Аравдугаар бүлэг.

25 2 4
                                    


"Who knows"

Seoul Korea/ MayHanni Pham'

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Seoul Korea/ May
Hanni Pham'

Тавдугаар сар хэдийн гарчээ. Урлагийн үзлэгээс хойш долоон хоног өнгөрчихсөн байна. Еэжүн, Хэрин болон тэдний хайр дурлалын асуудал миний сэтгэлд эмзэг мэтээр тусахаа болих аядаж байх нь тэр. Тэдний асуудал яг л зангидчихсан нарийн утаснуудын хэлхээ мэт яривагтай байх аж.

Тэд хүмүүсийн анхааралд өртөж Еэжүнийг гэх охид Хэрин рүү үсчээд эхэлсэнтэй холбоотой. Тэр хэтэрхий царайлаг байхын сацуу төгс гэмээр бүхнийг чаддаг нэгэн учир хэн ч бай түүний ертөнцийг үзсэн л бол гарах гарцгүй болгож мэдэх нэгэн шүү дээ. Харин түүний энэ алдар нэрийг хайр гэх ахархан зүйл нураах шиг болж байв.

Тэд өнөөдөр хоёул хичээлийн цагаас хоцорсон тул заал цэвэрлэх шийтгэлд унасан. Хамтдаа байх боломж олдсонд Еэжүн ихэд баярлах авч Хэринд сайхан санагдаагүй нь илт сууна.

Надад энэ бүхэн хэр их хамаатайг мэдэхгүй ч тэд маш их асуудалтай байгааг л мэдэж байв.

"Хэрин аа, түр ярилцацгаах уу? Ямар нэгэн зүйл болоо юу?"

Баргар царайлан суух түүн дээр очин санаа зовж буйгаа илэрхийлсэнд тэр "Би зүгээр дээ. Бүх зүйл гайхалтай...сайхан байгаа." хэмээн эгцлэв.

Түүний нүд хэлсэн үгнээс нь зөрөх тул тухтай газар очин ярилцах хэрэг гарлаа. Тэр үргэлж л зүгээр дээ гэх үгс унагаад дотроо өөрийгөө түгжиж орхидог. Бусад шиг амьдралдаа өрнөх болж бүтэхгүй зүйлсэд анхаарал хандуулдаггүй хүчирхэг мэт цэх суун хүйтэн харц шидэлж суудаг. Түүнд мэдрэмжээ ил гаргах боломж олгох хэрэгтэй. Би ядаж л түүний найз шүү дээ. Энэ хэмжээний орон зай бидэнд хэрэгтэй байх...

"Еэжүнээс болсон юм уу?"

Бид сургуулийн ард байрлах барагтаа хүн ирээд байдаггүй жижигхэн цэцэрлэгт ирсэн байлаа. Ярилцахад таатай орчин.

seasons [hanni pham]Where stories live. Discover now