Сынчол маргааш нь өглөө 9 цагт ирэв. Гэрт Сынчол байхгүй болохоор нам гүм, угаасаа оройтож орж ирээд үхсэн юм шиг унтах Тэхи."Хмм! Муу аашны тулам ингээд сайхан унтаж байх ч гэж!! Шөнө аягүй бол дэмий юм бодоод унаагүй дээ? Цк цк!!"
Снычол үглэсээр доош тонгойсноо" За ямартай ч уугаагүй л юм байна, тэгэхээр ямартай ч гоё амтлаг хоолнууд хийчихье"
Тэрээр амандаа гомдлын хэд хэдэн үг бувтнасан ч гэсэн хэдхэн хормын дараа гэхэд л хамаг анхаарал нь хоолондоо төвлөрчихсөн хормогчоо зүүгээд зогсож байв.
Цаг өдрийн 13г заах үед хоол хийх гэж нилээд удсан Сынчол ширээ засаж дуусаад одоо болтол сэрээгүй Тэхиг гайхсаар өрөөрүү нь орлоо.
Хэдэн цагийн өмнө ямар байрлалтай унтаж байсан яг тэр хэвэндээ унтаж байгааг нь хараад хамаг даралт нь дээшээгээ хөөрчих нь тэр.
Тэр даруй Сынгванруу залгаж Ким эгчийг дагуулж ирэхийг шаардлаа.
"Сынгван аа, Тэхи ерөөсөө сэрдэггүй ээ!! Хурдан Ким эгчийг аваад хүрээд ирээрэй!"
Нилээд сандарсаар гарыг нь гэдсэн доороос нь авч судсыг нь баривал мэдрэгдэх зүйл огт алга.
Гар нь цусгүй болтлоо цайчихсан байгааг сая нэг анзаарахдаа өөрийнхөө тэнэг байдлыг нэг хараагаад гарын алгыг нь илж эхлэлээ.
"У Тэхи, үхэж л болдоггүй юм шүү! Гуйж байна Тэхи. . . Битгий үхээрэй гуйя" хэдэн ч удаа давтсан юм бүү мэд, нүдэнд нь нулимс хурсаар дахин давтан хэлсээр л байв.
"Ахиж чамд уурлахгүй, ганцааранг чинь үлдээхгүй гэж амлаж байна! Бас гарахдаа олон цагаар үлдээхгүй болохоор надруу босоод уурладаг сан жүү, гомдоод уйлдаг сан жүү, ямар ч байсан босоод ир! Би ахад чинь юу гэж хэлэх юм? Найз нь байж найз залуугийнхаа дүүг алчихсан гэдэг нэр зүүлгэх гээ юу чи! БОС Л ДОО" Тэр хэтэрхий айсандаа чихнийх нь ардхан талд байх мэдрэмтгий хэсэгрүү няслачихав.
"Өө муу нүүрний арьс, яаж намайг сэрээж чадаж байна аа!?"
Сынчол нусаа татсаар ууртай харах Тэхиг чанга гэгч нь тэврэн авлаа. Харин Тэхи юу ч мэдэхгүй тэврээд байгаад нь тээршээж салахын түүс болно.
Ингэж байтал Сынгван ээжтэйгээ шууд орж ирж тэр хоёрыг олж хараад гацчихав.
Тэгээд удаачгүй Сынгваны нүдэнд ч бас нулимс цийлэгнэж ирэн " Муу аашны тулам чинь үхэх гэж байгаа юм бол холхон явахгүй хэчнээн хүнийг айлгах гэсэн юм чи!! Би бүр цайгаа ч уухгүй ээжийг чирж гарч ирсэн гээд л бод!! Сынчол аа, яаж энэ мангар хар юмыг амилуулав аа?" Гээд л тэр хоёрыг хамт тэврэн чанга гэгч нь уйлав.
Ким эгч санаа нь амарсан бололтой зэмлэсэн харцаар харж" Бэлэн болчихоод зочны өрөөнд гарч ирээрэй, хүлээж байя" Тэр ийн хэлээд гарахад юу ч мэдэхгүй байгаа Тэхи өөрөөс нь уйлж тэвэрч байгаа хоёр залуугаас салах гэж үйлээ үзнэ.
"Бурхан минь, Залуусаа!! Тайван тайван. . . Надад юу болоод байгаа хэлж буян болооч?" Тэхи нухацтай асуулаа.
Сынчол түүний орны хажууд байх салфеткаг өөртөө болон Сынгванд өгөөд нусаа нэг нийчихээд " Тэгэхгүй яадаг юм, өчигдөр чамайг орхиод гарч яваад. . . Тэгээд өглөө 9 болж байхад ирсэн чинь чи унтаж байсан байхгүй юу! Тэгээд 1 өнгөрөхөд хоол болсон гэх гээд орсон чинь чи хувхай цайчихсан бараг амьсгалахгүй. . Тэгээд өчигдөр ямар нэгэн юм болчихсон байх вий гээд айгаад Ким эгч Сынгван хоёрыг дуудчихсан"
KAMU SEDANG MEMBACA
🔸️前男友🔸️ ||JEON WONWOO|| ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ!
Cerita Pendek‧🖇 : Өнгөрсөн, одоо, ирээдүйд ганцхан тэр л миний амьдралд байх ганц эр хүн бололтой. . . Хичнээн муудалцсан ч салаад удсан ч гэсэн]↷🖇