14

224 35 12
                                    

Pretty U
____________________

JIWOO
"Жиү, нэгэнт цоожлогдсоноос хойш амраад ав аа. Би байгаа болохоор айх хэрэггүй" ийн хэлчхээд гарнаас минь хөтлөн харанхуйд замчлан явах нь тэр.

Хэдий ямар нэг аргаар эндээс гарчихаж болох байх гэж бодсон ч номын санд бүтэн шөнөжингөө түгжигдэж байсан талаараа ярьж байсан танилуудаа бодсоор санаа алдсаар эсэргүүцэлгүй түүнийг даган явав.
Магад бидний сууж байсан мухрын өрөө ямар ч гэрэлгүй ердөө цонхны цаанаас орж ирэх гэрэлтүүлгээр л амь ордог учир бид түгжигдчихсэнээ ч анзаараагүй бололтой.
Харанхуй номын сан дундуур ямар нэг зүйл мөргөчихөлгүй явсаар цонхны хажуу талын ширээнд ирлээ. Энд арай л дээр юм, түүний царай харагдахаар хэмжээнд.

"Аав ээждээ ямар нэг зүйл зохиож хэлэхгүй бол хар шөнө танихгүй хөвгүүнтэй байна гэвэл сүнс нь зайлчихна шүү" гэхэд нь л нээрээ л тэдэнд хэл хүргэхгүй бол маргааш нь хэчнээн том асуудал дэгдсэн байх нь төсөөлөгдөж байлаа.

Утсаа гаргаж ирэн аав руу Жиёныд хонож байна гэж бичээд аль сарын өмнө тэднийд авхуулж байсан зургөа явуулав. Ийм хэмжээнд байвал итгэх байлгүй дээ. Үгүй бол хаана байгааг минь шалгаагаад цагдаа хүртэл дагуулаад ирж мэдэх юм.

Тэгээд утсаа далд хийн эвшээсээр тухтайхан шиг ширээгээ дэрлэлээ. Харин хажууд сууж байсан Сонү шанаагаа тулан над руу харсаар "Айгаагүй биз дээ?" гэв.

Хэдий жаахан жийрхэж байсан ч зүгээр л толгой дохиход тэр энэ удаад харин миний адил ширээ дэрлэн хэвтэх нь тэр. Бид нэг нэгнээ ширтсэн хэвээр, ширхэг ялаа ч байхгүй танхимд бидний амьсгал л ээлжлэн сонсогдоно. Хэвийн хэмжээнээс бага зэрэг ойрхон байгаа болоод ч тэр үү хэтэрхий сайн сонсогдох аж.

Сүүлийн үед хийж гийгүүлээд байх зүйл ихгүй байсан ч яагаад ч юм ихэд туйлдсан мэдрэмжид автан аль хэдийнээ нойрмоглож нүд анилдах нь сонин. Нэмээд тухтай газар ч биш ердөө ширээ дэрлээд хэвтэж байгаа хэр нь хамгийн тухтай, юунаас ч эмээлгүйгээр тайван амарч болохоор юм шиг санагдах юм.

"Зүүд юм шиг санагдаад байх юм" хэмээн анилдах нүдээ барьж ядан нойрмог хоолойгоорой ийн хэллээ.

"Яагаад?"

"Одоо ч хүртэл чиний царайг сарны гэрэлд сайтар харж чадаж байгаа болохоор. Итгэмээргүй санагдаад" гэвэл түүний зөөлөн инээх дуулдах ажээ. Би аль хэдийнээ нүдээ аньчихсан байсан тул түүний инээх төрхийг харж чадсангүй. Харамсалтай юм.

I Know YouWhere stories live. Discover now