06

236 50 13
                                    

Take my hand, darling
____________________

JIWOO
Үдэшлэгээс хойш даруй долоо хоног өнгөрсөн ч тэр өдөр Сонү намайг гэрт хүргэж өгснөөс хойш бид ердөөсөө ч холбоо бариагүй байгаа. Мөн бид нэг нэгнээ мэддэг болсон тул дахиж цайны газар ороод нууцаар харах ч боломжгүй болчихсон тул миний хувьд их л гонсгор өдрүүд өнгөрсөөр байлаа.

Байдлыг бүр дордуулах гэсэн шиг Сонүгийн хөл ч бас бараг л бүрэн эдгэрчихсэн тул түүнийг дахиж хүссэнээрээ харж чадахгүй нь хэмээн бодоход л гунигтай санагдана. Хувиа хичээж байгаагаа мэдэх ч түүнийг ер түргэн эдгэрээсэй гэж хүссэнгүй. Үүгээр ч зогсохгүй бидний ахлах сургуулийн сүүлийн жил тул төгсөхөд хэдхэн сар үлдэж энд бүтээсэн бүхнээ орхиод явна гэхээр төсөөлж ч чадахгүй юм.

"Хөөе И Жиү намайг сонсож байна уу? Ухаан санаагаа хаана гээчхээ вэ?" Жиён ийн орилсоор намайг бодит амьдралд минь буцаан авчрих шиг болов. Тэгээгүйсэн бол би ахиад л Сонү намайг хүргэж өгсөн үдшийн явдлыг бодож өөрийгөө хий хөөргөөд эхлэх байлаа.

    "Ингэхэд би яах ёстой юм бол оо? Чиний хэлснээр дэгээдэж ч унагаагаад, тэгсэн атал би улам илүү догдолдог болсон гэхээс илүү өөрчлөлт алга байна шүү дээ" Жиёнд хариулъя ч гэж бодсонгүй шууд л эргүүлээд ийн асууж орхив.

    "Энэ үед миний чамд хэлж чадах ганц зүйл гэвэл боломж нь гарвал зүгээр л үнсчих. Тэгээд л түүнийг ямар байгааг харчихад болох биш үү?"

Хөөх, Кан Жиён ч надаар тоглож чадаж байна шүү! Юу, үнсэх гэнэ шүү больж үз. Тэгсний оронд намайг өөрт нь сайн гэдгийг мэдчихвэл би зүгээр л шороо ухаад газар дор ороод үхэн үхтлээ амьдрах болно.

    "Цохиулахаасаа өмнө надаар тоглохоо больж үз" гээд түүн рүү дэр шидчихээд өөрөө орондоо шигдлээ. Сургууль дээр түүнийг хаяа харах болов ч ихэнх тохиолдолд тэр өөр зүйлд сатааран бид мэнд ч мэдэлгүй долоо хоночихсон тул хоолойг нь ч, хөөрхөн инээмсэглэлийг нь гээд түүний гэсэн бүхнийг санаад үхэх сэхэхийн наагуур л байлаа.

    "И Жиүг ингэж айхтар хүнд сайн болно гэж төсөөлж ч яваагүй байтал энэ бүхнийг Ким Сонү бодит болгож өгөх гэж"

Харин тийм ээ би өөрөө ч ийм болчихсондоо итгэж өгөлгүй үе үе зүүд байх ч гэж боддог юм. Тэгээд зүүд биш гэдгээ санах үедээ утсаа нээж шалгаж үзэх ч мэдээж түүнээс зурвас ирэхгүй шүү дээ. Дуудлага бол бүр ч үгүй.

I Know YouWhere stories live. Discover now