Letter from me to you
___________________JIWOO
"Ингэж удаан явах юм бол хүргэж өгөх хэрэг байсан юм уу?"Тэрээр яг л анх удаа гудамжаар явж үзэж байгаа мэт л ийш тийш харж, энд тэндхийн сонин чаминыг гайхсаар бараг л дороо холхиод байсан юм.
"Чамтай хамт удаан байх гээд л тэгж байна шүү дээ" Тэрээр ийн хэлэхдээ ихэд хөөрч догдолсон байртай байх ба нүд нь бараг л гэрэлтэж байлаа.
"Чи Жихегийн өмнө гэмшихгүй байна уу?"
Харин энэ удаа нүүрний хувирал нь эрс өөрчлөгдөж гэмшил, бухимдлаар солигдох шиг болов.
"Өчигдрийн миний яриаг сонсчихжээ? Тэгвэл миний сэтгэлийг ч бас мэдэж байгаа байх нь"
"Үнэндээ саяхан салчхаад надад сайн гээд байгаа чинь бага зэрэг тухгүй байна. Хэрвээ би Жихегийн оронд байсан бол яах байснаа ч мэдэхгүй нь"
Ингээд л саяхан бидний хооронд өрнөж байсан хөгжөөнтэй, баяр баясалтай уур амьсгал агаарт замхарчих нь тэр. Тэгээд ийм яриа эхлүүлчихсэндээ ч харамсах сэтгэл төрөх аж."Би ч бас хүн шүү дээ Жиү. Жихегийн өмнө хангалттай буруутай санагдаж, гэмшсэн сэтгэлээсээ болж л ийм байдалд хүрчхээд байна... Би ч бас урт удаан хугацаанд түүний төлөө өөрийн сэтгэлээ дарж ирсэн. Зүгээр л ганцхан энэ удаад л хувиа хичээж болох байх гэж бодсон юм"
Энэ удаад харин Сонү, Жихе хоёрын харилцаа яг яагаад энэ нөхцөл байдалд хүрчихсэнийг гайхав. Сонүгийн түүнийг гэх сэтгэл ямар байсан болоод ийм зүйлс хэлэхэд хүрсэн юм бол оо?
"Уучлаарай Сонү, би чамайг гомдоохыг хүссэндээ тэгж хэлээгүй юм шүү. Зүгээр л Жихе чамд хэчнээн сайн нь хэн ч харсан мэдэхээр тийм хэмжээнд байдаг болохоор л түүнд санаа зовсон хэрэг"
Аажим аажмаар бидний алхах хурд багасах ч хэнд нь ч нэг нэгнийхээ өөдөөс нүүр тулаад асуудлаа шийдвэрлэх зориг байсангүй бололтой. Үе үе бидний гар шүргэлцэх бөгөөд тэр болгонд би цочсоор гараа хурдхан шиш татаж авсаар.
"Тэр надад хайртай гэдэг ч миний сэтгэлийг ойшоож байсан удаагүй. Тийм болохоор л ийм нөхцөл байдал үүссэн байх"
Түүний хэлэхийг цааш сонсох тусам юмс улам л төвөнтэй болоод байх шиг. Саяхныг хүртэл Жихед гэмшиж байсан ч энэ бүхэнд бид бүгд гурвуулаа буруутай мэт санагдаж эхэлж байлаа.
YOU ARE READING
I Know You
Fanfiction"We're strangers yet I know you too well" Би хэдий шархлах байсан ч чиний дэргэд л үлдэхийг хүснэ.