Kissing you is my favorite hobby
____________________JIWOO
"Өлсөж байна. Хоол хийгээд өг"Бид бие даалтаа хийхээр тохирон түүний гэрт байгаа бөгөөд орж ирээд хичээл номоо дөнгөж гаргаж байтал тоосон ч шинжгүй ийн хэлэх аж.
"Найз охиноороо хийлгэж идэхгүй юу. Тэглээ ч би энд хичээл хийх гэж ирсэн хоол биш" гэхэд хариуд нь тэрээр нүүр амаа урвайлгаад "Харамсалтай нь Жихе хоол хийж чаддаггүй. Харин чи үнэхээр амттай хоол хийдэг" гэх аж. Би харин түүнийг үүгээрээ яг юу гэх гээд байгааг нь ойлгосонгүй зүгээр л дэвтрээ нээн бэлдсэн асуултуудаа уншихаар зэхэв. Хичээлийн хувьд гэвэл бид нэг нэгнээсээ хүссэн сэдвийнхээ талаар асууж ярилцлага маягын зүйл хийх ёстой юм. Өчигдөр орой юу бодож байснаа мэдэхгүй ч дэвтрийн тал нүүр дүүрэн хайрын тухай асуулт биччихсэн. Харин түүний тухайд мэдэхгүй-
"Гэрээгээ санаж байгаа биз дээ. Би одоог хүртэл гэрээгээ дуусгаагүй байгаа. Тийм болохоор хоол хийж өгөх л болох нь дээ" миний бодлыг тасалдуулан ингэж хэлэхэд нь л хоорондоо тохиролцсон гэрээнийхээ талаар санав. Найз охин энэ тэр гээд бүр мартаж орхиж.
"Хичээл хийх хүсэлгүй байгаа бол үнэнээ хэл ээ. Хүн илүү дутуу юманд зарахаа больж үз" Яагаад ч юм түүнд дургүй хүрээд байсан тул хоол хийж өгөх байтугай царайлаг царай руу нь ч удаан харах хүсэл байсангүй.
"Тийм ээ тийм. Баригдчихлаа. Амралтын өдөр шүү дээ. Ганц амардаг өдрөө хичээл хиймээргүй л байна"
Түүний хүүхэд шиг занд гайхшран тэр анхнаасаа л ийм зантай байсан билүү хэмээн бодоод амжлаа. Эсвэл зүгээр л би түүнийг сайн мэддэггүй болохоор л тэр байх. Цаашид ч нэгнээ илүү мэдэх боломж гарах нь юу л бол.
"Тэгвэл зүгээр л хэлэхгүй дээ, амралтын өдөр байхад найз охинтойгоо болзох гэсэн л байлгүй. Хий дэмий иржээ" гээд хичээлээ буцаан цүнхэлж эхлэв. Гаднаа үнэхээр зөв зүгээр харагдаж байсан ч энэ үгийг хэлэхэд надаас хэчнээн их зориг шаардсан гээч. Хэлчихвэл дараа нь өөрөө өөрийнхөө хэлсэн үгэнд шаналаад нулимс ч дуслуулж мэдэхээр байсан ч зүгээр л тунирхах мэдрэмж төрөөд амаа хянаж чадсангүй бололтой.
"Бидэнд ямар ч төлөвлөсөн зүйл байхгүй ээ. Би зүгээр чамайг хармаар санагдаад л даалгавраа хийе гэхэд чинь зөвшөөрчихсөн юм" гэвэл надад хэлэх үг байтугай гар минь тэр чигтээ хөшчихөв. Тэгээд үргэлжлүүлэн "Хэрэв хийх зүйл байхгүй гэвэл надтай видео тоглоом тоглож байгаад явж болно шүү. Дөнгөж ирчхээд шууд явчихвал хайран шүү дээ. Гэр чинь хэчнээн хол билээ дээ"
YOU ARE READING
I Know You
Fanfiction"We're strangers yet I know you too well" Би хэдий шархлах байсан ч чиний дэргэд л үлдэхийг хүснэ.