Гуравдугаар бүлэг.

27 5 1
                                    


"Late meeting"

Seoul Korea/ February Hanni Pham'

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Seoul Korea/ February
Hanni Pham'

"Ойлгохгүй нь ээ"

Солонгост ирээд долоон хоног өнгөрчихжээ. Хичээлийн шинэ жил гуравдугаар сард эхэлнэ. Тэгэхээр надад Солонгос хэл сурахад нэг сарын хугацаа байгаа гэсэн үг. Гэвч бүтэг хоёр өдрийн турш Лин эгчтэй хамт эрдмийн их аянаа эхлүүлтэл ойлгосон зүйл үнэн хэрэгтээ нэг ч байсангүй. Шинэ хэл сурах гэж тэгтлээ их хүсэж байгаагүйн дээр англи хэлнээс тэс өөр байгаад миний толгой бага зэрэг эргэчихэж.

"Зүгээр дээ, Ханни. Чи хоёрхон өдөр л суусан шүү дээ. Нэг л мэдэхнээ чи маш сайн эзэмшчихсэн байх болно оо! Түр азнах хэрэгтэй" Лин эгч над руу харсаар инээмсгэлэн хэллээ. Түүнд ойлгосон гэдгээ хэлээд гитараа аван гарахаар шийдэв. Удаан суугаад байж чадахгүй нь.

Нар жаргах дөхсөн тул гадаа гайхалтай сайхан уур амьсгалтай байлаа. Дулаахан дээр зөөлөн салхилах нь гэртээ ирчихсэн юм шиг тайван мэдрэгдэж байв. Энэ хүртэл надад яг миний гэр гэж нэрлэгдэх зүйл байгаагүй. Амар амгаланд автан суух завшаан ч байсангүй. Хөгжимдөө найдан амьдарсаар түүнээсээ хэний ч өгч чадаагүй тайтгаралыг мэдэрсээр иржээ.

Хэсэг Шарлотын дуртай гэгдэх дууг дуулан суулаа. Энд ирсэнээс хойш түүнийг л үнэхээр их санаж байна. Ээж, аавыг биш зөвхөн түүнийг л юу юунаас илүүтэйгээр санаж байна.

Хэсэг нүдээ анисаар сэвшээ салхи хэрхэн үсийг минь хийсгэж, зүрхийг минь дулаацуулж буйг мэдэрсээр суулаа. Гэтэл хаа нэгтээгээс миний амьдралдаа сонсож байсан хамгийн сайхан хоолой сонстов.

"정말 좋은 노래야~"

Тэгэхэд л мэдэрсэн. Туйлийн ихээр үзэн ядаж буй хэлээр минь сөөнгө хийгээд ер бусын үзэсгэлэнтэйгээр дуулдах хоолойг. Хэдхэн хором дэргэд нь байхад донтох мэт сайхан үнэрийг. Өндийгөөд харвал шунан дурлах мэт мэдрэмжийг.

Надаас хоёрхон алхамын зайд зогсох шаргал үстэй, өндөр нуруутай, гэрэлтсэн нүдээрээ миний зүг ширтэх түүнийг хараад зүрх минь хэзээ ч ингэж түргэн цохилж байгаагүйгээрээ цохилж байв. Тэр надад яг юу хийчихсэнийг гайхаж ядсаар гитараа аван босов. Түүнтэй ойлголцож чадахгүй гэдгээ санан бушуухан явахаар ухасхийлээ. Тэр юу гэж хэлсэн бол?

"Хүлээгээрэй" дахиад л зүрх хүчтэй нүдэж эхлэв. Тэр хоолойндоо яг юу нуучихсан юм бэ? Яагаад ингэж мэдрэгдээд байгаа хэрэг вэ.

Тэр буруу харан зогсох над руу, нуруунд минь үзэгдэх гитар луу минь нэг ээлжлэн харсаар дахин дугарлаа. Гэхдээ миний мэдэх хэлээр.
"Солонгох хэл мэдэхгүй хэрэг үү? Яагаад ийм царай гаргаад байгаа юм"

Ганцхан үг унагачихвал тэр алга болох юм шиг.

Хэтэрхий их сандарсан тул ам нээвэл ухаан алдах мэт байв. Тэр одоо ч намайг ширтсээр л байна. Аймшигтай юм. Өөдөөс минь хэтэрхий царайлаг, сайхан хоолойтой хүү хараад зогсож байна. Аюул ч ирлээ шүү.

"Намайг Еэжүн гэдэг. Чи их сайхан дуулдаг юм байна. Энэ байранд амьдардаг юм уу? Би ч гэсэн" Хэтэрхий олон зүйл нэгэн зэрэг тохиолдох мөчид хариулт гэх зүйл олддогүйг ойлгосон юм. Үгсийн санд минь Хариулт болох нэг ч үг олдсонгүй.

"Тийм ээ, Намайг Ханни"

─── ⋆⋅☆⋅⋆ ───

Өрөөндөө орж ирэн хэсэг зуур зүрхээ даран зогслоо. Сая болсон бүх зүйлс үнэхээр шинэлэг мэдрэмж төрүүлж байв. Тэр үнэхээр царайлаг байсан. Анх удаа л эсрэг хүйстнээ тийм их мэдрэмжээр хүлээн авч үзлээ. Догдлол гээчийг биеийнхээ бүх эд эсээр мэдэрч үзсэн анхны тохиолдол. Хэн нэгний хувьд хайр дурлал энгийн нэгэн зүйл байх боловч надад хамгийн том айдас минь байлаа. Бүх мэдрэмж минь анх удаагийнх. Амьсгал минь хүндэрч, тархинд бус сүнсэнд минь төрхөө сийлчихсэн гэмээр нүдээ аних бүрт үзэсгэлэнтэй царай нь харагдаж, хачин гэмээр аялгуут хоолой нь хаа сайгүй чихэнд сонстож энэ бүхнийг бүх биеэрээ нэгд нэгэнгүй хүлээн авахад хэтэрхий бэрх юм.

"Ханни!" Лин эгч ирсэн бололтой. Үүд дугарч түүний дуу гэрээр нэг хадав.

"Эгч дуудаж байна. Юу ч болоогүй мэт байх хэрэгтэй шүү, Ханни" өөртөө шивнэн инээмсгэлсээр өрөөнөөсөө юу болсон талаар асуухаар гарлаа.

"Тэгэхээр маргааш бид чиний шинэ сургуулийг үзэхээр мөн бүртгэлийг чинь хийхээр явах болно" тэр авч ирсэн хүнсээ цааш нь хийх зуураа миний шинэ сургуулийн бүртгэл эхлэсэн талаар ярьсаар зогсож байв. Еэжүн гэгчийг бодсоор түүний яриаг ойлгож авах сөхөө байсангүйд тэр гайхан "Ойлгосон биз дээ, Ханни? Маргааш чиний чухал өдөр байх болно"

Би ч ойлгосон оо хэлэн оройн хоолоо идчихээд унтахаар өрөөндөө орлоо. Түүний царай нүдэнд үзэгдээд нойр хүрэхгүй нь. Би ч галзуурчээ...




Бүдэгхэн сонстох хоолойг минь дуулах гэж тэр чагнаархан алхаж байлаа. Бүдгэрэх дурсамжийг минь дуусгах гэж буйгаа яахан санахав

2024.02.04

seasons [hanni pham]Where stories live. Discover now