"once in a moon"
Seoul Korea/ April
Hanni Pham'Гуравдугаар сар хэдийн өнгөрч шинэ сарыг тааруухан угтав. Удахгүй сургуулийн урлагийн үзлэг болох тул сурагчид дор бүрнээ бэлтгэл хийж энд тэндгүй хөгжим эгшиглэж эхэлсэн нь сэтгэл санааг минь багахан ч атугай дээрдүүлж байлаа. Ангийнхан дундаас орох хүсэлтэй хүүхэд тун цөөн байх тул хүүхэд бүр ангийнхаа нэр хүндэд санаа зовж байв. Энэ хэрээр миний оролцоо ч чухал гэдгийг ангийн багш дурдав.
Хэринтэй аль болох сайхан хандаж харилцаагаа таагүй болгохгүй байхыг өөртөө анхааруулна. Тэд хамтдаа илүү их цагийг өнгөрөөх болж би дэмий л тэднийг ажиглан суудаг болов. Ингэх тусам тэр үргэлж зүгээр эсэхийг минь асуун таагүй харагдаж буй талаар минь хэлнэ. Энэ бүхэн нуугаад байвал улам хэцүү болно гэдгийг мэдэх ч хэлсэн нь бүр илүү төвөгтэй болгох учир дуугүй л бүх зүйл зүгээр мэт аашилж явлаа.
Ойрын үед тэдэнд анхаарлаа хандуулах нь багассаар миний сэтгэл хөдлөл ч тогтвортой байх тул дуулах яах ч аргагүй миний тайтгарал мөн гэдгийг мэдэрч байна. Хүн бүр ямар нэгэн уналтад ордог. Гэвч тэд хэрхэн давах талаар огтхон ч боддоггүй. Зөвхөн хэр их өвдөж байгаад л сэтгэлээ чилээдэг. Даван туулахыг хүслээ ч хэрхэн өөр лүүгээ чиглэсэн үйлдэл хийхээ мэддэггүй юм билээ. Ингээд бодоход бүх хүмүүс өөрсдийн гэсэн тайтгарал авах зүйлтэй болоосой гэж хүсдэг юм. Надад энэ л хамгийн чухал нь байгаад талархам. Би ядаж л зовох үедээ бүхнээ уудлах хөгжимтэй гэдэг хамгийн сайхан зүйл байх.
𖤐⭒๋࣭⭑
"Чи хоолойндоо ямар нэгэн зүйлийг нуудаг байх. Хэн ч сонссон бай шунан дурлах мэт мэдрэмжийг өгдөг. Үнэхээр..."
Хэринтэй хамт дууны бэлтгэлээ хийж суутал тэр ийн хэлэв. Тэр их чимээгүй. Гэвч үргэлж сайхан зүйлсэд харамгүй догдлом үгсээ хэлдэг. Тэр бараг л хэзээ ч уурлаж байгаагүй байх. Түүнд дурлах бас нэгэн шалтгаан. Үлгэрийн гүнж нар л ийм байдаг байх.
"Боль доо. Энэ дэлхий дээр надаас ч сайхан дуулдаг хүн бий шүү дээ."
Тэр магтаалд муу намайг шоолон гэнэт нэг зүйл санах мэт жуумалзан "Тэр чиний дуулахыг сонсоод дурлах шууд л дурлах байх даа" хэмээв. Тэр хэний тухай яриж байгааг мэдэхгүй ч Еэжүн биш гэдгийг мэдэж байлаа.
"Хэнийг яриад байгааг чинь мэдэхгүй ч надад Еэжүнээс өөр таних хүн байхгүй шүү дээ."
"Ханни, юу гэсэн үг вэ? Чи түүнд тэврүүлээд зогсож байсан шүү дээ. Санахгүй байна гэж үү. Бид чиний араас гараад санаандгүй харчихсан юм."
Ойлгомжтой. Тэр Жэйк гэгчийн талаар яриад байж. Жэйк бид хоёр тэр өдрөөс хойш дахин тааралдаагүй учир түүнд хэрхэн тайлбарлахаа ч мэдсэнгүй. Тэднээс болж уйлж хаанаас ч юм гарч ирсэн танихгүй залууд тэврүүлж зогссон талаараа тайлбарлах ухаан ч байсангүй.
Орой ч болж бид тэр ярианаас хойш чухал зүйл ярилгүй хамтдаа гарцгаалаа. Мэдээж түүнийг Еэжүн ирж авах учир би түргэхэн өөр зүг рүү явах болсоноо дуулган эсрэг зүгт алхлаа. Тэдний хамт ийм байдалтай байж чадахгүй учир зугтаах нь зөв санагддаг юм.
Ухаангүй мэт хурдан алхаж яваад эргэн тойрноо хартал хаана ирсэнээ мэдсэнгүй. Ойр хавиа анзаарах ч сөхөөгүй энэ хүрсэндээ өөртөө уур хүрнэ. Утасны цэнэг ч дуусчихсан яахаа мэдэхгүй ойрхон харагдах сандал дээр хэсэг суулаа. Маргааш чухал өдөр атал энд ингээд сууж байх нь юутай азгүйтэл юм бол?
"Дахиад л гунигтай байх шив."
Газар шагайн суутал Жэйкийн хоолой ийн луулдав. Тэр хажууд минь хэдийн суучихсан миний зүг ширтэж байлаа. Түүнтэй үргэлж л арчаагүй байдалтай тааралдах юм. Хариу дугарах гэтэл амнаас минь нэг ч үг унасангүй. Тэр их хүчтэй энерги биеэсээ цацруулдаг бололтой. Түүнийг харахад л бүх зүйл тайвширах мэт болдог юм байна. Шинэлэг мэдрэмж байх чинь. Хариу дугараагүйд өвдөж байгааг минь анзаарсан тэр зөөлөн харцаар удтал ширтэх нь нүдээрээ аргадах мэт болов. Бид хоёрхон удаа л уулзсан. Гэвч амьдралдаа анх удаа мэдэрсэн тэр тайвшралыг надад харамгүй мэдрүүлж байна. Онцгой юм.
Гэвч...
Түүний надад өгдөг догдлом мэдрэмж байхгүй байв. Эргэлт буцалтгүй түүнд дурласнаа ойлгоно. Харц минь ахин гуниглахыг тэр анзаарав бололтой шуудхан босож ирэн "Явцгаая. Гэр чинь хаана юм. Энэ байдлаараа удвал даарах нь байна." гэсээр хөмсөгөө зангидав.
Төвөг удахыг хүсээгүй учир хэрэггүй гэдгийг хэлсэн ч тэр бууж өгөх шинжгүй байсан тул хамтдаа алхацгаав. Түүнд итгэж болохоор юм шиг санагдах учир бүхнээ уудлахаар шийдэв. Түүнд ямар нэгэн дулаахан энерги шиг зүйл байдаг нь яах аргагүй үнэн байх. Урьд өмнө хэзээ ч бүх зүйлээ хэн нэгэнд ярьж үзээгүй учир шинэлэг мэдрэмжийг авч байлаа. Гэр хүрэх замд өөрт болсон бүх зүйлээ ярьсаар нэг л мэдэхнээ ирчихсэн байв."Хамт байж намайг сонсож өгсөнд баярлалаа. Тэгэхээр маргааш манай сургууль дээр уулзацгаах уу?"
Түүнтэй салах ёс хийн болгоомжтой явахыг сануулсаар гэртээ орлоо. Цаг хэтэрхий орой болсон тул нойрондоо дийлдэн бушуухан унтаад өглөө.
Битгий, битгий дурс.
2024.04.07