07

234 44 11
                                    

This time I want you
____________________

JIWOO
    "Маргааш завтай юу?" Сонү над руу огт харсангүй зүгээр л хоолоо халбагдангаа ийн асуув. Хариуд нь би түүнийг над руу харахыг хүлээнгээ зүгээр л толгой дохилоо.

    "Би маргааш онгоцны буудал орж хүн тосох гэж байгаа юм. Боломжтой бол хамт явж туслаад өгөөч гэх гээд л"

    "Тэгье ээ. Гэхдээ хэнийг тосох гэж байгаа юм?" гэвэл тэрээр хариулахын оронд зүгээр л тээнэгэлзсэн харцаар харсаар хоол хэчнээн амттай байгааг гайхан яриаг төвөггүйхэн өөр тийш нь шилжүүлж орхилоо.

Мөн тэрээр хоолоо идэж дуусах хүртлээ намайг хэчнээн сайн хоол хийдэг талаар магтсаар байгаад миний хацар улайж, өндөг шарахад ч болмоор болчихсон байсан юм.
Тэгээд л бантсан нэрэндээ тоглоомоор нэг цохиж аваад гал тогоогоо цэвэрлэхээр босов. Сонү харин ард миний чанга гартайг гайхан өвдөж байна хэмээн баашилсаар. Гэсэн ч хацар минь халуу дүүгээд түүн рүү эргэж харахаас ч ичээд байсан тул дуугүй л аягаа угааж зогслоо.

Цэвэрлэж дуусаад түүн рүү харвал буйдан дээрээ тухалчихсан утсаараа хэн нэгэн рүү зурвас бичин суугаа бололтой. Тэгээд намайг дууссаныг анзааран "Найзууд маань ирж тоглоно гэнэ ээ. Хүсвэл чи хамт үлдэж болно шүү" гэхэд нь дахиад л балмагдаад таг гацчихав.

    "Чи чинь өвдчихсөн гээд л байсан тоглох тэнхээ байгаа байх нь ээ" Ашгүй дээ И Жиү ганц удаа ч болов өөрийгөө ичгэвтэр байдалд оруулах зүйл хэлсэнгүй.

    "Үгүй ээ яахав. Түрүүхэн өвдөж байсан нь үнэн ч чиний хийж өгсөн зутанг идсэн чинь эдгэрсэн мэт л болчихлоо" гээд шүдээ ярзайлган инээгээд намайг үлдэх эсэхийг минь лавлах аж.

    "Санён ирэх юм уу?"

    "Хөөх! Санёныг ирвэл үлдэх хэрэг үү?"

Зүгээр л миний ганц сайн мэдэх нь тэр байсан болохоор л асуутал жаахан, биш ээ ихэд үл ойлгогдохоор сонсогдохоор зүйл байжээ. Саяхан л өөрийгөө ичгэвтэр байдалд оруулсангүй гэтэл одоо өөрийгөө бүр ч илүү дор байдалд оруулчихав шив.

    "Тийм биш ээ, зүгээр л арай илүү дотно болохоор ирвэл мэнд мэдээд явъя л гэж бодсон юм. Илүү юм бодох хэрэггүй"

    "Илүү юм бодоод байгаа нь чи л юм шиг байх юм. Гэхдээ үгүй бол боллоо. Удахгүй ирнэ хүлээж байгаад яв даа тэгвэл"

I Know YouWhere stories live. Discover now