"I'm here regardless of the pain dont ever tell me to go away from you"
____________________JIWOO
"Жиү чи өнөөдөр ч гэсэн нөгөө хөвгүүнээ цайны газарт хүлээх юм уу?"
Сүминийг ийн асуухад зүгээр л толгой дохиод өнгөрөхөд тэр ч илүүг асуулгүй гарахаар үүд рүү зүглэлээ. "Өдийд л орж ирэх ёстой доо" би бугуйн цагаа хараад өөртөө ийн бувтнаж байтал яг л хэлснээр минь тэрээр найзуудынхаа хамт инээлдсээр орж ирэв. Миний 5 сарын турш ажигласнаар тэр өнөөдөр ч бас хоол авалгүй ердөө жимсний шүүс аваад л суудалдаа суух болно. Тийм ээ яг л ердийн байдаг шигээ.
Өдөр бүр энэ үзэгдэл давтагдах бөгөөд үүнийг нь ч би өдөр бүр харахаас төвөгшөөхөө больсон байлаа. Найзуудтайгаа юу ч юм ярин хөгжилтэй нь аргагүй инээх нь миний харах дуртай зүйлсийн нэг болоод 5 сар болжээ. Энэ хугацаанд түүнтэй 5 метрээс ойргүй байж, үг ч сольж үзээгүй хэр нь түүнд ингэж их татагдсаар байгаа нь хачин шүү.
Түүний тухай миний мэдэх зүйлс гэвэл түүнийг Ким Сонү гэдэг, манай нөгөө анги. Хөлбөмбөг, лийр жимсний шүүс, бороонд дуртай. Бас удаан хугацаанд харж явсны хувьд өдөр тутамдаа хийдэг жижиг зуршлуудыг нь бага зэрэг мэднэ ээ. Яахав хүмүүсээс асууж илүүг мэдэж болох ч би дэндүү ичимхий тул тэр нь бараг л боломжгүй. Ямар сайндаа л ангийн маань хэдэн дотно хүүхдүүд хүртэл надад сайн хүн байдаг гэдгийг мэдэхээс тэрнээс цаашийг мэдэхгүй байхав дээ.
Тэгээд л ихэнх өдрүүдэд түүнийг харах боломжтой газар нь цайны газар болж байгаа юм. Хэрэв аз нь таарвал гадаа талбай дээр түүнийг дахин нэг удаа харна.
Үнэн гэвэл мэдээж би энэ урт хугацаанд юу ч хийлгүй ажигласаар байсан гэвэл худлаа. Бараг өдөр болгон шахам "яг өнөөдөр л би зориглоод түүнтэй яриа эхлүүлэх болно" гэж боддог ч тэр болгон минь ямар нэг шалтгаанаас үүдэн бүтэлгүйтлээр өндөрлөдөг юм. Тэр зарим нэг шалтгаан нь ихэнх тохиолдолд миний дотогшоогоо, ичимхий зан чанар байдаг л даа.
Цайны цаг дуусах дөхөхөд санаа алдсаар буцан анги руугаа явна. Өдөр бүр минь ингэж өнгөрдөг ч гэлээ өглөө бүр эртлэн босож, өөртөө анхаарал тавих сэдэл өгдөг түүнд би хэчнээн их талархдаг гээч. Бас хэр сайн гэж санана.
____________________
2024.03.03
AUTHOR's NOTE:
Ийнхүү THE BOYZ Sunwoo дүртэй бичвэр минь эхэллээ! Та бүхэн минь хайрлаж өгөөрэй~
YOU ARE READING
I Know You
Fanfiction"We're strangers yet I know you too well" Би хэдий шархлах байсан ч чиний дэргэд л үлдэхийг хүснэ.