"Moment"Seoul Korea/ May
Hanni Pham'"Мэдэхгүй юм даа. Түүнд магадгүй бүх зүйл ердийнхөөс илүү хүнд туссан байх. Тэгээд л..."
Хэдхэн цагийн өмнөх Еэжүний шидэлсэн үгсийн ард гарч чадах ганцхан арга бол тэр байлаа. Жэйк.
Еэжүнийг явсаны дараа тэр газарт хэр зэрэг удсан гэдгээ үнэхээр мэдэхгүй байв. Ямартай ч оройн сэрүү дааж нар шингэх дөхөж байсан.
Дотор минь ямар нэгэн хүндхэн зүйл буглаад буй мэт гомдол гэж нэрлэхэд арай ахадсан тэр мэдрэмжийг яах учраа олоогүй юм.
Гэсэн ч...
Өөрийн сэтгэлийг тайвшруулах гэж хүний цаг зав, сэтгэл зүрх, бие махбодыг ашиглаж буй минь туйлын адын бодол юмсанж.
Үнэндээ надад Еэжүнийг гэх сэтгэлээс өөр мэдрэмж огтхон ч байгаагүй бололтой. Энэ бүх хугацаанд дурлалдаа солиорчихсон мэт байж. Гэвч үүний минь хариуд хүндхэн үгс л эргээд ирэх байсаныг хэн мэдэх билээ...
Жэйк намайг ямархуу зүйл мэдрээд буйг ойлгох шиг аргадангуй янзтай дугарлаа.
"Сонсооч, Ханни...Үнэндээ хүн эргэн тойрондоо орших сайхан зүйлсийг хэзээ ч анзаардаггүй юм. Хүн бүрийн дотор бяцхан оч мэт зүйл гялалзаж байдаг. Түүнийг зөвхөн харах хувьтай нэгэн л олоод харчихдаг юм. Еэжүний хувьд чиний тэр бяцхан эрдэнэсийг үзэх завшаан байгаагүй байх."
Сахиусан тэнгэр шиг л...
Еэжүн бид хоёрын хооронд тийм ч хүнд зүйл болоогүй. Мэдээж би түүнд сэтгэлтэй учир түүний бодлогогүй урсгах ганцхан үг ч томоос том алхаар цохих мэт аймшигт мэдрэмжийг өгдөг. Тэр намайг найз эсвэл бүр муугаар бодвол танил гэх байр сууринд л хүлээн авдаг. Гэвч би тийм биш. Би түүний дотор гялбах тэр зүйлийг олоод харчихсан байж. Би л ганцаар.
Бид гэж байхгүй бидний хооронд хүчтэй мэдрэмж мэдэрдэг нь зөвхөн би...