Зургаадугаар бүлэг.

13 0 0
                                    


"Him and her"

Seoul Korea/ MarchHanni Pham'

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Seoul Korea/ March
Hanni Pham'

Хавар болсоныг илтгэн нарнаас төөнөх илч нь биеийг минь хэсэг бүрчлэн ээж өгнө. Ичсэн бүхэн сэрж, хөлдсөн бүхэн зөөлрөн урин дулаан цаг айлчлав. Амралтын өдрөөр хийх зүйлгүй дэмий сууж буйдаа чухам бухимдан ямар нэгэн зүйл хийх хэрэгтэйгээ ухаарлаа. Тиймээс дуугаа давтсан нь дээр байх.

Ээж ааваас сураг ажиг байхгүй байгаа нь надад сүртэй хүнд тусахгүй байлаа. Тэд ихэвчлэн ийм маягаар байсаар ирсэн. Ээжийн хэлсэн үнэн юм билээ. Лин эгчийн хайр халамж тэдний надад өгч чадаагүйг хангалттай нөхөөд өгчихсөн. Түүний ихэнх зүйлс минийх шиг ижилхэн байдаг. Байх ёстой газраа ирчихсэн мэт л...

"Ханни, өнөөдөр юу хийх гэж байна. Амралтын өдөр юм чинь оройн хоолоо хамтдаа идэцгээх үү? Эгчийнх нь ажил багассан учир чамд цаг гаргах хэрэгтэй"

"Сайхан санаа байна! Өнөөдөр сургууль очиж сургуулилт хийнэ. Орой эрт ирнэ ээ! Түр баяртай"

Гэрээс гармагц л шувуудын шулганалдан дуулах жиргээ хаа сайгүй сонстож дуулах хүсэл улам төрүүлнэ. Гитараа үүрэн том том алхлан эргэн тойрноо ажлаа. Тэнгэр цэлмэг байх тул нарны хурц гэрэл нүд гялбам сайхан байлаа.

Сургуулийн үүдээр орон харвал хүний бараа үл харагдах аж. Эл хуль байх сургуулийн хонгилоор алхалж явтал хөгжмийн өрөөнд хэн нэгэн байх нь тэр. Төгөлдөр хуурын аялгуу хоёр давхарт гармагц аяархан дуулдана. Яахын аргагүй хүн тэнд байгаа бололтой. Энэ сургуульд танил найз нөхөд ховор учир хэрхэн хажууд нь сууж болох эсэхээ асуухаа бодлоо. Хэцүүхэн юм гээч.

Ойртон очтол миний хамгийн дуртай аялгууг минь сурамгай гэгч нь тоголж байлаа. Тэгээд хамгийн дуртай үнэр минь ч гэсэн ер бусын сайхан үнэртэнэ. Тэр энд байж. Еэжүн. Тэр энд байна. Хэрхэн амьсгалдагаа мартан орох эсэхтээ эргэлзсээр тэвдэн зогслоо. Энэ үнэхээр хэцүү гэхээс хэцүү юм.

seasons [hanni pham]Where stories live. Discover now