай.
Хаалга онгойн угтагч эмэгтэй орж ирсэнд Жимин уулга алдан хойш буйдангаа налах бол Тэхён түүнийг хэл гэх шиг болов.
"Та нартай хүн уулзахаар ирсэн. Цаг товлоогүй ч гэлээ, Кан Раён хэмээвэл танина гэсэн."
Эмэгтэйг хэлж дуусмагц Тэхён суудлаасаа өндийж хаалганы зүг явах гэтэл долоон эмэгтэй өгзгийг нь халхалж ядах хар савхи өмсөн, зөвхөн хөхөвчтэй бүсгүйчүүд цувран орж ирэн тэдний хойно зогсов.
Жонгүг хөмсөг өргөн "Хён, ямар Кан Раён?"
Гэвч дэндүү оройтсон юм. Раён хэдийн олж харсан зүйлдээ итгэж ядан зогсвол угтагч эмэгтэй түүнийг өрөө рүү орохыг дохив.
Яаж орох юм?
Энэ эмэгтэйчүүд шиг биеэ үнэлэх гэж урд нь зогсох эсвэл ажил хэргээ энэ өрөөнд утаа савсан, манарсан, хөзөр тарсан энэ ширээний ард суугаад ярилцах юм уу?
Раён зүгээр байгаа мэт инээмсэглэн "Зүгээр дээ. Би дээр гараад хүлээж байя." гэсээр хойш ухарсаар гарсан юм.
Харахыг л хүсээгүй юм сан.
-
Алдаа байсан юм. Бидний уулздаг тэр газар, ярилцдаг тэр өдөр.-
Vote & Comment
YOU ARE READING
(complete) 𝐏𝐎𝐄𝐌 | 𝐤𝐭𝐡 |
Fanfiction"Шүлгэнд нь амилах юмсан" - "Нартад ч ганц олдохгүй нандин нэгэн намайг л гээд гүйгээд ирэхэд нь би оддын тэртээ огторгуйд шунаж, хайрлах юмсан гээд ирсэн тэр охины анисганд худал төрхөө сийлэн цөхөрч, алгасалгүй хайрласан түүний хайрыг оддын тэрт...