🔸️ 10 🔸️

72 9 2
                                    

"Хуримын ёслол эхлэхэд бэлэн боллоо! Сүйт залуу орж ирээрэй!!"

Бүгд хаалганы зүг эргэн харвал хар хослолтой маш хээнцэр залуу инээмсэглэсээр цагаан хивсэн дээгүүр алхаж номлогчийн өөдөөс харж инээчихээд үүдрүү харан зогслоо.

Удаачгүй гаднаас дахин сүйт залууг орохыг урихад энэ удаад нүд гялбам цав цагаан хослолтой залуу гивлүүр зүүсэн байдалтай орж ирэхэд танхим байгаа бүх хүн алга ташиж эхлэлээ.

"Ноён Чүэ Сынчол, та өөрийн хос болох Юүн Жонханыг ямар ч үед хайрлаж халамжилж өөрийн нэг талаа болгохыг зөвшөөрч байна уу?"

Зөвшөөрч байна"

"Ноён Юүн Жонхан, та өөрийн хос болох Чүэ Сынчолыг ямар ч үед хайрлаж халамжилж өөрийн нэг талаа болгохыг зөвшөөрч байна уу?"

"Мэдээж, зөвшөөрч байна"

"Хоёулаа зөвшөөрсөн учраас ингээд бөгжөө солилцоорой"

Тэдний бөгжийг хажууд нь зогсох эмэгтэй авч ирж өгөхдөө "Та хоёр гэрлээд явсан ч надаас салахгүй гэж мэд!" Гэж эрхлэнгүй хэлчихээд буулаа.

"Хосууд бөгжөө солилцож дууслаа! Та нар үнсэлт хармаар байна уу?" Гэхэд танхимаар дүүрэн дэмжиж байгаа дуу гарч удаачгүй инээдээр солигдлоо.

Сынчол Жонханы гивлүүрийг дээш сөхөн уруул дээр нь үнсээд "Надтай гэрлэж байгаад баярлалаа" гэхэд Жонхан зөрүүлэн үнсээд" Тийм шүү, баярлах хэрэгтэй. Одоо чи ямар ч үед тэвчих л болж дээ, яасан ч чамайг тавьж явуулж чадахгүй болохоор"

Тэд инээмсэглэсээр хажуудхан зогсох эмэгтэйг хараад гялс ирмэн танхимын голоор алхсаар хуримын гол үйл ажиллагаа дуусаж үдэшлэгний цаг иржээ.

[Taehee's pov]

Сынгван нурууг минь илсээр "За за, битгий уйлаад бай л даа! Дандаа уурлаж ярвайдаг хүн ингээд уйлахаар эвгүй юм"

"Донгос!! Өнөөдөр л уйлахгүй бол дараа уйлж чадахгүй! Ахынхаа хуримыг насандаа ганц удаа л үзнэ шд! Тэглээ ч Сынчол ахаас сална гэж гонж, тэгэхээр ах найз хоёр минь гэрлэчихлээ энэ баяр сэтгэл хөдөлгөөд байна!!"

Үнэхээр Ханни ах Чолтой хуримлаж байна.

Ханни ах Польш улсад 2 жилийн томилолтоор явж ирээд 3 сар болсон.

Харин Сынчол ирэнгүүт нь гэртээ үзэгдэхээ больж байгаа юм даа! Гэхдээ одоо нөхөрлүү нь явуулахгүй бол юу болох билээ хх!

Сынчол угаасаа жаахан яаруу хүн болохоор манай ахыг ирэнгүүт нь л аав ээж нарыг дуудаж ирүүлээд хуримыг өдөр судар товлуулаад жигтэйхэн юм болсон.

Эцэст нь өнөөдөр хуримлаж байна. Энэ хоёр хуримаа хийсэн ч би хадам дүү, найз, ахын дүүгийн хувьд зарнаа зарна!!

"Манай ах чинь эр эмгүй хүмүүсийн анхаарлын төвд байх юмаа! Сынчол ч хардсаар байх нь дээ~~" гээд түлхэхэд тэр духруу няслаад " Цөг гэм!! Дутахааргүй юм байж бас юу гэнэ вэ Тэхи гуай! Наад муухай аашаа л дарчихвал араас чинь залуучууд гүйдэг л биз дээ?"

"Хүүе та ч бас муухай ааштай л биз дээ? Надаас илүү муухай ааштай юм байж бас аашаа зас чиг шиг! Ямартай ч миний өгсөн бэлэг таалагдсан уу?"

"Чиний бэлгийг хамгийн түрүүнд харсан, яаж бодохоороо хивс өгдөг байна аа! Бурхан минь тэр чиний надад өгсөн хамгийн гоё бэлэг!" Гээд тэврэхэд би ч бас зөрүүлэн тэврээд "Миний ах чинь мундаг шүү! Та нөхөрт гарчихаар би яана аа!"

🔸️前男友🔸️  ||JEON WONWOO|| ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ!Donde viven las historias. Descúbrelo ahora