"Hurt"
Seoul Korea/ May
Jake Sim'Түүнийг гэрт нь хүргэж өгчихөөд ойролцоох цэцэрлэгт хэсэг азнав. Нүдийг нь хэсэгхэн зуурт ширтэх гэж оролдох бүрт мэдрэгдэх тэр онцгой мэдрэмжийг яаж дарах талаар аль эсвэл тэр зүйлийг мэдэрсээр л байх эсэхээ тунгаах хэрэгтэй байна...
Арван минут хэртэй дүрэлзэх зүрхээ даран эргэн тойрноо анзаарвал энд хэдийнээ харанхуй болсон байв. Наран тэнгэртээ залрах үед зун болчихсон уу гэлтэй дулаахан байх боловч үдэш болмогц бүх зүйл хүйт дааж хэн ч миний дэргэд үлдээгүй мэт жавар тачигнасан хүйтэн мэдрэмж бүхэл биеийг минь бүрхэн авах шиг болов.
Хангалттай бодол дундаа живсэн учир явахаар өндийтөл танихгүй дугаараас дуудлага ирсэн байлаа. Халаасанд минь дуугарах утсаа ч анзаараагүй байх нь.
Буцааж залгатал авсангүй. Утас руугаа харан гайхсаар алхтал хэн нэгэн цээжийг минь хүчтэйхэн ирээд мөргөчихөв. Ямар гээч өдөр нь болоод бүх зүйл сонин байгаад байна даа.
Энэ үнэр...
"Би ч үнэхээр дурлачихсан бололтой. Үнэр нь хүртэл хаа сайгүй үнэртээд л"
Амандаа үглэсээр дөнгөж саяхан осолдсон нэгэн рүү харцаа чиглүүлтэл тэр доош харсан чигээр
"Уучлаарай, б-би.."
Би буруу үнэрлээгүй бололтой. Үнэхээр түүний хоолой мөн байна. Тэр байна. Миний тэнгэр.
"Ханни юу хийж яваа юм бэ? Чи дөнгөж саяхан-"
Новш гэж. Тэр уйлчихаж. Цэнхэртэн үзэгдэх үзэсгэлэнт тэнгэр минь хэзээ мөдгүй асгах саарал үүлсээр бүрхэгдчихэж. Үргэлжид гэрэлтэж байдаг тунгалаг нүд нь гашуун нулимсаар дүүрчихсэн байна.