Вонүгийн аав инээсээр"Ухайс даа! За оч оч, охин минь" Вонүгийн аав ээжтэй уулзсаны дараа түүн дээр очиход "Бусад хүмүүстэй уулзсаар байгаад аав хэлээгүй бол би нүдэнд чинь үзэгдэхгүй байх байсан юм биш үү?""Яаа, Вонү гуай мэдээж би чамд их цаг зарцуулах гээд түрүүлээд уулзаад ирж байна шүү дээ!" Гэхэд тэр намайг цааш дагуулан явах зуурт "Баярлалаа миний нар сар " гээд голд авч ирж зогсоолоо.
За гэр бүлийнхний дунд л үерхэх санал тавьж байгаа юм байна. Аягүй сүртэй хүн шүү цк цк!
"Ммм, энд хүсэлтийг минь хүлээн авч ирсэн та нартаа маш их баярлалаа. Та бүхэн байгаагүй бол би үүнийг хийж чадахгүй байсан байх аа" гэхэд бид нар аяархан инээв.
"Тэгэхээр би Тэхитэй их сургуулийн нэгдүгээр курсд байхаасаа эхлэн одоог хүртэл хайрлаж байгаа залуу Жон Вонү байна. Мэдээж дунд нь би их том хэрэг тариад түүнийгээ одоо л эргүүлэн авч байгаа юм. Үүнд зөвшөөрөл өгсөн хайртдаа, бас аав ээж, ах нар, найзууд та нартаа баярлалаа"
Энэ яриан дундаа тэр нэг гүнзгий амьсгаа аваад "Би ер нь бүх зүйлийг эртнээс бэлдэж байсан л даа. . . Тэхигүй ертөнцөд эхлээд өөрийн гэсэн хөрөнгөтэй болох ёстой гэж шийдээд маш их хичээсний үр дүнд компаний захирал болоод амжилттай явж байна. Тэр явцдаа өөрийгөө олон талаар хөгжүүлж дараа нь миний бэлэн болсон үе ирэхэд Тэхи дээр очсон"
Тэр маш их зүйлийг амжуулаад ирсэн байна шүү дээ? Би цаад учрыг нь ч хараахан олж мэдээгүй байсан байтал. . .
"Тэгээд Тэхигийн хаалгыг тогших үедээ үнэхээр их сандарч байсан ч эцсийн зогсоол дээрээ ирчихээд ингээд явчихаж болохгүй шүү дээ?Тийм биз?" Гэхэд манай Сынчол Сынгван хоёр л "ТИЙМ Ш ДЭЭ, ЖОН ВОНҮ ЖИНХЭНЭ ЭР ХҮН!!"
Хоёр талын эцэг эх пирхийтэл инээхэд нь өмнөөс нь санаа зовж байв.
"Хаалгыг нь тогшсон чинь Тэхи уг нь өөрөө хаалгаа тайлсан юм л даа, гэтэл шууд хаалгаа буцаагаад хаачихсан шүү? Би тэрүүхэн тэндээ айгаад үнэхээр сандарсан. Анхны уулзалт эвгүй болоод өнгөрсөн ч гэсэн би шантралгүй араас нь хөөцөлдсөөр байгаад тогтвортой ярилцсан юм. Дунд нь Тэхи бүр жирэмсэн болсон гээд өөртөө ойртуулаа ч үгүй шүү хх. Дараа нь тэгж ярилцаад яг харилцаагаа таслахаар болоод салсан ч гэсэн гэрийнх нь гадаа хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрөх байх гээд гэрийнх нь гадаа хүлээгээд л . . . Бас Сынчол д маш их баярлалаа. Үнэндээ Сынчол байгаагүй бол Тэхи одоо намайг хүлээж авахгүй л байсан байх"
Магадгүй л юм. Үнэхээр л Сынчол тэр үед хэлээгүй бол яршиг яршиг гээд авч хэлэлцэхгүй байсан байх аа?
"Үнэхээр удаан ярьчихав уу даа? За тэгэхээр би хадам аав ээж хоёртоо дахиад хэлэхэд өмнөх алдаагаа давтахгүй, охинийг тань сайхан амьдруулна аа. . . Энэ үг хуримын тангараг дээр бас байх ч гэсэн хэлэхийг хүсээд л, одоо хэлэх гэсэн чухал үгээ хэлмээр байна"гэмээр урд минь ирж сөгдөөд
"У Тэхи, надтай гэрлээч?"Гэх нь тэр.
Гэрлэх ээ??
Би сая зөв сонссон уу?? Би бодохдоо, зүгээр үерхэх санал тавих байх л гэж бодсон. . .
Тэрнээс том зүйл болохоор олон хүн дуудаж гэрчлүүлсэн юм байна тийм үү?
"Үгүй ээ! Чи чинь өчигдөрхөн л эхлээд үерхээд, дараа нь гэрлэх санал тавина гэж яриагүй билүү?"
YOU ARE READING
🔸️前男友🔸️ ||JEON WONWOO|| ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ!
Short Story‧🖇 : Өнгөрсөн, одоо, ирээдүйд ганцхан тэр л миний амьдралд байх ганц эр хүн бололтой. . . Хичнээн муудалцсан ч салаад удсан ч гэсэн]↷🖇