I belong to you
____________________JIWOO
"Нээрээ тэгээд бүр ээжийн танд бэлэглэж байсан зангиаг ч бас өгчихсөн юм байна"Гай нь таарж өнөөдөр дахиад Сонүтай таарчих юм шиг санагдан аав ээжээс гуйсаар өнөөдөртөө хичээлдээ явахгүй байхаар болсон юм. Хариуд нь тэд надаас сүүлийн үед сэтгэлийг минь зовоогоод байгаа зүйлсийн талаар сонсохыг хүссэн нь энэ. Аргагүй шүү дээ, сүүлийн хэдэн долоо хоног үргэлж л нумарсан хөмсөг, учир нь ойлгогдохгүй цонхигор царайтай яваа болохоор тэдэнд анзаарах нь тийм ч хэцүү байгаагүй биз. Тэгээд л намайг хичээлээс чөлөө авахыг зөвшөөрснийх нь оронд сүүлийн үед болоод байгаа бүхнээ ярьж өгөв.
Мэдээж зарим нэг хэлэхэд тохиромжгүй хэсгүүдээ хасаад шүү дээ.
"Хөөх тэрийг хүртэл өгөөд, манай охин ч үнэхээр хүчтэй дурласан бололтой шүү"
Аавын ажлын цаг арай болоогүй байсан тул бид гурвуул ширээ тойрч суух бөгөөд би зүгээр л өөрт тохиолдоод байгаа зүйлсээ бодсоор хоолоороо тоглон суухад ээж кофеноосоо балгангаа ийн хэлэх аж.
"Миний хөөрхөн охиныг тоохгүй байна гэдэг ч хэцүү дээ. Найз охин нь тийм хөөрхөн хэрэг үү"
Аав сониучирхсан хоолойгоор асуух бол би хариуд нь зүгээр л хүчтэйхэн санаа алдчихав. Юу гэдгийг нь мэдэхгүй ч түүнд надаас өөр ямар нэг онцгой зүйл байдаг биз. Тэгсэн болоод л Сонүд хайрлуулж байгаа байх.
Аав харин асуулт нь намайг улам дордуулчихсанг ойлгосон бололтой дахиж ам нээхээр ч оролдсонгүй. Өмнө нь юу ч мэдэхгүй байхад бол ямар нэг аргаар бид хоёр бүтчих юм шиг санагддаг байлаа. Хааяадаа цаашид болж болох зүйлсийг төсөөлж бодон инээмсэглээд ч суудаг байлаа. Тэнэг сонсогдож байгаа гэдгийг мэдэх ч надад ингээд байж байх минь л сайхан байдаг байлаа.
Анх удаа хэн нэгэнд сэтгэл алдарч, хайрлаж үзсэн минь биш ч гэлээ яагаад ч юм сэтгэлийн гүнээс энэ хүн л зөв хүн гэх сэмхэн шивнээ сонсогддог байсан юм.
Гэтэл гэнэтхэн л нөхцөл байдал тэс өөр болчихсон байх юм. Анхнаасаа л миний хийсэн үйлдэл болгон буруу зам руу хөтлөөд байсныг нь би л ганцаараа анзаарахгүй өдий хүрчихсэн юм шиг Сонү ч тэр Жихе ч тэр хоёулангийх нь өмнө буруутай санагдана.
YOU ARE READING
I Know You
Fanfiction"We're strangers yet I know you too well" Би хэдий шархлах байсан ч чиний дэргэд л үлдэхийг хүснэ.