08

239 49 10
                                    

I hope it's okay if I love you forever
____________________

JIWOO
Энэ бүх хугацаанд дэмий зүйлд догдолж, би л илүү зүйл төсөөлөөд байсан нэгэн нь байжээ. Одоо л бодит байдал гээч нь толгой руу чангахан гэгч нь цохиод авчих шиг санагдав. Тэгээд орон дээрээ хэдэн цаг хөрвөөж юу хийх ёстойгоо эргэцүүлэхийг хичээсэн ч зүгээр л нойр хулжаахаас цаашгүй байлаа.

Гэхдээ би Сонүг ядаж ганц удаа ч болов худлаа үнэн залгаад эсвэл зурвас бичээд намайг яасан талаар асууна гэж бодож байсан юм. Тэгж бодоод худлаа хэлэх үгээ ч бас бэлдчихсэн байсан гээч. "Гэнэт гэрт ажил гараад ээж дуудсан юм аа" тэгж хэлээд найз охинтойгоо цагийг сайхан өнгөрүүлэхийг хүсээд утсаа таслана гэж бодож байсан ч түүнээс дуудлага байтугай зурвас ч ирээгүй. Хамгийн сонин нь гэвэл түүнийг яагаад надтай хамт явахыг асуусанд л юунаас ч илүү гайхаж байлаа. Магадгүй би хэтэрхий их дотночирхоод байсан болохоор би найз охинтой хүн шүү, надаас хол бай гэсэн санаа нь байсан л бололтой.

Ийм зүйл болохыг нь мэдсэн бол анхнаасаа түүнийг гэмтээх ч хэрэггүй байсан юм. Гэвч энэ бүхний дараа би түүнийг өмнөх шигээ зүгээр холоос ч болтугай хараад өнгөрч чадахгүй гэхээр хамгийн гомдолтой санагдав. Энэ бүх зүйл анхнаасаа эхлээгүй байсан бол бид ядаж л нэг нэгнээ ийм сонин байдлаар мэдэхгүй, холоос ч болов хайрлаад үлдэж чадах байсан юм.

Ийнхүү бодол дундаа хөвсөөр цаг харахад аль хэдийнээ босож сургуульдаа явах цаг болчихжээ. Ганц цагийн нойр ч аваагүй хэрнээ нойрноос илүү сургууль дээр Сонүтай таарчих вий гэсэн бодол л зовоож байсан юм. И Жиү хэсэгтээ яасан ч ангиасаа гарж болохгүй шүү! Үгүй бол ичгэвтэр байдалд ороод л дуусах болно.

Аав ихэнхдээ өглөөдөө надаас сүүлд явдаг ч Сонүгийн ачаар түүнтэй таарахгүй гэсэндээ өнөөдөр ааваар хүргүүлэхээр болов. Мэдээж аав намайг ердийнхөөсөө өөр байгаад гайхсан ч элдвийг асууж шалгаасангүй.

Аз болж түүний анги сургуулийн нөгөө талд тул ангиасаа холдохгүй л бол таарах нь юу л бол. Тэгээд л бодсоноороо ангиасаа нэг ч гаралгүй завсарлагаан бүрээрээ элдэв янзын хичээл хийж эсвэл багахан дуг хийж аваад дараагийн хичээлдээ орсоор ядарч үхэхийн даваан дээр хичээл тарав. Бүхэл өдөржин хамран дээрээ хамаг арьсаа овоолчхоод суугаад байсанд ангийхантайгаа ч нэг үг солисонгүй. Одоогийн миний нөхцөл байдалд тэр нь ч илүү амар санагдаж байлаа.

I Know YouWhere stories live. Discover now