🔸️ 17 🔸️

35 8 1
                                    


"Хөөх, хүйтэн ч гэсэн сайхан байна аа~"

Вонү далайн ойролцоо тулж ирэхэд нь л би түрүүлээд явлаа шүү гээд гүйчихэв.

"Хоолонд хожигдчихсон, одоо далайд хожигдчихов уу даа?"

Гэхэд би түүнийг тохойлдоод "Юунд ингэж байдаг юм, бид ямар байнга далай харахаар явах биш" гэхэд тэр араас минь тэврээд мөрөн дээр минь эрүүгээ тавин" Гэхдээ л. . . Цаашдаа байнга нэгт баймаар байгаа болохоор илүү их хичээх болно. Харин чи нэгт оруулах сэтгэлээ бэлдээрэй" гэж хошигноход "Өнөөдөр хамтдаа далай харж байгаа болохоор их баяртай байна Вонү яа~ Баярлалаа"

Ингэж хэлээд хацар дээр нь хальтхан үнсээд холдтол "Яана аа, миний зүрх тэсэхгүй нь шүү!!" Гэж инээснээ "Цаашдаа уруул дээрээ үнсүүлэхийн тулд их юм хийх шаардлагатай байх нь ээ"

"Аа,Вонү бага багаар л урагшилсан нь дээр байх аа.Магадгүй бид хэтэрхий яараад байх шиг байна"

"Үгүй ээ!? Бид алдсан жилүүдээ нөхөх хэрэгтэй Жон хадагтай, өнгөрсөнд болох байсан зүйлүүдээ бүгдийг нь одоо би чамд бүтээж өгөх болно. Тэгэхээр эсэргүүцэлгүй хүлээж ав"

"Вонү, би даараад байна, орцгооё" Тэр тэврэлтээ салган бид Жэжү дээр байрладаг зочид буудалруу ахлах зуурт Вонү гадуурхаа тайлан өгч яг драма шиг алхсаар буудалруу оров.

"Ядарч байна уу Вонүни?" Шүршүүрээс гарч ирээд утсаа оролдон хэвтэх Вонүгийн хажууд суулаа.

   "Ядарч байна уу Вонүни?" Шүршүүрээс гарч ирээд утсаа оролдон хэвтэх Вонүгийн хажууд суулаа

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.


Хажуу талаасаа үнэхээр. . . Царайлаг!! Гэдэг үг л тохирохоор юм~

"Бага зэрэг л. . . Гэхдээ чиний сая дуудсан нэр чинь үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа" гээд тэвэрлээ.

"Чи өмнө нь л тэгж дууддаг байсан. Энэ өхөөрдөм нэр над дээр буцаж ирсэн нь гайхалтай байна Тэхи"

"Магадгүй бид үнэхээр нийлж байгаа бол хуучны өхөөрдөм зүйлсийг эргүүлж авч ирэхэд асуудал юу байна гэж?" Нүдрүү нь харахад хэдэн жилийн өмнө тэврэлдээд хэвтэж байсан томоогүй залуу хөвгүүнээс амьдрал үзсэн хатуужилтай сайн залуу болсон гэдгийг харж байлаа.

"Би бидний 7 болзоо удаан үргэлжлээсэй гэж хүсч байна"

"Гэхдээ чи 7 болзоо дуусаад хариугаа хэлээрэй гэж хэлж байсан"

"Тэгвэл бид энд бүх болзоогоо дуусгачихсан нь дээр бололтой" гэхэд нь инээгээд "Тэгээд Сөүлрүү буцах өдрөө хариугаа авна гэсэн үг үү?"

"Яг тийм"

"Бурхан минь, чи хэтэрхий хурдан байнаа гэдгээ мэдэж байна уу??"

"Зүгээр шүү дээ, тэгээд гялс албан ёсоор үерхээд, тэгээд сүйт тавиад. . . Аан сүйт тавих гэдэг зүйлийг шууд алгасах хэрэгтэй. Үерхээд шууд гэрлэх санал тавиад гэрлэх хэрэгтэй юм байна. Тэгээд хоёулаа эхлээд танай гэрт амьдарна. Яагаад гэхлээр чи шууд манайх руу нүүвэл чамд дасаагүй хэцүү байх байх аа? Тийм болохоор танайд амьдарч байгаад чи цаг нь болсон гэвэл өөрсдийн гэрлүүгээ нүүнэ. Тэгээд хөөрхөн хүүхдүүдтэй болох болохоор олон өрөөтэй хаус бариулах хэрэгтэй юм байна. Гэхдээ амьдрах тал дээр чи шийднэ л дээ"

🔸️前男友🔸️  ||JEON WONWOO|| ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ!Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang