Вонү бид хоёрын анхны болзооноос хойш яг 3 сар өнгөрөв. Энэ хугацаанд бидний болзооны 3 дахь нь аль хэдийн болсон бөгөөд нилээдгүй дотносоод амжив.Гэхдээ хэдэн жилийн өмнө үерхдэг байсан ч гэсэн цаг хугацаа явахын хэрээр хүн өөрчлөгдөж дуртай зүйл нь дургүй болж дургүй зүйл нь ч дуртай зүйл болж болно гэдгийг чимээгүйхэн ажиглаж байлаа.
Яг албан ёсны болзоо хийнэ шүү гэж хэлвэл 7н болзооноос хасагдаж, ингэж хэлээгүй тохиолдолд болзоо маягийн зүйл хийсэн ч болзоо биш гэж гөжүүдэлсээр байгаа хүн нь ганц Вонү.
"Чи үнэхээр танилцах гээд байгаа хэрэг үү?"
Цайны цагаар Вонүгийн найзын ресторанруу явж хоол идэж байгаа бөгөөд гэнэт ахтай танилцах бодолтой байгаагаа хэлэв.
"Мхн. Цаашдаа угаасаа би чамайг аваад суух нь үнэн, тийм болохоор эртнээс учраа ололцож байсан нь дээр" гээд сэрээгээрээ гоймон ороов.
"Чи надтай уулзахгүй гэвэл л ахтай очиж уулзаарай!!"
Манай ах эвгүй шүү дээ??
Сарын өмнө ах Вонүтай уулзаж байгааг мэдээд сар гаран өглөө орой ирж авч байгаа гээд л бод!!
Сынчол ах хоёр уг нь саяхан манай гэрээс холгүйхэн нүүх гэж байсан ч надаас болоод нүүхгүй бүүр энд өөр хүнтэй болтол чинь амьдарна гээд тас гүрийчихсэн гээд л бод. . .
Ах нэг шийдвэл бодлыг нь өөрчлөх гэж нилээд зүйл болдог төрлийн хүн.
Тиймээс 2 жил гаран томилолтоор явж Сынчолыг хүлээлгэж хүлээлгэж сууж байгаа юм. Бас сар гаран намайг шантралгүй хүргэж өгч аваад л. . . Өөрөө ажилтай юм байж!
"Зовлонгийн түргэн нь дээр гэдэг биз дээ? Гэхдээ ахыг чинь харж байгаагүй болохоор жаахан сандарч л байна"
"Үнэхээр сонин хүн юм аа? Битгий уулзаа гээд байхад чинь. . . Би сануулсан шүү! Ахтай уулзаад хөөгдөөд гарч ирэхдээ надад гомдоллоод байвал би хохь чинь гэж хэлээд сууж байна шүү!"
"Окэе, болж байна! Хэрвээ ямар нэг аргаар ахтай чинь учраа олчихвол чи миний нэг хүслийг ямар ч шалтгаангүй биелүүлнэ шүү" Вонү мушилзсаар ингэж хэлэхэд нь өөртөө хэр их итгэлтэй байгааг нь харж болох буй за.
"Ойлголоо! Хэрвээ ахтай учраа олохгүй бол би хоёр хүсэл хүснэ шүү!"
Вонү яг жаахан хүүхэд харж байгаа юм шиг өхөөрдөн харчихаад махаа сэрээгээр хатган амандаа хийв.
Уг нь бид хоёр чацуу шдээ? Яах вэ 3 сараар л ах болохоос биш...
" У ахлахаа чи үнэхээр манай компанид ажиллахгүй хэрэг үү?"
Вонү сүүлийн хэд хоног өөрийнх нь компанид ажиллахыг гуйж байгаа гэхэд болно.
"Танай компанид орох талаар бодохгүй байгаа. Шинээр ирсэн ажилтан нь ерөнхий захиралтай нь болзож байгаа гэдэг мэдээ тарчихвал чамд ч тэр, надад ч тэр хэцүү. Үгүй ээ надад хэцүү. Тэгсэн дор зүгээр энэдээ өсөж дэвшээд явж байя""Наадах чинь ямар хамаа байна аа? Манай төлөвлөлтийн хэлтэсрүү ороод ир, тэнд ихэнх нь манай хүмүүс байгаа"
"Вонү! Чамайг ойлгож байгаа ч гэсэн энэ бол ажил амьдралаа салгаж ялгах асуудал. Ахиж битгий яриарай!?"
Вонү дуугүй болж байснаа "Ер нь бодоод байсан чинь тийм юм байна. За за ер нь ирээдүйн эхнэрийнхээ үгэнд орж байхгүй бол эхнэргүй болох шинжтэй"
KAMU SEDANG MEMBACA
🔸️前男友🔸️ ||JEON WONWOO|| ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ!
Cerita Pendek‧🖇 : Өнгөрсөн, одоо, ирээдүйд ганцхан тэр л миний амьдралд байх ганц эр хүн бололтой. . . Хичнээн муудалцсан ч салаад удсан ч гэсэн]↷🖇