🔸️ 13 🔸️

38 9 1
                                    


Кино театраас гарч ирэхдээ Вонүгийн багахан инээд болон миний тухгүй уурссан байдалтай гарч ирэв.

"Би чамд хэлээд байхад чинь!! Энэ чинь аймшгийн юм биш үү гэж хэлээд байхад үгүй гээд дайраад байсан? Ганц хоёр ч биш нилээн хэд байсан мэдэв үү! Энэ кино чинь бараг тэр чигээрээ аймшгийн кино байлаа!!"

Аймшгийн кино үзэж чаддаггүй миний хувьд хэтэрхий аймар кино байлаа гэхэд буруудахгүй. Уг нь эхлээд үзэхэд гайгүй байсан ч гэсэн дунд хэсэгрүүгээ ороход баахан сүнс гарч ирээд, цус болсон хутга. . .

Новш гэж бөөлжис хүрч байна!

"Тийм их гарч ирсэн юм уу? Би лав чиний надад наалдаж байгаа үйлдлийг л анзаараад кино бараг л үзээгүй"

"Хөгийн новш, ийм заваан санаатай байсан байх нь ээ?? Намайг ийм зүйлээс үхтлээ айдаг гэдгийг мэдсээр байж яаж ингэж чадаж байна аа?? Тэгтэл би үнэн санаанаасаа айгаад л цочоод байсан байхад. . ."

Уйлах шахам болж ирэхэд нь түүнд нулимсаа харуулахгүй гэсэндээ арагшаа харж зогсоход тэр "Үнэхээр уучлаарай, гэхдээ чамайг удаан хугацааны дараа ингэж хүрч байгаа болохоор гоё байсан юм аа! Хүүе, чи уйлаад байгаа хэрэг үү?"

Нусаа үл ялиг татсан чинь ингэж асуух нь тэр. Муу худалч амьтан, яаж ингэж чадаж байна аа??

"У-уйлаагүй за!! Зүгээр л гадаа хүйтэн байгаа болохоор-" гэхэд өөрлүүгээ эргэж харуулаад "Би биш чи өөрөө худалч за юу! Уйлаагүй гээд байсан уйлчихсан л байна шд. Миний буруу болохоор дахиж аймар үйл явдалтай кино үзэхгүй байцгаая. Дахиж ийм кино үзүүлэхгүй болохоор уйлах хэрэггүй шүү~ за?" Гээд хацрыг минь дулаан гараараа илбээд дараа нь тэврэхэд "Муу заваанаа! Чиний пальто чинь миний нулимстай будаг болох нь!"

"Зүгээрээ! Угаалганд л өгчихнө биз, энэ тал дээр санаа зоволтгүй за юу? Чи чинь бараг тэрбумтаны найз бүсгүй гэдгээ мэдэх үү?" Хэмээн тэнгэрлүү бахдалтай нь аргагүй харахад

"Бурхан минь, тэрбумтан гуай би чамтай үерхээгүй байгаа шүү! Ер нь чи чинь хэн билээ? Нэрийг нь ч мэдэхгүй залуутай кино үзээд л вуах~ Хөөе залуу би чамайг танихгүй шүү!"

"Хөөх, хэдхэн минутын дараа бүр ингэж танихгүй болох гэж . . . За яах вэ, бүсгүй танилцаж болох уу?"

"Танихгүй хүнтэй танилцдаггүй байгаа шүү!"

"Тэгээд танилцахгүй юм бол яаж таних болж байна аа?" Гэсээр нүдээ томруулахад нь " Танилцахгүй байхад болно шүү дээ!"

"Үгүй ээ заавал танилцах хэрэгтэй! Намайг Жон Вонү гэдэг! Одоо хэдэн жилийн өмнө байгуулсан компанидаа ерөнхий захирлын албыг хашдаг. Чамтай чацуу болохоор нас хэлэх шаардлагагүй байх"

"Аан тийм үү? Чиний ардаас олон бүсгүйчүүд гүйдэг байх даа?"

"Магадгүй нэг эмэгтэйг хүлээгээд одоо болтол ганц бие явж байгаа ч юм билэв үү?"

"Алдартай залуу байх нь ээ? Бүгд бичлэг хийгээд эхлэчихлээ, гэхдээ яадаг билээ,би алдартанд дургүй л дээ"

Саяхан тойрч зогссон эмэгтэйчүүд бичлэг хийж эхлэхэд нь Жон захирал гэдгийг нь таниад ингэж байгааг нь мэдэж байсан болохоор "Танихгүй залуу, өөр газарлуу явах замдаа ярилцах уу? Би ямар нэг сэтгүүлийн нүүр хуудсыг чиммээргүй байна"

🔸️前男友🔸️  ||JEON WONWOO|| ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ!Onde histórias criam vida. Descubra agora