Тавдугаар бүлэг.

13 3 0
                                    


"Stuck"

Seoul Korea / March Haerin Kang'

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Seoul Korea / March
Haerin Kang'

Хорвоо дээр оршин тогтнох бүхнээс цааргалж суух цаг иржээ. Хэтэрхий их жаргал дунд хэмжээ хязгаараа танихаа байж эхлэх үед юмс үзэгдэл орвонгоороо эргэж эхэлнэ.

"Гэрээс минь яваад өг. Чамаас болоод л бүх зүйл сүйрчихдэг. Чи л нүднээс минь далд ороод өгөхөд болно"

Энэ хүртэл чадлаараа хичээсэн юмсан. Юуг ч сонсоогүй, хараагүй, мэдрээгүй мэт явах гэж. Эгч минь намайг огтоос ийм нүдээр хардаггүй байлаа. Энхрий бяцхан дүүгээ хэмээн амьнаасаа илүүд үздэг байсан. Хожим ийм нөхцөлтэй нүүр тулна гэж төсөөлөөгүй юм. Эцэг эх минь биднийг орхиод ертөнцийн мөнх бусыг үзсэн нь бидэнд хангалттай том цохилт болсон. Тэр үеэс хойш түүний амьдрал цасан дээр буусан тортог адил дордсоор л буй нь энэ.

"Хараал идсэн гараа тат. Ядаж чи наад амаа нээчихдэг ч болоосой. Хөгийн царайгаараа үргэлж юу ч болоогүй юм шиг ширтэх юм" Түүнийг саяхан буулгаж хаясанаас болж хаа сайгүй хагарсан шилний хэлтэрхийнүүд дээр унахаас урьтан түшин автал тэр ам нээлээ. Бушуухан түүнийг өрөөнд нь оруулж өгөн сургууль руу гаа явахаар яаравчиллаа. Дотор минь муухайрж ямар нэгэн зүйл гэдэс доторхыг минь зулгаах мэт хачин гээчийн өвдөлт бүх биеэр минь тархана. Гэвч юуг ч үл мэдрэх мэт аяглах сэтгэл доторх минь үүнээс илүү өвдөх ажээ.

Эхний өдөр юмсан. Ийм өдөр хүртэл амьдрал минь нэгэн хэвийн байдлаараа эргэсээр л байж байна. Төрсөн эгч минь намайг нүдэнд нь үзэгдэх төдийд л амандаа орсон аюултай үгсээрээ хайр найргүй сийчиж байдаг. Хорсол, бухимдал нь дээд цэгтээ тулах үед тэр хар ус хөнтөрснөөр түүнд бүхнээс ангижрах мэт санагддаг байх.

────

"Юу болоо вэ, Хэрин аа?"

Гуравхан үг. Тэгээд л би бүх хүүхдүүдийн өөдөөс хараад тэсэхийн аргагүйд уйлчихсан. Гомдол, цөхрөл гээч нь энэхэн үед гэнэтхэн гарч ирээд дотор минь бүгэх үй түмэн зүйлсийн амсарыг нээчихсэн. Өдийг хүртэл энэ үг л надад олдоогүй юм гэнэ.

Багшаас хүлцэл хүсээд суудал руугаа бушуухан зүглэв. Нулимс минь багтаж ядахуйд дахин тэр нэг зүйл агаарт хөвөн эцэг, эхийн минь царай тодхон үзэгдээд эхлэв.

"Яагаад ингэснийг чинь мэдэхгүй ч бүх зүйл зүгээр болох болно оо, уйлах хэрэггүй"

Хэн нэгний шингэхэн хоолой дэргэд минь дуулдахуйд хаа сайгүй тархах манан булингарууд хийсэн одлоо. Үргэлж надад ийм зүйл тохиодог байсан. Гэвч яаж хэвийн болох арга учраа олохгүй төөрсөөр ирсэн. Гэтэл урьд өмнө харж байгаагүй царай нүдэнд минь тодроод ирэв. Интоорын адил бумгар уруул, шөнийн тэнгэрт ганцаар гялалзах од мэт гүн бор нүдээрээ миний зүг харан сууж байлаа. Тэр шинэ сурагч бололтой. Арчаагүй төрхийг минь анхны өдрөөсөө харчихсанд туйлийн ичмээр хэрэг мэт санагдаад байв. Харц нь асуулт эрэх нь илт. Тайлагнаж суух бодолгүй байсанд түүнтэй өөр зүйлс ярихаар шийдэж түүний энэ үйлдэлд туйлийн талархаж буйгаа илэрхийлэв. Тэр их онцгой юм. Найз гэгдэх байр суурийг минь эзлэх гэж ирсэн үү гэлтэй ямар нэгэн хувь тохиолоор учирчихсан даа туйлийн сэтгэл хангалуун байна.

Бид хоолны цаг эхлэхэд хамтдаа гарч түүнд хоолны газар хаана байдгийг зааж өгөхөөр явцгаалаа. Тэр надад санаа зовсон хэвээр буй нь хэтэрхий ахадсан зүйл шиг санагдав. Эгч эсвэл эцэг эх минь надад хамгийн сүүлд таван настайд минь анхаарал тавьж, миний төлөө санаа зовж байсан. Түүнээс хойш энэ зэргийн зүйл дээр хэт эмзэг хандах болжээ.

Ханнитай бүхэл өдрийн турш хамт байсаар хүнд хэцүү нөхцөл байдалд буйгаа умартан тайван мэдрэмжийг авлаа. Тэр их олон төрлийн авьяастай хэдий ч нэг удаа ч болтугай өөртөө үнэлэмж өгөх хүсэлгүй даруу зөөлөн охин байв. Гэвч түүнд ч гэсэн сэтгэлийнхээ бугт тээж явдаг хүнд зүйл байдаг бололтой. Хичнээн баяр жаргалтай аяглах ч тэр зүйл хэзээ ч худалд дарагддаггүй.

Ийн өдөр өнгөрсөөр хичээл дуусч шинэхэн найзын минь ачаар хичээлийн явцад нэгээхэн ч шаналал зовлонгүйгээр хангалттай сайхан хугацаөг өнгөрөөв. Түүнтэй салах ёс хийн гэр лүүгээ алхав.

Зургаадугаар сарын эхэн үе цэцэг навчны шинэ дээр эцэг эхтэйгээ (эгчийн бие муу байсан тул хурц наранд явах боломжгүй) хамтдаа бяцхан аялал хийхээр явцгааж байлаа. Дэлхий ертөнц бүхэлдээ ногоорч шинэхэн цэцэгсийн үнэр хамарт сэнхийнэ. Тэд хотоос хорин километрийн турш машинаар яван үлдсэн таван километрээ алхаж туулах талаар ярилцаж байв. Анх удаа тэдэнтэй дотно яриа өрнүүлж ойрхон явж буй минь энэ билээ. Сэтгэл санах уужран тэднийг харах бүртээ инээмсгэлэн явж байлаа. Энэ мөч бол амьдралын минь хамгийн сайхан нь байв. Замынхаа талыг туулан явтал бие засах хэрэг гарсан тул ааваас түр зогсохыг гуйн холхон үзэгдэх 00-н зүг шалавлав. Биеэ хөнгөлчихөөд гарж иртэл тэдний араас том оврын машин тэр зүгт хурдалж байсан юм. Байдаг чадлаараа гүйн хоолойныхоо хэрээр орилсон ч нэмэр болсонгүй. Эцэг эхийгээ нүдэн дээрээ алдах үед бүх зүйл манантаж байв. Бүх бие минь хөнгөрч хязгаар нь үл үзэгдэх үнсэн дунд хөвсөөр нүд анигдах аж.

Өрөөлөөс хайсан аз жаргалаа өвчинд нирвэгдэхүйд мэдрэх буй за.

2024.02.06

seasons [hanni pham]Where stories live. Discover now