Есдүгээр бүлэг.

20 4 1
                                    


"He changed"

Seoul Korea/ AprilHanni Pham'

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Seoul Korea/ April
Hanni Pham'

Урлагийн үзлэг болох өдөр. Дуулах ёстойгоо, хамгийн сайн нь байх тухайгаа мэдэх ч догдлол хөөрөл минь хаашаа ч юм нисэн оджээ. Өчигдөр Жэйкд бүх зүйлсээ, амьдралаас авч буй өчүүхэн гуниг гутрал, баяр хөөр гээд надад нөлөөлөөд буй асуудлуудыг уудалчихсан учир сэтгэл доторх ямар нэгэн хүнд зүйл минь бас л хаашаа ч юм намайг орхин одсон байлаа.

Энэ бүх сэтгэл гижигдэм зөөлхөн ч хавирга доторхыг минь нэвт үлээх сэвшээ салхи мэт хачин мэдрэмж Жэйкээс л надад ирж буй байх. Энэ бүхний дараа ядаж бодь доторхыг минь нэгд нэгэнгүй гаргаж ирэх нэгэн байсанд гүнээ талархаж байх юм.

"Ханни, тэнд нөгөө..."

Бэлтгэлийн өрөөнөөс үзэгчдийг ажин зогстол Хэрин, Еэжүн хоёр дэргэд минь ирэн шивнэлээ. Еэжүний арьс чихэн дээр минь мэдрэгдэж, намуухан хоолой нь сонстох агшинд түүний хэлсэн үг биш түүнээс гарсан авианд хамаг анхаарал минь төвлөрчээ.

Тэд хачин хүн харсан аятай өөдөөс минь бүлтгэнэн зогсоно. Тэдний нүд намайг ичээж орхих нь тэр. Хүн яаж ч аяглалаа гэсэн ингэж ширтэх чинь маш аюултай хэрэг шүү дээ. Толгой дотор минь үй түмэн дэмий бодол эргэлдэж тодорхой төвлөрөх үйлдэл хийж чадахгүй тэдний нүдийг ээлжлэн харж байсандаа ам минь өөрийн дураар болчимгүй үгсийг урсгаж байлаа.

"Та хоёр хамтдаа сайхан харагдаж байна. Би байхгүй байсан ч..."

"Юу гэсэн бэ...Ханни, чи зүгээр үү? царай чинь яг л сүнс шиг болчихож. Эмчид үзүүлэх үү? чи удахгүй дуулна шүү дээ."

Юу хийж зогсож буйгаа хожим ухааран түргэхэн эргэж харсаар үзэгчдийг харах мэт болов. Тэд ээлжлэн зүгээр эсэхд минь санаа зовсоор байсан тул тэдэнтэй хамт гарахаас өөр арга байсангүй.

"Юу... уучлаарай. Та хоёрыг үл тоож, дургүйцэх мэт үйлдэл гаргасанд уучлаарай. Ойрдоо өөрийн мэдэлгүй хачин жигтэй үг, үйлдэл их гаргах болсон. Тиймээс дахиж ингэхгүй байхыг хичээх болно оо."

Надад тэдний өөдөөс харан итгэлтэй хэлж чадах үг үүнээс өөр байсангүй.

"Өө энд байж. Чамайг зөндөө хайлаа. Дуулахыг чинь сонсолгүй өнгөрөөчихсөн байхвий гэж айгаад..."

Жэйк. Тэр үргэлж зөв цагтаа гарч ирдэг. Асуултын минь хариулт ер нь тэр байх. Живэх мэт мэдрэмжээс сүүлчийн мөчид татан гаргаж чадах авралын од шиг нэгэн.

Тэр надаас харцаа шилжүүлэн хажууд минь жуумалзан зогсох тэдэн рүү харлаа. Тэгээд үргэлж хийдэг шигээ эелдэгээр танилцав. Жэйк тэдний байр байдал асуудлыг (үнэндээ асуудал нь ганцхан надад бий) мэдэх тул олигтой яриа өрнүүлсэнгүй.

Ийн явсаар миний цаг болж бид төв танхим дэх урлагийн заалыг зүглэв. Сандрал гээч нь огтоос мэдрэгдэхгүй байх учир сэтгэлд амар байлаа. Үүдээр нь орох мөчид миний нэр дуудагдаж байх тааран аяархан гишгэлсээр тайз руу өгслөө.

Бяцхан догдлол...

Намайг нүд салгалгүй ширтэн зогсох атгахан зүрхний минь эзэн, дэлхий дээрх хамгийн өхөөрдөм түүний минь хайртай охин, итгэлийг минь авч чадсан шинэхэн танил минь. Хэн хүнгүй тэд миний амьдралд орж ирсэнд туйлийн ихээр баярлана. Намайг өвтгөж байсанч гэсэн тэд миний уйтгартай амьдралд өнгө төрхийг нэмж чаддаг хүмүүс юмсанж.

Дуулах дуу минь эхнээс дуустал бодгалийг минь сэргээх нь юутай сайхан. Хэсэгхэн зуур ч болтугай өвдөлт мэдрэгдэхгүй орших. Мэдрэхүй минь бүхэлдээ дуундаа нэвчих нь зөвхөн хоолойгоор минь бус сэтгэлийн гүнээс минь уянгалах буй за.

Ингээд л боллоо.

Дуу ч дуусч хэсэгхэн зуурын тайвшрал минь тэр цагт хамтдаа эцэслэгдэв. Эргэн тойронд байх бүх хүмүүс хоолойн сайхныг минь магтан бишрэх хэдий ч хэн ч олж үнэнийг олж хараагүй юм. Над дээр тусах туйлын туяаг.

༘˚⋆𐙚。⋆𖦹.✧˚

Хэдийн нар бууж Жэйкийн хамтаар гэрийн зүг алхлаа. Тэр миний тавгүй байхыг анзаарах тул асууж бүхнийг унагамааргүй байгаа бололтой дэмий л зөөлөн ширтэнэ.

"Түүнийг ингээд л өөрөөсөө холдуулсандаа итгэж өгөхгүй нь..."

Би Еэжүнтэй хэсэг зуурын үгс солихоос өөр огтхон ч үг дугарахаа байсан. Гэрийн үүдэнд тааралдах ч мэндийн зөрүүтэй өнгөрдөг болсон нь бүр ч их сэтгэл өвтгөх болжээ. Түүний бүх анхаарал Хэрин рүү зүглэх болсон болоод ч тэр үү ойрхон байх хүсэл байхгүйгээс тэр биз.

"Хэцүү байгаа бол хэлэх хэрэгтэй. Бүхнээ нуугаад хэдийг хүртэл явах билээ. Түүнтэй харилцахаа ч больсон байж одоог хүртэл сэтгэл алдарсаар байвал чи энэ хэвэндээ байсаар л байх болно. Улам дордох болно шүү дээ."

"Гэхдээ..."

"Ханни сонс, чи ямар үнэ цэнтэй гээч... Чиний дотор гялалзах эрдэнэсийг тэр харж чадаагүй байна. Магадгүй чи мэдрэмжээ илэрхийлэх хэрэгтэй байх. Дотроосоо үхэж байхаас гадагш чиглүүлвэл бүх зүйл арай дээр болох болно оо."

"Ойголоо, би хийе"

Үзэн ядалт, хайр, хорсол, нигүүлсэл.
Хэзээ ч сайхан байгаагүй, хэзээ ч.
2024.04.09

seasons [hanni pham]Where stories live. Discover now