17

185 25 6
                                    

I don't know if it will last forever, but
____________________

JIWOO
    "Тавтай морил"

Дахиад л надад олдсон унааны тасалбар нь бүр оройных байж тааран эгчийн ажилд туслахаар номын дэлгүүрт нь эгчийг эзгүйд хэсэг ажиллахаар болсон юм. Үгүй бол Ёнхүн хүртэл хичээлдээ явчхаад байхад хийх юмгүй уйдаж үхэх байлаа.

Бас нэг юм гэвэл өчигдөр оройноос хойш Сонүгаас зурвас, дуудлага ирээд байсан болохоор утсаа унтраачихсан. Ингэж л энд түр ч болов ухаан санаагаа элдэв зүйлс бодохоос сэргийлж байгаа хэрэг.

Сүртэй хийж цөхөх зүйл байхгүй болохоор орж ирсэн үйлчлүүлэгчидтэй мэндэлж, зарим нэг номын тавиур цэгцэлсэн шигээ таалагдсан ном байвал авж уншчихаад зугаатай л юм.

Гэсэн ч өглөө эрт боссоноос болсон уу нойр үнэхээр их хүрч байлаа. Шөнө хүртэл унтах гэж хөрвөөсөөр байгаад таарсан юм. Цайны цаг дөнгөж л өнгөрч байдаг. Эгч ирэх болоогүй юм сан. Уг нь төв газар биш тул унтчихсан ч тийм ч том асуудал үүсэхгүй л байх, гэхдээ л болохгүй байх даа. Дараа нь ахад загнуулах хэрэг гарах биз.

Хамгийн гайхалтай нь ингэж бодоод хэсэгхэн хугацаа өнгөрсний дараа би унтчихсан. Унтаад байгаагаа мэдэж байсан ч үнэхээр нойр дутуу байсандаа яаж ч чадахгүй нь.

    "И Жиү, ингээд унтаад байж болж байгаа юм уу? Намайг орхиж явчхаад шүү"

    "Ким Сонү  дахиад л зүүдэнд хүртэл ороод ирж байгаа хэрэг үү? Зугтах гэхээр л ямар ч хамаагүй аргаар гарж ирэхээ боль л доо"

    "Намайг зүүдэндээ хүртэл харах тийм дургүй хэрэг үү?"

    "Тийм биш ээ, би чамд хэчнээн сайн билээ дээ. Зүгээр л өөртөө дургүй хүрээд тэр, одоо л өөрийгөө хэр хувиа хичээсэн өөдгүй хүн гэдгээ ойлгож байна"

Бага байхаасаа л зүүдэндээ ярьдаг гээд гэрийхэндээ ч тэр найзууддаа ч тэр их шоолуулдаг байж билээ. Тэгээд бүр өөрийнхөө ярьсан зүйлс, юу зүүдэлсэн гээд бүгдийг нь тодоор санахыг нь яана, их ичдэг байсан ч одоо бүр дасал болчихжээ. Гэхдээ ингээд зүүдэндээ ч болов эдгээр үгсээ ил гаргаад, уудалж чадаж байгаа нь ашгүй дээ. Ядаж зүүдэндээ л хэсэгхэн хугацаанд юунд ч санаа зоволгүй чалчиж, санаа амар байчихъя.

    "Жиү, сэрэх болоогүй юм уу? Ингээд л зүүдэндээ ярьсаар байх хэрэг үү? Хүн хүлээлгээд байх юм, санаад ирж байхад"

I Know YouWhere stories live. Discover now