Дөрөвдүгээр бүлэг.

21 5 0
                                    


"Friends"

Seoul Korea /MarchHanni Pham'

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Seoul Korea /March
Hanni Pham'

Хичээлийн эхний өдөр. Бүх зүйл түгшүүртэй хийгээд шинэлэг байлаа. Сарын өмнөхөөс бодвол солонгос хэл минь хавьгүй дээр болчихсон ажээ. Өөрийгөө хангалттай бусдад ойлгуулчихаж чадах хэмжээнд хүрсэн гэж бодож байна.

"Хэрэггүй дээ, баярлалаа эгчээ"

Лин эгч шинэ сургуулийнхан минь надад хэрхэн тусах бол гэдэгт асар их санаа зовсоор надаас урьтан миний бүхнийг хийж өгч байлаа. Дээрээс нь хүргэж өгөх талаах дурдав. Би үнэхээр ганцаараа явчихаж чадах хэмжээнд хүрсэн гэдгээ мэдэж байгаагаас хойш түүнд төвөг удахыг хүссэнгүй.

Тэр ухасхийн өдрийн хоол гарт минь атгуулсаар "Бүх зүйл гайхалтай сайхан байх болно оо" хэмээн үргэлж инээмсгэлдэгээрээ үзэсгэлэнтэй нүдээр мишээв. Түүний царай төрх, зан ааль нь сахиусан тэнгэрийн адил байдаг нь үргэлж сэтгэлд минь бяцхан орон зайг эзэлдэг.

Би хариуд нь инээмсгэлэн "Өдрийг сайхан өнгөрүүлнэ ээ, санаа зоволтгүй дээ эгчээ! Баяртай" гэсээр гарахаар эргэлээ.

Дүрэмт хувцас өмсөх ч хөгжилтэй юм аа. Эргэн тойронд үзэгдэх хүүхэд бүхэн надтай ижил хувцас өмсчихсөн байна. Тэд тэгэхээр миний шинэ сургуулийнхан байх нь.

"Ханни!"

Гайхалтай. Дахиад л тэр гараад ирлээ. Хоолойг нь сонсох төдийд л бүх бие минь царцсан мэт байрандаа гацав. Тэр ганцхан үг хэлээд л надад аймшигтай ихээр нөлөөлж байна. Эргэж харах эсэхтээ эргэлзэн гүнзгий амьсгаа авлаа.

"Өглөөний мэнд!"

Зүрх минь хаана байна гэлтэй амьсгал боох мэт нүдэж эхлэв. Шаргал үс нь гялалзаж хөөрхөн нүдэндээ инээд цацруулсаар тэр хажууд минь зогсож байлаа. Тэр ч гэсэн манай сургуулийнх юм байна! Ямар нэгэн сонирхол татахуйц зүйлгүй энгийн нэг хөх өнгийн дүрэмт хувцас. Гэвч түүнээс гэрэл цацраад байна уу гэлтэй сайхан зохиж байлаа.

seasons [hanni pham]Where stories live. Discover now