Долоодугаар бүлэг.

19 3 0
                                    


"What hurts more?"

Seoul Korea/ MarchHanni Pham'

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



Seoul Korea/ March
Hanni Pham'

Өнөөдөр амралтын өдөр тохиож буй учир Лин эгч бид хоёр гадуур зугаалахаар болов. Тэр анх ирсэн өдрөөс хойш өдийг хүртэл хамтдаа зугаалах талаар асууж байсан ч би хангалттай завддаггүй байсан тул өнөөдөр л түүний саналд нааштай хариу өглөө. Сэтгэл санаагаа ийн тайтгаруулах нь дээр бололтой.

Оройн жиндүүхэн агаар, улааран жаргах нар, хөтлөлцөн зугаалах хосууд гээд бүх зүйл төгс тохирчихсон сайхан байлаа.

Бид гэрийн ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд бяцхан зугаалга хийж явлаа. Тааралдсан бүхнийхээ өхөөрдөм байдлыг камерт буулган явтал дуранд минь гэнэтхэн түүний төрх зурайх нь тэр. Тэр энд байна уу, би түүнийг хэтэрхий их санаад байна уу гэдэг. Дахин нэг хартал тэр үнэхээр тэнд байв. Гэвч түүний дэргэд миний найз ч гэсэн байв. Тэд хамтдаа сайхан харагдаж байна. Бид хамтдаа байснаас ч илүү юм.

Гэнэтхэн царай минь барайв уу гэлтэй Лин эгч зүгээр эсэхийг минь асуув. "Зүгээр дээ эгч ээ. Өөр тийш явцгаах уу?" түүний зүг инээмсгэлэн бушуухан тэр газраас холдохыг хүсэж байлаа.

Иймхэн зүйлд гуниглах шаардлагагүй гэдгээ мэдэж байв ч...

Тэд биднийг харж болохгүй учир шалавлан алхсанд эгч гайхан "Ямар нэгэн зүйл болоо юу? Даараа юу, Ханни. Хоол идэцгээх үү?" гэсээр сэтгэл тавгүйтсэнийг минь мэдэрч ямар нэгэн зүйл хийж дээрдүүлэхийг хичээж байв. Цаашдаа ч гэсэн энэ нөхцөл байдалд дасах учир өөртөө хяналт тавих ёстойгоо ухаарлаа. Би яагаад зугтаад байгаа хэрэг вэ? Тэд үерхвэл энэ мэт зүйл юу ч биш байх болно.

Бид харихаар зэхэн алхав. Харих замд миний амнаас нэг ч үг гараагүйд бид анирт баригдан алхлаа. Лин эгч ч намайг таагүй буйг мэдэрсэн үү гэлтэй юу ч асуусангүй.

Гэртээ орж ирэн хоёул өөрсдийн өрөөнд орж би бүхнийг эхнээс нь бодлоо. Энэ бүхэн маш хурдан бас гэнэтийн байдлаар өрнөсөөр л байна. Эцэст нь бид нүүрэлдэнэ. Миний түүнд сайн болсон байх эсэх Хэрин түүнд таалагдаж тэд хамтдаа байх нь ч гэсэн ил болно. Бүх зүйл үүнээс дор болох болно. Энэ бүгдийг зөвхөн эхний шатнаас нь л ажиглаад нуран унах эрх надад байхгүй. Би түүнийг хайрлахаа болих нь л хамгийн зөв сонголт болохыш мэдэрч байна. Энэ л хамгийн өр өвтгөм зүйл. Хэринд ч гэсэн муухай санагдуулахгүйг хичээх нь чухал учир өнөөдөрт бүхнийг үлдээн цааш явах нь зөв шийдэл байв.

                         ˙✧˖°📷 ༘ ⋆。˚

Багшийн яриа чихний дэргэдүүр зөрөн гарч ойлгосон зүйлгүй бүтэн өдрийн хичээлийг дуусгалаа. Хажууд суун хичээнгүйлэн юу ч юм бичих охин. Эргэлт буцалтгүй дурлаж орхисон түүний минь сайн охин. Энэ нь ч зөв санагдсан. Тэр ийм гайхалтай, би ч хүртэл жижигхэн үйлдэл бүрт нь татагдаж байхад. Түүн шиг төгс нэгэн Хэрин шиг сайхан нэгэнтэй л байх хэрэгтэй.

"Яасан бэ, Ханни. Яагаад тэгтлээ гунигтай царайлаад суугаад байгаа юм?"

Болдогсон бол бүхнээ дэлгээд түргэн цохилох зүрхээ мэдрүүлэхсэн.

"Зүгээр дээ. Чамайг ямар хөөрхөн байгааг л харж байна."

Тэр ичсэн бололтой. Дуугаа хураан хийж байснаа үргэлжлүүлэн хийлээ. Энд удах тусам сэтгэл санаа улам дордохыг мэдэн Хэринд явах болсон гэдгээ хэлэн гарахаар ухасхийлээ.

Ангийн хаалга нээхтэй зэрэгцэн Еэжүн зогсож байв. Нүүр лүү минь хальтхан харчихаад ард минь байх Хэрин руу харцаа шилжүүлэх нь тэд хамт явах гэж байгааг илтгэх тул мэнд мэдчихээд зөрөн гарлаа. Түргэн түргэн алхсаар энэ газраас бушуухан гарах хүсэлтэй байсан тул эргэн тойрноо ажиглах сөхөөгүй хурдалж яваад хэн нэгний хатуу цээжийг мөргөж орхив. Өөрийн эрхгүй нүднээс нулимс урсан уучлалт эрэн цааш алхах гэтэл "Зүгээр дээ" хэмээн аймшигтай өвдөх мэт биеийг минь тэврээд авав.

Энэ л дутагдаад байж. Дотроо болж буй зүйлсийг гадагшлуулах хүч надад байсангүйд энэ л хэрэгтэй байж. Одоо болтол намайг тэврэн зогсох үл таних нэгний царайг сая л нэг анзаарлаа. Урьд өмнө нэг ч харж байгаагүй харваас ази биш гэмээр солиором царайлаг царай. Дүрэмт хувцасыг нь харвал тэр өөр сургуулийнх бололтой. Өөрийнхөө энэ ичгүүргүй үйлдлийг гэнэт анзааран шалавхан холдож зогсоод нүд рүү минь цоо ширтэх түүн рүү харан

"Уучлаарай" гэчихээд харцаа буруулах аядав. Танихгүй нэгнээ тэврээд уйлан зогссон доо өөрийгөө хараан түүнээс асар их ичиж байлаа. Тэр үл ялиг жуумалзан над руу цоо ширтсэн хэвээр

"Өхөөрдөм юм гээч? намайг Жэюүн. Танилцахад таатай байна. Сайхан уулзалт байлаа тийм биш гэж үү"

Тэртээд цэнхэртэн
зурайх бүдэгхэн туяанд бүхий л дурсамжаа алдах хүсэл.
2024.04.06

seasons [hanni pham]Where stories live. Discover now