03

240 37 8
                                    

I'm yours. No returns.
____________________

JIWOO

"Юу? Чи тэгээд зүгээр л тойруу аргаар намайг өөрийнхөө зарц бол гээд хэлчихлээ шүү дээ"

Амлая. Хэдий би түүнийг ийм шийдвэрт хүрсэнд гайхаж байсан ч дотроо хэчнээн жаргалтай байсан гээч. Ердөө л цайны цагаар зорьж ирж хардаг байсан нэгнээ одооноос эхлээд өдөр бүр өөрөө хүсээгүй байсан ч харж чадахаар болох нь байна шүү дээ. Гайхалтай биш гэж үү?

"Яагаад болохгүй гэж. Харин ч би чамайг эмнэлгийн өндөр төлбөрөөс чөлөөлөөд арай гайгүй санал хэлж байхад надад талархах хэрэгтэй байх даа" гээд томоос том "Гэрээ" гээд биччихсэн цаас над руу сунгав.
Цайны цаг эхлэхээс өмнө над руу бичсэн зурвасыг нь хараад догдлон догдлон ирсэн ч одоо бол догдлол гэхээсээ илүү өөрийнхөө таниж мэдэж амжаагүй түүний энэ эгдүүтэй байдлыг гайхан сууна. Яах аргагүй зөв хүнээ сонгожээ И Жиү.

Цаасыг нь аваад уншвал
"Иргэн Ким Сонү, цаашид А тал гэх, иргэн И Жиү цаашид Б тал гэх хоёр талын хоорондох харилцан зөвшилцөл дээр үндэслэн гэрээ байгуулах нь. Б тал нь А талд эрүүл мэндийн ноцтой гэмтэл учруулсан тул өөрийн гэм бурууг ойлгож ухааран А талын биеийн байдал бүрэн хэвийн түвшиндээ очтол асран халамжилж, хий гэсэн бүхнийг нь ямар ч эсэргүүцэлгүйгээр дуулгавартайгаар биелүүлэх болсноо энэхүү гэрээгээр баталж байна. Мөн энэхүү хугацаанд тулгарч болох асуудлуудыг харгалзан үзэж дараах дүрмийг гаргав:

1. Энэ гэрээ нь А тал бүрэн эдгэртэл хүчинтэй бөгөөд А талын зөвшөөрөлгүйгээр гэрээг цуцлах боломжгүй. Цуцалсан тохиолдолд бие махбод болон сэтгэл санааны нөхөн олговор олгох.

2. Б тал А талын хэлсэн бүхнийг хаана, хэзээ байхаас үл шалтгаалан биелүүлэх.

3. Шаардлагатай тохиолдолд (А талын биеийн байдлыг харгалзан үзэж) А талын гэрийн даалгаврыг үг дуугүй хийж өгөх.

4. Б тал нь А талын аюулгүй байдлыг хангах үүднээс өвдөх эрхгүй болно.

5. Б тал нь хоол хийж чаддаг бол давуу тал болно. Чаддаггүй бол А талын дуртай хоолыг хийж сурах.

6. Дээрхээс хоёрыг л зөрчсөн тохиолдолд юу болох нь А талын гарт буй." гээд гараар жимбийтэл бичсэн байх бөгөөд доор нь гарын үсэг зурах зай үлдээн тэрээр өөрөө аль хэдийн өөрийнхийгөө зураад амжжээ.

I Know YouWhere stories live. Discover now